НИТХ-ын ээлжит 22-р хурал өнөөдөр болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томиллоо. Ингэснээр ИТХ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудал нээлттэй үлдсэн. НИТХ-дахь МАН-ын бүлэг хуралдаад Р.Дагвыг ИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн ч төлөөлөгч Ц.Байгалмаа мөн өөрийн нэрийг дэвшүүллээ. Ц.Байгалмаа нь МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Япон улсад боловсрол эзэмшсэн тэрбээр НИТХ-ын даргаар эмэгтэй хүн байх нь илүү зохимжтой хэмээн өөрийн нэрийг дэвшүүлсэн. Гэсэн ч МАН-ын бүлэг гучин минутын завсарлага авсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)