Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ган-очир: Хэрэглээний зээл зохистой түвшинд хүрч буурснаар санхүүгийн тогтвортой байдлыг хамгаална

2019-3-12
0
ЖИРГЭХ

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

2018 онд Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 867 сая ам.долларт хүрсэн байна. Үүний дийлэнх нь уул уурхайн салбар, тэр дундаа мега төслүүдийн хөрөнгө оруулалтад төвлөрсөн. Тэгэхээр хөрөнгө оруулалт өсч байгаа ч нэг салбарт хэт их төвлөрөх нь ямар эрсдэл дагуулж болох вэ?

- Эрсдэлийг дурдахаас өмнө төлбөрийн тэнцлийн ерөнхий дүр зургийг авч үзье. 2018 оны төлбөрийг тэнцлийн алдагдал 141.2 сая ам.доллар байна. Энэ алдагдлыг бий болгож байгаа гол хүчин зүйл нь урсгал тэнцлийн алдагдал юм. Энэ нь 1.9 орчим тэрбум ам.доллар. Үүнтэй тэнцүү хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь гадаад валютын захыг тогтвортой байлгах, гадаад валютын улсын нөөцийг өсгөхөд чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ 1.9 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бүтцээр нь задалж, зөв ойлгох хэрэгтэй. Үүнийг дотор нь, мега болон мега бус төслүүдэд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж хоёр хувааж болно. Мега төслүүдэд 1.75 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн бол 150 орчим сая ам.доллар нь  уул уурхайн мега бус төслүүдэд зориулсан хөрөнгө оруулалт юм. Мега төслүүдэд орж ирж байгаа 1.75 тэрбум ам.долларыг дотор нь задлаад үзвэл 300 орчим сая ам.доллар нь толгой компаниас тухайн мега төсөлд өгсөн зээлийнх нь хуримтлагдсан хүү байгаа юм. Тэгэхээр нийт 1.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг 300 сая ам.доллараар цэвэрлээд харвал 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт биетээр орж ирсэн байна. Үүнээс 150 орчим сая ам.доллар нь уул уурхайн мега бус төслүүдэд. Үлдэж байгаа 1 тэрбум 450 орчим сая ам.доллар нь мега төслүүдэд орж ирсэн хөрөнгө оруулалт. Мега төсөлд орж ирсэн хөрөнгө оруулалтыг дахиад дотор нь ангилж үзвэл, зээл, зээлийн бус гэж ангилна. Үүний 50 орчим хувь нь зээлээр орж ирсэн хөрөнгө оруулалт бол үлдсэн нь өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэлбэртэйгээр орж ирсэн. Мэдээж гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байгаа нь эдийн засгийн идэвхжилийг дэмжиж, валютын захын тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлж байгаа. Гэхдээ бүтцээр нь аваад үзвэл зээл багагүй дүнг эзэлж байгаа юм. Тухайлбал, зээл, зээлийн хүүний төлбөрүүд 1 тэрбум орчим ам.долларыг бүрдүүлсэн. Тэгэхээр цаашдаа үүнд хүүний төлбөрүүд гарна. Өөрөөр хэлбэл, дээрх 1 тэрбум ам.доллар нь Монгол Улсын гадаад өрийг өсгөсөн гэсэн үг. Гадаад өр маань гадаад валютаар илэрхийлэгдэж байгаа. Иймд анхаарах зүйл нь гадаадын шууд хөрөнгө оруулалт богино хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чухал хэдий ч өрийн хэмжээг өсгөж байна. Тэгэхээр өрөөр санхүүжиж буй хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах нь чухал. Тухайн авсан зээлээсээ илүү үр ашигтай, орлого олж ирэх зүйлд зарцуулах нь чухал. Тэгэхгүй бол дунд, урт хугацаандаа эргээд л эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй юм.

 

Дэлхийн банкнаас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байсан. Монголбанкны зүгээс энэ чиглэлд хэрхэн ажилладаг вэ?

- Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь өөрөө онцлогтой. Нэгдүгээрт, тухайн улсын эрсдэлийг бүхэлд нь харж байж орж ирэх эсэх нь тодорхойлогддог. Хоёрдугаарт, тухайн улс дотроо эдийн засгийн ямар салбар нь эрсдэл багатай вэ, хөрөнгө оруулахад таатай салбар нь аль вэ гэдгийг нягталж, эрсдэлийг давах хэмжээний өгөөжтэй салбар хаана байгааг харна. Монголын эдийн засгийн өнөөгийн бүтэц, бэлэн байгаа баялаг, онцлогийг харахаар яах аргагүй уул уурхайн салбар л хөрөнгө оруулагчдын нүдэнд тусч байгаа. Гэхдээ том зургаараа эдийн засгийн төрөлжилтийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийг төрөлжүүлэхэд эх үүсвэр хэрэгтэй. Эх үүсвэр нь гадаад болон дотоодоос бий болох боломжтой. Дотоод эх үүсвэрийн хувьд банкуудын зээлжүүлэлт болон хөрөнгийн зах зээл дээр бий болж буй IPO болон бусад хөрөнгө оруулалтууд. Монголын хувьд банк төвтэй санхүүгийн системтэй учраас банкны салбараас гарч байгаа зээлийг эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус салбарт чиглүүлэх нь чухал. Монголбанкнаас хэрэгжүүлж эхэлсэн макро зохистой бодлогын арга хэмжээнүүд нь энэ зорилт руу хүргэхэд тодорхой түвшинд нөлөөлнө. Харин гадаад эх үүсвэрийн хувьд Монгол Улсын Засгийн газар буюу төр өөрийн тодорхой стратегиа хөрөнгө оруулагчдад зарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын газрын зураг гэдэг зүйлийг гаргаж ирээд, уг газрын зургийн дагуу бид дунд, урт хугацаандаа энэ салбарыг түлхүү хөгжүүлнэ, үүний тулд төрийн зүгээс ийм дэмжлэг үзүүлнэ, ингэснээр өгөөж ингэж нэмэгдэнэ гэдгийг харуулах шаардлагатай. Тэгэхээр хувийн хэвшил энэ салбарт хөрөнгө оруулснаар ийм үр дүнд хүрнэ гэдэг том газрын зургаа гаргаж ирж байж, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ. Түүнээс биш дан ганц хувийн сектор энэ бүх эрсдэлийг үүрч, хөрөнгө оруулалт татна гэдэг хэцүү л дээ.

 

2018 оны сүүлээр Монголбанкнаас бодлогын шийдвэр гаргаж, хэрэглээний зээлийг хязгаарласан. Энэ нь тухайн үедээ дотоодын эдийн засагт зээлийн эрэлт, нийлүүлэлтэд тодорхой өөрчлөлт оруулж байсан.Түүнээс хойш бодлогын шийдвэрийн үр нөлөө хэрхэн харагдаж байна вэ, зээл хумигдсанаар эдийн засгийн тэлэлтэд нөлөө үзүүлсэн үү?

- Макро зохистой бодлогын шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийг хязгаарлах хоёр шаттай арга хэмжээ авсан. Эхлээд өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоох шийдвэрийг 2018 оны 6 дугаар сард гаргасан. Үүний дараа иргэд сарын төлөлтөө багасгахын тулд илүү урт хугацаатай зээл авах эрсдэл бий болсон. Тийм учраас есдүгээр сард хэрэглээний зээлийн хугацааг дээд хязгаарыг 30 сараар хязгаарлах шийдвэрийг гаргасан. Эдийн засгийн шинжлэх ухааны хувьд бид өрхийн өрийг бий болгохгүй байх, санхүүгийн эрсдэлийг бууруулах замаар ард иргэдийнхээ амьжиргааг  хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс эдгээр арга хэмжээг авсан юм. Гэтэл ард иргэдийн хувьд тухайн хязгаарлалт үйлчилж эхлэхээс өмнө илүү ихээр зээл авах эрмэлзэл өндөр байлаа. Улмаар 9-12 дугаар сард хэрэглээний зээл маш хурдтайгаар өсөх үр дагаврыг бий болгосон. Бидний хувьд макро зохистой бодлогын арга хэмжээг гэнэт хэрэгжүүлбэл, хүмүүсийн ирээдүйн төлөвлөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн. Мөн 2019 оны эхнээс төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаа. Энэхүү орлогын өсөлттэй нийцүүлж, шилжилтийг аажмаар хийх нь зүйтэй гэж үзсэн. Гэтэл энэхүү хязгаарлалт хэрэгжиж эхлэхээс өмнө хүмүүс зээлээ маш хурдацтайгаар тэлэх үйл явц ажиглагдсан. Гэхдээ бид энэхүү зээлийн тэлэлт нь санхүүгийн том эрсдэлийг богино хугацаанд бий болгохгүй гэж үзэж байгаа. Тэр утгаараа өрхийн хэрэглээ өслөө. Гадаадын шууд хөрөнгө оруулалт, өрхийн хэрэглээ өсөхийн хэрээр эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулж байгаа. 2018 оны хувьд эдийн засаг, зээл тэлэлттэй, өрхүүд санхүүгийн хэрэгцээгээ хангасан он болж өндөрлөлөө гэж дүгнэж байна. 

 

Мөнгөний бодлогын хорооны зүгээс энэ чиглэлд ямар шийдвэрүүд гаргах вэ. Мөнгөний бодлогын хорооноос энэ онд гаргах шийдвэрүүд эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх бол?

- Сая дурдсан макро зохистой бодлогын арга хэмжээнүүд 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байгаа. Тэгэхээр хэрэглээний зээлийн өсөлт зохистой түвшинд хүрч, буурна гэж үзэж байна. Зээлийн өсөлт зохистой түвшинд хүрэх нь нэгдүгээрт, санхүүгийн эрсдэлийг бууруулж байгаа, хоёрдугаарт макро болон санхүүгийн тогтворгүй байдал бий болохоос сэргийлж байгаа юм. Мөнгөний бодлогын хороо энэ оны 3 дугаар сард ээлжит хурлаа хийнэ. Хороо нь бие даасан статустай 6 гишүүнээс бүрдэж байгаа. Мэргэжлийн зүгээс бид бүхний харж байгаагаар мөнгөний бодлогын шийдвэрт харгалзан үзэх гол хүчин зүйл нь инфляци, түүний өрнөл  байна. Энэ оны төсвийн тэлэлт, цалин тэтгэврийн өсөлтүүд нь инфляци руу хэр шилжих вэ гэдэг дээр нэлээд анхаарал хандуулах байх. Мөн бидний өмнө өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас бий болсон нэг эрсдэл нь дэлхийн худалдааны дайн, түүний дэлхийн зах зээл дэх түүхий эдүүдийн үнэд үзүүлэх нөлөө байна. Тэгэхээр төлбөрийн тэнцэл, түүний дотоодын валютын захад үзүүлэх нөлөөг зайлшгүй авч үзэх ёстой. Зээлийн өсөлтийн 2019 оны хувьд нэг их өндөр түвшинд хүрэхгүй байх.

Дотоодын хүчин зүйлс ийм байна. Тэгвэл гадаад хүчин зүйлсийн  нөлөөлөл 2019 онд Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

- Монголбанкин дээр хийгдсэн судалгаагаар Монголын эдийн засаг дахь хэлбэлзэл, өөрчлөлтийн бараг 50 орчим хувь нь гадаад хүчин зүйлстэй холбоотой гэсэн үр дүн гардаг. Үүн дотроо задалж үзвэл Хятадын эдийн засгийн өөрчлөлт чухал нөлөөтэй. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт, түүхий эдийн эрэлт буюу хилээр гарч байгаа биет хэмжээ, түүний гадаад зах зээл дэх үнийн өөрчлөлт гэсэн дөрвөн хүчин зүйл байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлт 7 хувь байлаа гэхэд 3-3.5 хувь нь дээрх хүчин зүйлстэй холбоотой. Тэр утгаараа бид гадаад зах зээлийг маш анхааралтай ажиглаж байдаг. Тэгэхээр таны асууснаар гадаад зах зээлтэй холбоотой нөлөө гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухайд мега төслүүдэд дийлэнх нь орж ирж байгаа. Энэ маань тогтвортой үргэлжилбэл, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас орж ирэх эрсдэл буурна. Бидэнд байгаа мэдээллээр мега төслүүд 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ирэх 2 жилд оруулж ирнэ. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэл харьцангуй бага. Харин гол эрсдэл нь экспорт, импорт хоёр дээр гарч ирдэг. Экспортын тухайд Хятадын эдийн засгийн идэвхжил саарч байна. Ерөнхийдөө 2019 онд 6 орчим хувьтай буюу өнгөрсөн оны гүйцэтгэлээсээ буурахгүй байх тохиолдолд Монголын хувьд 2018 онд бий болсон эдийн засгийн өсөлт хангагдах нэг хүчин зүйл болно. Харин түүхий эдийн үнэ асуултын тэмдэг хэвээр байна. Яагаад гэвэл дэлхийн худалдааны дайн болон Хятадын Засгийн газраас байгаль орчны бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ 2019 онд хэр идэвхтэй байх нь түүхий эдийн эрэлт болон үнэд томоохон нөлөө үзүүлнэ. Тэгэхээр бид бүхэн бодлогын арга хэмжээндээ дэлхийн зах зээл дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг тухай бүр харгалзан үзэж, тусгах болно. 

Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • haha (66.181.161.56)
    hudla garud neg iim tsagan shil shaachihad bultered suuh ymda
    2019 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    4 цаг 27 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    8 цаг 20 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    9 цаг 42 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    10 цаг 14 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    11 цаг 38 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    11 цаг 39 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    11 цаг 47 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    11 цаг 51 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    14 цаг 31 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    15 цаг 1 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    15 цаг 16 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    15 цаг 22 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    15 цаг 36 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    16 цаг 2 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    16 цаг 25 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    16 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    16 цаг 36 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 39 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    17 цаг 0 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК