Холимог тулааны "One Championship" холбооны 70 кг-ын жингийн аварга, гавьяат тамирчин Жадамбын Нарантунгалаг Филиппиний нийслэл Манила хотод ээлжилт тулаанаа хийхээр болжээ. Түүний өрсөлдөгч нь Вьетнам гаралтай Австрали тулаанч Мартин Нгуюн бөгөөд 70 кг-ын жингийн бүс эзэмшигч юм байна. Тэдний тулаан дөрөвдүгээр сарын 12-нд болох тов гарчээ.
Нгуюны бол манай хүнээс 14 насаар дүү бөгөөд "One Championship" холбооны хоёр өөр жинд аваргалсан анхны тамирчин юм. Ж.Нарантунгалаг тулааныхаа бэлтгэл сургуулилтаа Тайланд улсад хангаж байгаа аж.
Б.Жаргал