Сангийн яамнаас Засгийн газрын тусгай сангуудад шалгалт шалгалтаар олон тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг танилцуулсан. Тодруулбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Үүнээс 47 тэрбум төгрөгийн зөрчил нь тендер зохион байгуулахтай холбоотой асуудал аж. 2014-2015 онд тус бүр найман тэрбум төгрөг тавиад элеватор худалдан авах тендер зарлагдахад 5.2 тэрбум төгрөгийн өртэй Дарханы гурил тэжээл компанийг шалгаруулжээ.
Гэтэл тендерээр худалдаж авсан гэх элеватор нь чанарын шаардлага хангахгүй учир өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй байгааг мөн дуулгасан.
Тэгвэл Мал хамгаалах сангаас зээл авсан зээлдэгчид эргэн төлөлт хийгдээгүй зөрчил цөөнгүй илэрсэн байна. ОХУ-аас малын тэжээл импортлон оруулж, борлуулахаар олгосон хүүгүй зээлийн эргэн төлөлт хангалтгүйгээс маргаан үүссэн, зарим зээлдэгчид зээлээ төлж эхлээгүй, хаяг байршилдаа ч байхгүй эрэн сурвалжлах байдал үүсчээ.
Тухайлбал, “Биохэлф монголиа” ХХК 900 сая төгрөг, “Туртелком” ХХК нэг тэрбум төгрөг, “Галин интернейшнл” ХХК 1.1 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөг хүртэл огт төлж эхлээгүй юм байна.
Тиймээс Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, ЖДҮХС-гуудыг Мөн Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулах ёстой гэж үзсэн байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (3)