ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий этгээд, аж, ахуй нэгжид зээл авсан УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг АТГ-аас яллагдагчаар татсан. Тэдний бүрэн эрхийг түтгэлзүүлж, шалгах хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн боловч хүлээж аваагүй юм.
Тэгвэл хаврын чуулганаар дахин өөр таван гишүүнийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлж, хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа мэдээллийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өглөө. Тэрбээр “Яллагдагчаар татагдсан таван гишүүний асуудал шүүх рүү шилжсэн. Өөр таван гишүүний асуудал орж ирнэ. ЖДҮХС-аас зээл авсан нийт 23 гишүүний асуудал бий. Тав, таваар нь асуудлыг нь ярина.
Нэг эмэгтэй гишүүн бэлэглэлийн гэрээгээр 120 сая төгрөг авсан. Надад 120 сая төгрөг бэлэглэсэн гээд гарын үсэг зурчих гээд. Мөн нэг эрэгтэй гишүүн АТГ-ын мөрдөн байцаагчийг ална, тална гэж сүрдүүлсэн гээд шившгийн хүмүүсийн асуудал орж ирнэ” гэлээ.
Сэтгэгдэл (8)