Азийн орнуудын валютын ханшнаас Энэтхэгийн рупи суларсан валютаар нэрлэгдэж байна. Ханш ийн унасан шалтгаан нь ШХАБ-ын шинэхэн гишүүн орон болох Энэтхэг, Пакистаны дунд үүсссэн зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй аж.
Тодруулбал, Энэтхэгийн агаарын хүчин Пакистаны газар нутагт байрлах террорест бүлэглэлийн бааз руу агаараас халдсан юм. Үүнээс нэг хоногийн дараа Пакистаны зэвсэгт хүчнийхэн Энэтхэгийн хоёр сөнөөгч онгоцыг унагааж хариу цохилт өсгөн. Энэ явдлын дараагаас Энэтхэгийн рупийн ханш ам.долларын эсрэг 0.3 хувиар сулраад байна. Ханшийн уналт цаашид ч үргэлжилнэ гэдгийг судлаачид болон эдийн засагчид үзэж байна.
Энэтхэгийн хоёр сөнөөгч онгоц унасны дараа тус бүс нутгийн хойд хэсгийн нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэрийг эрх баригчдаас гаргасан нь валютын ханшид улам нөлөөлсөн байна.
Тэгвэл Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх талаарх яриа ид өрнөж буй энэ цаг үед ШХАБ-ын гишүүн улсууд дайтаж эхэлсэн нь болгоомжлол төрүүлдэхэд хүргээд байна.