УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтжээ. Ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-ны даваа гарагийн 10.00 цагт нээх юм байна.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хуралдааныг ирэх долоо хоногт хийхээр шийдвэрлэжээ.
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн УИх-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах аж.