Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Лүндээжанцан: Нутгийн удирдлагын байгууллагуудын эрх, үүргийг оновчтой болгоно

2019-3-15
0
ЖИРГЭХ

УИХ-ын Тамгын газраас чуулганы завсарлагын хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой нөлөөтэй зарим салбарын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Өнөөдөр “Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгээс гарсан санал санаачилгыг нэгтгэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барих юм. Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажиллаж байна. Тус сэдвээр өнгөрсөн нэгдүгээр сард аймаг аймаг, нийслэлийн удирдлагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Энэ удаад эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь энэ.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”, өмгөөллийн “Эм Ди Эс Хаан Лекс” ХХН-ийн гишүүн Ж.Майзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд оруулах үндсэн асуудлууд”, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд орон нутгийн төлөөллийн байгууллагаас өгөх санал”, Төв аймгийн Засаг дарга
Ж.Батжаргал “Төв, орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулахын ач холбогдлыг онцолсон юм. Тэрээр “1992 онд Үндсэн хуулиа баталсны дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд өөрчлөлт оруулах оролдлогууд хийж байсан. Боловсон хүчин, хүний нөөцийн томилгоог орон нутаг нь хийх үү, төвдөө хийх үү, төсөв хөрөнгийн зарцуулалтыг хэн удирдах уу гэх мэт хүрээнд л өөрчлөлт хийж байсан болохоос биш томоохон өөрчлөлт хийж байгаагүй. Жишээ нь баг гээд засаг захиргааны нэг байгаа боловч ямар эрх, үүрэгтэй нь тодорхой бус байгаа. Тиймээс баг, хорооноос эхлээд иргэдийнхээ ямар асуудлыг шийдэх, ямар оролцоотой байхыг нь тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн аймаг, сум, багийн дарга нар бүгд адилхан эрхтэй юм шиг харагддаг. Нэг асуудлыг бүгд хариуцдаг, эсвэл давхцаад дундаа орхидог. Амьдрал дээр байгаа энэ алдаа дутагдлыг засаж аль шатны дарга нь ямар чиг үүрэг хэрэгжүүлэхийг нь оновчтой бөгөөд тодорхой болгоно. Хоёрдугаарт, өмчийн эзэн, татвар хураамжтай холбоотой зохицуулалтыг хийнэ. Гуравдугаарт, хотын асуудал. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гэж баталсан боловч хэтэрхий ерөнхий зохицуулалттайгаасаа болоод хэрэгжихгүй байгаа. Тиймээс орон нутагт байгаа хотын статусыг засаг захиргааны нэгж руу оруулъя гэж үзэж байгаа. Товчхондоо одоо хүчин төгөлдөр байгаа хуулиа сайжруулах шаардлагатай гэдгийг эрдэмтэн, судлаачид хэлж байна. Үүний дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрийн гэсэн үзэл баримтлалтай, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлэг болон өмнө зохион байгуулсан хэлэлцүүлгүүдийнхээ үг дүнг нэгтгээд ойрын хугацаанд хуулийн төслөө боловсруулж УИХ-д өргөн барина” гэлээ.

 

Д.Лүндээжанцан: Нутгийн удирдлагын байгууллагуудын эрх, үүргийг оновчтой болгоно

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • aagii (202.9.44.137)
    30-n jil yu ch garaagyu 30-n jil 60-n terbumiin bulegt baisan hun dee
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.182.197)
    Undsen huulid uureg gej baih esgui hervee baival onoogiinh shig baidal uusej neg hunii gart huuli shuih tovlorch hussen hunee helmegduuldeg
    2019 оны 03 сарын 16 | Хариулах
  • мөөги (66.181.160.37)
    лүндээ одоо чи болно төрийг самарлаа,хуулийг бизнес болгож танай,авгай бэлдсэн,авилгалч шүүгчид ард түмнийг шимээд дууслаа,одоо хөдөө орон нутагт мөнгө харагдаад бна уу ? шуналын тулмаа
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
    • Мөөгийд
      Мөнгөнцөрдсөн хэл амтай амьтан бэ чи. Лүндээжанцан бол шалгарсан гарамгай түшээ юм шүү.
      2019 оны 03 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    14 цаг 10 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    14 цаг 18 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    19 цаг 35 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    19 цаг 46 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    20 цаг 25 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК