Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөөлснөөс хойш хоёр сарын дараа хотын даргаар НИТХ-ын дарга асан С.Амарсайхан томилогдсон. Үүнээс үүдэж НИТХ-ын дарга хэн байх вэ гэдэг асуудал урган гарч ирж буй.
НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хурлаар НИТХ-ын төлөөлөгч Р.Дагвыг НИТХ-ын даргад дэвшүүлэхээр дэмжсэн байна.
Р.Дагва нь 1966 онд төрсөн. МУИС, ИЗОУИС, Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр MYОНРТ-ээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд НЗДТГ-т Хэвлэл, мэдээллийн албаны дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч даргаар тус тус ажиллаж байжээ.
Р.Хишигээ