зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Да.Ганболд: Энэ Засгийн газар "Эрдэнэт"-д хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна

2019-3-18
0
ЖИРГЭХ

“Эрдэнэт ” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.

 

-“Эрдэнэт” үйлдвэрт онцгой байдал тогтоочихлоо. Тэгэх зайлшгүй шаардлага байв уу?

-Таны асуултад хариулахын тулд ЖДҮ, "Жаран тэрбум"-ыг ярих учиртай. ЖДҮ бол тодорхой эзэн, шалтгаан, жагсаалттай ил болчихсон явдал. Гэтэл М.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын даргын суудлаас унагаад бүх асуудлаа шийдсэн юм шиг тайвширчихсан. Өнөөдөр ЖДҮ-ийг санаж яваа хүн илт цөөрчихлөө. Манай иргэд ч гэсэн аливаад амархан хөөрч, хурдан мартдаг болчихож. Суртал ухуулгад хялбархан автдаг болсоны шинж юм болов уу. Сүүлдээ бүр иймэрхүү юм бодож, гайхаж сууна. Тэрний өмнө 60 тэрбум гэж хэсэг шуугьсан. Нам нь албан тушаал, нэр дэвших эрхийг зарсан үйл явдал. Жаран тэрбумыг намдаа тушааж эрх мэдэлд хүрсэн улс шархаа нөхөхөөр улайрч таарна. Ингэж улайрсан хүмүүс хараа хяналтгүй, манаач муутай газруудаас л хөрөнгө хамах боломжтой. Эхлээд ЖДҮ-ийг онилсон нь ийм учиртай. Гэвч баригдчихсан.

-ЖДҮ-ийн дараагийн бай “Эрдэнэт” байх нь ээ?

-Ойлгомжтой. Ер нь улстөрчдийн шархаа нөхөх боломжтой газар нь улсын өмч. Тийм учраас коммунист сэтгэлгээтэй хүмүүс хэзээнээсээ хувьчлалд дургүй байдаг.

Онцгой байдал зарлах асуудлын тухайд үйлдвэрийн дарга, гүйцэтгэх удирдлага, захирал, инженер гээд үйлдвэр доторх хүмүүсийн хүсэлтээр шийдэгддэг. Төсөвт олон зуун сая ам.долларын орлого өгч яваа компанид ямар нэг ноцтой асуудал гарсан гэвэл хэн ч итгэхгүй. Ажил нь муудаагүй, ямар нэг эрсдэлд ороогүй. Ийм тохиолдолд онцгой байдал зарлах шаардлага хэтээсээ байхгүй.

Эрдэнэт хотод үер болж, газар хөдөлж, бөмбөг тэсэрч, тахал гараагүй. Тодорхой хугацаанд үйлдвэрийн удирдлагыг эзгүйдүүлэх санаагаар онцгой байдал тогтоосон гэж харж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг өмчлөгчид 2016 оноос өнөөг хүртэл хоёр жил хагасын хугацаанд оновчтой хяналт тавьж, ашгийг хоёр, гурав дахин өсгөснийг статистикаас харчихаж болно. Хувьчлалаас хойш өнөөдрийг хүртэл ийм амжилттай ажиллаж ирсэн менежмэнтийн багт цааш ажиллах бололцоо олгохгүйг хичээж байна. Бүр тодруулж хэлбэл онцгой байдал нэрээр үйлдвэрийг эзэнгүйдүүлээд сонгуулиас өмнө өөрсдөдөө ашигтай хэдэн гэрээ хийх нь гэж хардахаас аргагүй нөхцөл үүсгэчихлээ.

-“Эрдэнэт”-ийн 49 хувь хувийн компанид шилжсэнээс хойш ашиг нь хоёроос гурав дахин өссөн шалтгаан улстөрчдийн элдэв шахаа татарснаас үүдэлтэй нь тодорхой. Үйлдвэрлэлийн хэмжээ өссөн гэх мэт өөр шалтгаан бий юу?

-“Эрдэнэт” өмнө нь үйлдвэрлэсээр ирсэн хэмжээндээ л үйл ажиллагаагаа явуулж байгаа. 49 хувийн хувьчлалаас хойш ашиг нь хоёр, гурав дахин өссөн гол шалтгаан гэвэл хяналт сайжирч, үргүй зардал багассан. Эрх мэдэлтэй улстөрчид, дарга нарын идэж уудаг явдал, тансаг хэрэглээ, гадаад томилолт, шахаа хумигдсан учраас “Эрдэнэт” үйлдвэр ашигтай ажилласан юм. Хувьчлалаас өмнө “Эрдэнэт”-ийн энэ ашиг эрх мэдэлд хүрсэн цөөхөн хүмүүсийн тухлаг амьдралын баталгаа болж байсан бол өнөөдөр төсөвт төвлөрөх болсон. Төсвийн мөнгөөр цэцэрлэг, сургууль, зам гээд иргэдийн тухтай амьдруулах орчныг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт”-ийн ашиг иргэдэд очдог болсон. Ялгаа нь ердөө энэ.

-Засгийн газар “Стандарт” банкнаас эхлээд олон зуун сая ам.долларын өр, асуудлыг дарж, мартагнуулахын тулд “Эрдэнэт” дээр ийм ажиллагаа явууллаа гэж харах хэсэг ч байна...?

-Нөгөө талд нь маш тод харагдаж байгаа асуудал шүү дээ. Нэлээд олон жилийн өмнө болсон хэрэг. Хувийн өмчийн компани “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшин орж ирж хяналтанд нь хүмүүсээ тавьсан учраас энэ хэрэг илэрсэн юм. Тэгээгүй бол дуусан дуустлаа нуух байсан. Төрийн өмчийн компани хувийн компанид хэзээ ч баталгаа гаргаж өгөх ёсгүй. Тийм атал баталгаа гаргаад өгчихсөн. Баталгаа гаргуулсан компани нь дампуурсан учраас өнөөдрийн байдалд хүрсэн хэрэг. Олон зуун сая ам.доллар гэдэг бол “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсантай дүйх хэмжээний асар том мөнгө. Ийм мөнгийг эрх мэдэлтнүүд хурууныхаа салаагаар урсгачихсан байна. Төрийн өмч ийм л байдаг. Ийм том гарз хохирол үүсэх шалтгааныг бий болгосон, шийдвэр гаргасан, тохирсон, өгсөн, авсан хүмүүс ЖДҮ-тэй адилхан нэр ус, албан тушаалтайгаа тодорхой атал яагаад ил болгохгүй байна вэ гэдэг орхиж болохгүй асуулт. Дахиад хэлье. Засгийн газар 49 хувийн өмчлөл рүү улайрч дайраад байгаагийн цаана 2018 оноос өмнөх сонгуулиудын 60 тэрбумын шархыг нөхөх зорилго л бий. Төрд байгаа салбар явдаггүйн тод жишээ бол эрчим хүч. Шинэ станц барина гэж ярьсаар өнөөг хүрсэн ч шав тавихаас хэтэрсэнгүй. За тэгээд нийтийн аж ахуй, хог, бохир гээд төрд данстай бүхэн урагшилдаггүй жишээг тоочвол өчнөөн. “Говь” компани хувьд очоод яаж өөдөлсөн нь олны нүдэнд ил байна. Арилжааны банкуудын тухайд хувьд очсон нь хөгжиж, төрд үлдсэн нь дампуурсан. Хувьд очоод өөдөлсөн жишээ мундахгүй олон. Улсын юмыг эрх мэдэлтэй улстөрчид идээд байдаг учраас зам, нефтийн үйлдвэр, шинэ сургууль барья гэхэд үргэлж мөнгө дутдаг.

- “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мөнгөөр авсан гэж шуугиад байх юм. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Улсын мөнгө гэж та сая хэллээ. Улсын мөнгө гэдэг чинь овоон дээр тавьсан мөнгө шиг тийм хялбархан авч болдог эд үү. Энгийн логикоор бодоход л эрх мэдэлтэй олон хүний өчнөөн гарын үсэг дамжиж байж авах зүйл биз дээ. Улсын мөнгө авсан гэж ярьж суугаа бол өгсөн хүн нь хаана байна вэ гэсэн асуулт зайлшгүй тавигдана. Ардчилсан нийгэмд бүх асуудлыг шүүхээр шийддэг жамтай. Гэтэл буруу, зөвөө ялгах сөхөөгүй нөхдөөр тусгайгийнхныг удирдуулж гэм зэм нь шүүхээр тогтоогдоогүй хүмүүст сүр хүчийг үзүүлж байна. Засгийн газар нь олон нийтийн мэдээллийн сувгаар мэдэгдэл хийнгүүтээ маргааш нь Арабын алан хядагчдад ажиллагаа явуулж байгаа аятай сүржин драм тавих нь хууль, шүүхтэй улсад хэр зөв үзэгдэл вэ. Хууль бус энэ үйл ажиллагааг нь зүв зүгээр юу ч болоогүй мэт ажиглаад суудаг Хууль зүйн сайд нь яг үнэндээ хэн бэ? Хуулийн салбарыг нь хариуцсан сайд хүн ингээд сууж таарахгүй. Гайхаад барахгүй үзэгдэл өрнөж байна.

МАН засаглаад хоёр жил гаруй болчихлоо. Ерөнхий сайд нь солигдсон ч нэг намын улс засаг барьсаар ирлээ. Монголбанкны удирдлагууд хоёр жил гаруйн хугацаанд “Манай мөнгө алга болсон байна” гэж түгшүүр зарласан уу. Үгүй. Төсвөөс мөнгө авсан юм бол Сангийн яам мэдэгдэл хийчихсэн байгаа. Гэтэл тэгээгүй. Ч.Сайханбилэгийн үед мөнгө гаргаад өгчихөж гээд бөөн юм болох ёстой. Хэрвээ үнэхээр тэгсэн бол тухайн үеийн эрх мэдэлтнүүдийг шүүхэд өгчихсөн байх учиртай. Тэгсэн тохиолдолд шүүх асуудлыг хэлэлцээд буруутай гэсэн шийдвэр гаргавал өөр хэрэг. Ийм нөхцөлд өмчийг хурааж авна гэвэл ярих юм алга. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутай этгээд гэж зарлаж болохгүй.

-Өнгөрсөн долоо хоногт Худалдаа хөгжлийн банкны гол хувьцаа эзэмшигч, удирдлага, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирлыг шүүхийн шийдвэргүйгээр баривчлаад дараа нь суллачихлаа. Засгийн газар нь шүүхийн шийдвэр рүүгээ нулимсан алхмыг удаа дараа хийх хөрөнгө оруулагчдад айхавтар сөрөг дохио шүү...?

-Хамгийн наад захын сөрөг дохио. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ их зальтай мэдэгдэл хийснийг анзаарсан нь хэд бол. Ярианыхаа төгсгөлд “Шүүхээр нотлогдвол” гэчихнэ лээ. Авсан гэдэг нь шүүхээр нотлогдоогүй болохоор тэгж хэлэхээс аргагүй шүү дээ. Хоёр шүүх бүх шатныхаа шийдвэрийг гаргачихсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн өмч хувьчлалд буруу юм алга, бүх зүйл хуулийн дагуу өрнөсөн гээд дүгнэчихсэн.

-Төсвөөс мөнгө гаргасан бол тухайн үеийн Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг хамгийн түрүүнд буруутгах ёстой гэсэн таны үг анхаарал татаж байна. Илт буруутгаж болох асуудал дээр нөгөө намынхаа улсыг уухайн тас шүүхэд өгмөөр юм...?

-Тэгэхээр төрийн ямар ч мөнгө алга болоогүй гэсэн үг.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан гэх мөнгөн дээр нууц мэдээллийн 20 хувийг нь л үзүүллээ, цаана нь бүр айхавтар асуудал бий гээд байгаа. Мөнгө угаасан хэрэг гэдэг нь тодорхой, олон компаниар дамжсан луйвар энэ тэр гээд сүртэй мэдэгдлүүд хийгээд яваа нь ямар учиртай юм бол. Ямартаа ч цаадах 80 хувьд нь ямар нууц байна аа гэсэн эргэлзээг олон нийтэд төрүүлчихлээ?

-Хагас нууц, хагас үнэн гэдэг чинь худлаа хэлсэнтэй ялгаагүй эд. 100 хувь үнэнийг дэлгэж байж үнэн болно. Түүнээс биш нэг том хэрэг дотроос цөөхөн хуудас харуулчихаад “Миний ярьсан бүхэн үнэн” гэж хэлж таарахгүй. Тэгэхээр улсын мөнгөөр авсан, олон компаниар дамжуулсан гэдэг дүгнэлт нь худлаа болчихож байгаа юм. Бүр тодруулж хэлбэл Л.Оюун-Эрдэнэ нарийн мэдээлэлгүй, юм мэдэхгүй хүмүүст үнэн юм шиг харагдах олон өнгөтэй хүснэгт схем харуулж худлаа мэдээлэл өгч байна. Энгийн зүйрлэл хэлье. Хэсэг гэмт хэрэгтэн машин ашиглаж гэмт хэрэг үйлдсэн байлаа гэж бодъё. Л.Оюун-Эрдэнэ машиныг нь л яриад байна. Машин унасан хүн бүр гэмт хэрэгтэн гэж яриад сууна л даа. Үнэн хэрэгтээ машинтай хүн бүр гэмт хэрэгтэн биш. Гагцхүү хэн ямар гэмт хэрэг хийснийг үнэн мөнөөр нь хуулийн өмнө нотлох ёстой. Түүнээс биш хэргийн газрын ойролцоо машин унаж явсан хүн бүрийг гэмт хэрэгтэн гэж ойлгож, мэдээлж болохгүй. Мэдлэг дутуу, боловсрол бага ард түмний толгойг хагас үнэнээр эргүүлэх арга гэж бий. Тэр аргыг хэрэглээд байна. Өнөөгийн Монгол Улсыг бүтэн зургаар нь харвал эдийн засгийн хууль зүйн тогтолцоо төгс төгөлдөр болж амжаагүй. Ихэнхдээ жижиг дунд төслүүдэд тохирсон хуулиудтай. М.Энхсайханы хэлдгээр мега төсөлд огт тохироогүй хууль зүйн тогтолцоо үйлчилдэг. Тийм учраас компаниуд хууль зөрчсөн гэхээс илүү хуульдаа тохируулж ажилладаг. Энэ бол хуулиа сайжруулахын оронд сиймхийг нь ашиглаж ашиг мөнгө хайж амьдардаг Ц.Нямдоржийн буруу.

-Онцгой байдал зарласан хугацаанд эрх баригчид өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах нь гэсэн хардлага биеллээ оллоо гэж бодъё. Энэ тохиолдолд “Эрдэнэт”-ийн 49 хувийг өмчлөгч тал зүгээр суухгүй байх, тийм үү?

-“Монголын зэс корпораци” шүүхэд хандах замаар асуудлыг шийдүүлэх байх. Онцгой байдал тогтоох үед гарах янз бүрийн шийдвэрүүдийг зогсоох, буруу шийдвэр гарах юм бол хариуцлага тооцох асуудал яригдаж таарна. Ер нь иймэрхүү үйл явдлыг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үздэг. Энэ Засгийн газар “Эрдэнэт”-д хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Онцгой байдал зарлана гэдэг бол ямар ч хүнийг гаргахгүй, оруулахгүй гэсэн үг. Би гэхэд л энэ үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн гэсэн сэтэртэй. Хоёр жил хуралдаж чадахгүй явна. Сүүлдээ өмчийнх нь эздийг оруулахгүй гээд онцгой байдал зарлаж байна. Нэг зүйлийг онцлоход төрийн өмчийн 51 хувийг томилох, хувийн өмчийн 49 хувийн төлөөллийг чөлөөлөх гэх мэт шийдвэрийг гаргадаг эрх бүхий байгууллага нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Гэтэл энэ байгууллагын дарга нь ЖДҮ-ээс хууль бусаар мөнгө завшаад огцорчихсон. Иймэрхүү л хүмүүс “Эрдэнэт”-ийг ингэж байна шүү дээ.

-Үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөл болж ажиллаж яваа удирдах албан тушаалтнуудын өрөөг битүүмжилчихлээ. Одоо тэдний оронд өмнөх шигээ төрийн талын төлөөллийг томилоод явах уу?

- Тэгэх өндөр магадлалтай. Дур мэдэн баахан хүмүүс томилж зарлах байх. Таны хэлсэнчлэн өмнө нь буюу 2017 онд биднийг хөөгөөд өөр хүн тавьсан түүх бий. Шүүхийн шийдвэр гарч байж томилсон хүмүүс нь ажлаа өгсөн. Бид ажлаа буцааж аваад 2018 оны нэгдүгээр сард хоёр өдөр хуралдаж төсвөө баталж байлаа.

-Та нарыг маргааш нь дахиад хөөчихсөн билүү?

-Тэгсэн. Ингээд харахаар “Эрдэнэт”-д төрийн, эрх мэдэлтэй улстөрчдийн маш том сонирхол байгаа биз. Мэдээж амттанд дурлаад хайрцагтай чихэр онгойлгоод идэх төдийхөн хэрэг биш. Маш том мөнгөний сонирхол яваа учраас ингэж улайраад байна л даа. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. 49:51 гэдэг бол ТУЗ-ийн хурлын үеэр санал хураахад л хэргээ өгдөг. Түүнээс биш үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлдөг, оролцдог зүйл огт биш. ТУЗ-өөр үйлдвэрийн төсөв, хойтон жилийн ажлын төлөвлөгөөг нь баталсан нөхцөлд гүйцэтгэх бүх эрх мэдэл Х.Бадамсүрэнд очдог. Гүйцэтгэх захирал бүх асуудлыг толгойгоороо хариуцаад ТУЗ-ийнхөө өмнө тайлангаа тавьдаг, ийм л жишигтэй ажилладаг.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийн өмчлөл луйвар болсон гэж хамгийн чанга дуугардаг гишүүн бол Ц.Нямдорж. Энэ хүнд ямар сонирхол байгаад ингэж яриад суудаг тухай өчнөөн мэдээлэл олонд ил болчихсон. Таны хувьд Ц.Нямдоржийн байр суурийг яаж хардаг вэ?

-Юуг нь ярих юм. Ийм жижиг асуудал ярих хэрэг байна уу.

-Олонх Хууль зүйн сайдыг мундаг, эх оронч гэж харж яваа үед учир мэдэх улс энэ хүний тухай ярих ёстой гэдэг утгаар асууж байна л даа?

-Ерөөсөө л шахаа. Шударга хүний маск зүүсэн хэсэг улс эзгүй өмчийг улам төгөлдөржүүлэх гээд байна. Ганц хүний тухай жижиг сэдэв уг нь яримааргүй байна. Хоцрогдлын эдийн засаг гэж ойлголт бий. Манай эдийн засаг яг тийм болчихсон. Ц.Нямдоржоос илүү том, хэрэгтэй сэдэв. Аль ч улс оронд өөр өөр үзэл бодолтой хүмүүс байх нь хорвоогийн жам. Ц.Нямдорж өнөөдөр албан тушаалтай, зөв буруугаа түүхээр дүгнүүлээгүй үедээ яваа. 1939 оны есдүгээр сарын 1-нд Адольф Гитлер ямар хүн бэ гэсэн социологийн судалгааг Германы иргэдээс аваад үз дээ. Тийм асуудал тавьсаныхаа төлөө эсэргүүцэлтэй тулгарна. Германыг босгосон сэргээсэн, сахилгажуулсан, ажлын байр бий болгосон агуу удирдагчийг юу гэнэ вэ хэмээн хөмсгөө зангидах хүмүүстэй нүүр тулна. Таван жилийн дараа тэр асуултаа давтвал харин өөр хариу хэлнэ. Гитлер тэр үед өөрийгөө ч өмөөрч чадахгүй хор уугаад үхчихсэн байсан. Миний сая ярьсан зүйл таны асуугаад байгаа Ц.Нямдоржийн хувьд хэтэрхий том жишээ л дээ. Гэхдээ зарчим нь энэ.

-Ц.Нямдоржийн хувьд дүгнүүлэхээр хугацаа болчихсон юм биш үү. Наад зах нь Хууль зүйн сайдаар таван удаа ажилласан хүн шүү дээ?

-Болоогүй. Огцроод, өөрөө өөрийгөө өмөөрч чадахаа больсоных нь дараа төрийн хүнийг цаг үе нь дүгнэдэг.

-Арай том, алсын дүгнэлт байна. “Эрдэнэт”-д эх орончийн үүднээс биш, хувийн сонирхлоор хандаж байгаагийнх нь ойрхоны бодитой дүгнэлт хүүгийнх нь тендер биш үү?

-Хүн бүр мэднэ шүү дээ. Хүүхдийнхээ төлөө юм гуйх нь эцэг хүний ёс гэж яриа биз дээ. Давтах шаардлага юу байна. Зарчим, үнэ цэнийн тухай ярианы дэргэд жижиг сэдэв. Заавал ярих гээд байгаа бол Монголд хамгийн бага шинэчлэгдсэн, төгөлдөржөөгүй салбар бол хууль зүй. Хууль зүйн тогтолцоо төгөлдөржөөгүй, шүүмжлэх зүйл ихтэй.

-Шүүхийн шинэчлэлийг гацааж байгаа гол хүн гэсэн үгийг энэ салбарт шинэчлэл хийх гээд бараагүй Х.Тэмүүжин саяхан хэлчихсэн. Та тэр утгаар нь хэлж байна уу?

-Маргаад байх юмгүй үнэн. Энэ салбарын сайдаар хамгийн олон удаа ажилласан хүн шүү дээ. Шоронд нь хүн үхэж байна. Нэрд гараагүй, жирийн эрүүгийн хэрэгтнүүдийн хувьд иймэрхүү явдал маш олон байдаг гэж сонссон. Зодоон нүдээн, доромжлол гүтгэлгийн тухай бол бүр ярих юм биш. Одоо хоёулаа арай өргөн сэдэв рүү оръё. Хүн төрөлхтөн, улс орнуудын түүхийг харахад үзэл бодлуудын уралдаан өрнөсөөр өнөөг хүрсэн. Байр сууриудын өрсөлдөөн, сөргөлдөөний оргил хэлбэр нь иргэний дайн. Америк гэхэд л умард, өрнөдөөрөө талцаж үзээд боолын нийгмийг халж сонгодог капитализм байгуулах үзэл ялсан. Тэгээд өнөөдрийн Америк бий болсон. Орост ч бас улаантан, цагаантан болоод үзэж байсан түүх бий. Хориод оны үед Монгол гэдэг улс харанхуй, болхи байсан ч асар хурдан дэвшсэн. Хөгжил дорой, иргэд нь боловсроогүй харанхуй улс орнуудын хувьд төрийн нэгдсэн удирдлага, хатуу чанд гар, дарангуйлал тодорхой хугацаанд хэргээ өгдгийг нотолсон жишээ. Хятад ч гэсэн хүн амынх нь дийлэнх харанхуй байсан үед Коммунист намын удирдлага дор маш хатуу, харгис дэглэмээр улс орноо босгосон түүхтэй. Сингапур Тайвань ч тийм. Гэхдээ энэ арга тодорхой түвшин хүртэл үр дүнтэйг улс орнуудын түүхээс харж болно. Өнөөдөр Солонгосыг Пак генерал шиг хүнээр удирдуулъя гэвэл иргэд нь хүлээж авахгүй. Чан Кай Шигийн харгис дэглэм дор босч ирсэн Тайвань өнөөдөр хатуу чанд гарыг хүлээн зөвшөөрөхгүй. Хятад ч гэсэн тодорхой хугацааны дараа өөрчлөгдөх нь ойлгомжтой. Тэрийгээ нуухгүй ярьдаг. Монгол ч гэсэн өнөөдөр дарангуйлагчийг хүлээж авахгүй. Тийм орон зай байхгүй.

-Чан Кай Ши гэх мэт хатуу гараар улсаа босгосон удирдагчдад тэгэх түүхэн зайлшгүй шалтгаан байжээ гэж ойлголоо. Баруун, зүүн үзэлтнүүдийн аль аль нь ийм замыг туулсан гэсэн үг үү?

-Та зөв анзаарсан байна. Чан Кай Ши зэрэг удирдагчид дарангуйллын аргаар явсан нь цаанаа учир шалтгаантай. Хөгжлийнхөө эрхээр, хүн амын дийлэнх нь харанхуй, мэдлэггүй, хөгжлийн доод шатанд яваа үед баруун зүүний аль аль нь дарангуйллын аргыг хэрэглэх нь олонтаа байдаг юм. Сонгодог коммунизм үйлчилж байх үед хуулийн нэрийн өмнөөс гээд хүнийг буудах, хорих гэх мэт элдэв хатуу, харгис арга хэрэглэж хоцрогдлоос гаргачихдаг байсан. Харин өнөөдрийн хувьд коммунизм устаад 30 жил болчихсон. Ийм атал коммунист сэтгэлгээтэй хүмүүс хуучнаараа сэтгэж, буруу арга барилаар ажиллаад байна. Шинэ ном уншихгүй, шинэ хандлагыг мэдрэхгүй, шинэ орчиндоо дасахгүй байгаагийн л шинж. Н.Энхбаяр нэгэн үе дарангуйлал тогтоох гэж, шүүх, цагдаа, прокурорыг атгах гэж үзсэн. Дараагийн тод жишээ нь Ц.Нямдорж. Гэхдээ тэдний энэ арга Монголд явахгүй. Бүр тодруулж хэлбэл бүхнийг төрд буцааж авдаг, төрд төвлөрүүлдэг зарчим Монголд ажиллахгүй.

-Төрд бүгдийг авах гэсэн улайрал харин ч хүчээ аваад байгаа юм биш үү?

-Та бод доо, 30 жилийн дотор бүхэл бүтэн үе өнгөрчихсөн байна. Эвлэл, пионер, намын төв хороог мэдэхгүй өссөн хоёр бүтэн үе гудамжаар алхаж яваа. Зөв буруу, сайхан муухай гэдэг дүгнэлтийг хэн нэгнээр биш, өөрөө хийгээд сурчихсан хэсэг насанд хүрсэн хүн амын дор хаяад гуравны нэг нь болчихсон. Тэд хэзээ ч Ц.Нямдоржийнх шиг юм уу Н.Энхбаярынх шиг дарангуйллыг хүлээн зөвшөөрөхгүй. Он жил улирах тусам цоо шинэ задгай сэтгэлгээтэй залуусын тоо улам өснө.

-Америкт нэгэн цагт үүсч байсан үзэл бодлуудын мөргөлдөөн сөргөлдөөн манайд дуусаагүй үргэлжилж яваа гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Америк, Энэтхэг гээд дэлхийн олон улс иргэний байр суурийн том мөргөлдөөнийг туулаад гарсан. Монголд тэр тэмцэл дуусаагүй явна.

-Бүхнийг төрд гэсэн улайрал, дарангуйллын маягийн хандлага жамаараа ялагдана гэж ойлголоо?

-Энэ хүмүүс ялагдаж таарна. Цагийн юм цагаараа гэдэг шүү дээ. Ямар ч нийгэмд үеүдийн хоорондох өрсөлдөөн эцэс төгсгөлгүй өрнөж байдаг. Боловсролгүй, харанхуй, бүдүүлэг хүнд эрх мэдэл өгөх ямар аюултайг Монголын хүн амын гуравны нэг нь харж байна. Иймэрхүү хүмүүс эрх мэдэлд очихоороо ямар зоригтой цөстэй болдгийг нийтээрээ харж байна. Ер нь дэлхийн түүхийг анзаарахад боловсролгүй, харанхуй хүмүүс төрийн эрхэнд гарахаараа асуудлыг хууль, шүүхээр шийдэхээс илүү баривчлах, хорих, болж өгвөл буудах дүүжлэх аргаар ажиллахыг урьтал болгодог.

Үргэлжлэл бий

 

Эх сурвалж: DNN.MN

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
“Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (51)

  • э (66.181.160.25)
    49 хэзээ ч манай улсын өмч байгаагүй хүний өмчийг булааж авахыг зөвшөөрвөл маргааш чиний машиныг булааж авна
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (112.72.11.121)
    "Халзан" Ганболд та өмч хувьчлалыг буруу зохион байгуулж монголчуудыг нэг хохироосон одоо "Эрдэнэт"-ийн 49 хувийг хулгай хийж нэг гай болж байна.Одоохон тонилсон чинь дээр...
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
    • Bn
      Bitgii shaa lalaraa
      2019 оны 03 сарын 22
  • Ард (202.9.43.5)
    Юм үзэж нүд тайлсан, ном уншиж оюун тэлсэн, амьдрал туулж хатуу бэрхийг амссан, улс төрд орж хар цагааныг ялгадаг болсон ЗАНГАРТАЙ ХҮНИЙ ГАРГАЛГААТАЙ ЯРИА БОЛЖЭЭ. Юмс үзэгдлийн нарийн ширийнийг ухаарахгүй, хөшигний цаадах хувилдааны цаад учрыг мэдэхгүй, бусдын орилсон дүйвээнээр хуцдаг "сохор ноход" энэ хүний ярьсныг, ярихыг тогтож уншвал зүгээр юмсанж.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
    • Ард та 49-ийн гар хөл нь үү эсвэл хувааж хулгайлсан хамтрагч уу
      2019 оны 03 сарын 22
  • Зочин (66.181.187.104)
    Ясан толгой хулгайч
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • чи зайл (66.181.189.61)
    Халзан толгойгоо салаавчилаад шоронд сууж байх хүн бол энэ Ганболд. Ардчилал гэгчтэй цуг Элбэгдорж, Сайханбилэг нартай үгсэн улсын сан хөмрөгийг удаа дараа хувьдаа гулгуулсан этгээд гэж ойлгодог. 9-н үеэр үйл лайгаа эдлэх этгээдүүдийн нэг
    2019 оны 03 сарын 21 | Хариулах
  • АРД (202.9.42.46)
    ЭНЭ ХҮН ӨМНӨ НЬ ТӨРД БАЙХ ДАА МӨН Л МОНГОЛ УЛСАД ХОР УРШИГ ТАРИХ АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ ОДОО Ч МӨН ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР Л БАЙНА...
    2019 оны 03 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.141.117)
    Ийм хууль бус уйлдэлд гаршсан нехдуудийг зайлуулж хариуцлага тооцох хэрэгтэй монголыг хохиролгуй болгох хэрэгтэй шуналтангууд
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.243.186)
    da holhon go go
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (203.91.118.247)
    Энэ нөхөр чинь Хятадруугаа зугатаачхаагүй юм уу
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    Buchih ug algaa Bitgii huts gej bichie daa Halzan Da Ganboldoo
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Мөнх тэнгэрийн цээрлэл (103.9.89.18)
    Энэ хулгайчаас эхлээд алтаа авья. Дараа нь диллер тоглож Монголыг өрөнд оруулсан асуудлаар шүүе. Дараа Монгол төгрөгний ханшийг хэдэн арав дахин унагааж дээрэм луйвар хийсэн хэргийг шүүе. Эцэгтэйгээ хамтарч Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн хэргийг шүүе. Төрийн өмчиг Санхүүгийн техникумыг луйвардаж хувьдаа завшицгаасан хэргийг шүүе, Лиценз нэрээр Монголын газар дорхи баялагийг гадныхан дээрэмдэх үүд хаалгыг нээсэн луйвар дээрмийн хэргийг шүүе,Эрдэнэтээс хийсэн луйвар дээрмийн хэргийг шүүе. Энэ луйварчингийн ёсөн сүвэнд нь мөнгө хайлуулж цутгаж шийтгэсэн ч багадахаар нүгэлтэн шүү. Монголчуудаа дээрэмчид урвагчидыг устгаагүй цагт жаргал ирэхгүй
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (49.0.218.141)
    Даваадоржийн Ганболд 1990 -ээд онд Монголын эдийн засгтйг мөн ч их хорлосон доо. Нүд нь мөнгө болсон өвгөн хирээ мэдэж бай
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (88.71.63.84)
    hegshin boloh tusam udam ni todordog. unen shuu.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.5.216.239)
    Хүүе 4 тонно алтаа авая аа хулгайч аа.Их хуралд ганц ч гарахгүй.Ерөнхий сайдад 7 удаа нэр дэвшүүлээд санал авдаггүй этгээд бол Ганболд.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Содном (66.181.176.56)
    Энд ардчилал, түүнд оролцогчдыг муу хэлэх гэж үгээ олж ядаж буй хүмүүс тэр мөрөөдөөд байгаа төрийн(ард түмний) өмчтэй социалист нийгэмдээ хир удаан амьдарч үзсэн юм болдоо? Хир удаан амьдарсан нь хамаагүй тэр нийгэмд дарга даамал явсан хүмүүс байдаг юм болов уу? Одоогийн бидний байгаа орчин алдаатай оноотой ч хуучин нийгэмээс хол илүү санагддаг.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.160.115)
    Ene xvn oyutolgoi bolood bs bysad xed xeden ordyydaas gantsaaraal ashig xvrtdeg jinxene davarsan novsh bgamdaa
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.160.115)
    Ene noxor arail dendvv shynaltai davarsan etgeed tiimvv
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.160.115)
    Xalzan ganboldoo gadni noloogui tsaashaa xarval chin sain bn Mongol ylsiig tsysalj tsadaxgui bnuu
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Юу үнэн гэвэл Да. Ганболд хужаагийн хүүхэд
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.15.198)
    Энэ нэг нөхөр байна аа. Энэ нэг нөхрөөс монголын төр хэзээ салахыг харах л болно. Олуулаа юм бол дийлж л таарна
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.20.7)
    Муу золбин гөлөг одоо хуцахаа боль шуналд хязгаар бии шүү.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Zochin (66.181.185.18)
    Halzan tolgoit mini naad umhii amaaraa chalchsan ugiig chin hench unemshihgui amaa ugaah tsag chin bolsiim bishuu
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.186.31)
    Дор коммент бичсэн хүмүүсийн дийлэнх олонх нь сэтгэлгээний хувьд яагаа ч үгүй байгаа нь төрийн толгойд мөн тийм нөхдүүд гарч эднийгээ дээрэлхэж суух амьд хөрс нь болж байна!!! Өшөө 2-3 үе солигдохоос нааш Монгол орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэх болоогүй ажээ!!!!
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.26.195.17)
    Цагийн юм цагаараа л болж байх шиг, 30 орчим жил ухамсартайгаар өөр тийш л залсаар "Хаан шалдан бна"гэж хэлж чадахаа больсон ухаантай,гэмгүй,цэвэрхэн царайлсан өөрсдийгөөАрдчилалын лидер гэдэгт төөртлөө итгэсэн Бат-Үүл,Да.Ганболд...
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.18)
    Helj yrih ni sonsohoos durgui hurem ym ta hed ardchilsan namiin ner dor bulhai luivar hulgai hiij ardchilaliig ard tumnii itgel naidvariig husur hayj manan buleglel geechiig bii bolgoj ulsaa ard tumniig doromjiloj hulgai luivar opshard negdej baigaliin baylagiig hulgailsan odoo hariutslagaa hulee avsan idsenee ulsad ard tumend tushaah heregtei
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • sandag (202.9.43.174)
    hucbaa muu baas
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.89)
    Энэ нэг насаараа хулгай хийж явсан лалар бнаа яасан ханаж цаддаггүй новш бэ .Энэ одоо юу хийж гийгүүлэвээ.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Өвгөн (49.0.212.247)
    Энэ хүнийг монгол түмний төлөө ардчилал гэдгээр дамжиж ажиллаж байх гэж горьдов, одоо хөрөнгийн хамгаалагч, луйвалч болсон юм даг уу
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.212.119.150)
    Батгана явсан газар баастай Бадарчин Ганболд явсан газар хорлонтой
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Чам шиг хумсаа нуусан луйварчны үгэнд итгэх хүн байхгүй за!! Чи явж ЖАНГАА ид. одоо цаг чинь болсон!!! (192.82.65.56)
    Алт дийлэр, Авилга ХУЛГАЙ гээд Монголын ЦӨЛМӨН ТОНОХ Бүх л Дээрэм, хулгайд энэ халзан ЛУУХААН явж байх юмаа!!! Чам шиг хумсаа нуусан луйварчны үгэнд итгэх хүн байхгүй за!! Чи явж ЖАНГАА ид. одоо цаг чинь болсон!!!
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (183.177.107.58)
    энэ хужаагийн хүү дандаа монголын эсрэг юм хийж явдаг одоо барьж хориод цаацлах болсон шүү
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Unen (202.9.43.203)
    jil ahih tusam zadgai setgelgeetei zaluus usuh bolno gene uu tiimee ene halzan luuhaanii helsneer yavbal Uls oron muhnu 28-- jild yu bolov Ard tumen Uls oron muhliin irmegt irlee D`Ganbold uuniig husch baina Ih Ezen CHingis haan urvagchdiig yaadag baisiim boloo ?????
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.160.72)
    Хувьд очсон өмч эзэндээ л үйлчилдэг болохыг ард түмэн харахаараа л нэг болж байна даа.Энэ олон пүүс компани Хувийн хэвшлүүдээ эргээд нэг хар даа Ганболд гуай Том нь багыгаа барьж идсэн загасны хуулиар л явагдаад байна бус уу Ард түмэн тэгвэл яагаад хувийн хэвшилд ажиллахаас дургүйцэж төр төсвийн байгууллагын үйлчилгээний ч болсон ажилд шургалахыг эрмэлзэх болов. Лав л та нар шиг идэж уух илүү дутуу юм хайж зүтгээгүй байх .Хувийн өмч хэзээ ч ард нийтэд хүртээлгүй болох нь харагдаад байна бус уу. Тэгээд ч стратегийн ач холбогдолтой Эрдэнэт мэтийн газруудыг хувьчлах нь буруу гэдгийг энгийн малчин бид ойлгохтойгоо л байгаа шүү
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
    • энэ ч естой үнэн шүү
      Иргэн
      2019 оны 03 сарын 18
  • ЗОЧИН (103.14.38.137)
    ТЭГЭЭД СҮҮРЭХ ҮҮ. ОХУ-ЫН ГАЙДАР ГЭДЭГ ОРОСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ НУРААСАН ГЭЖ МУУ НЭРТЭЙ УЛС ТӨРЧИЙН ТУРШЛАГААР ЯГААН ЦЭНХЭР ТАСАЛБАР ГАРГААД ОДОО ТЭРИЙГ НЬ ШАЛГАХ ГЭЖ БӨӨН ЮМ БОЛЖ БАЙНА
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    ДА.ГАНБОЛД гэдэг хүнийг ойлгоод толгойг нь ашиглах юм бол бидэнд л хэрэгтэй юм.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Иргэн (203.91.119.94)
    Д.Ганболд гэж монголын баялаг эдийн засгаар тоглогч одоо ач нараа хараад гэртээ суух цаг болжлээ?!
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.152)
    Новшийн хужаа юу юу гэнэ вэ? Чамаар заалгах юм уу? Бид мөдхөн чам мууг бусад хулгайч нартай чинь шийтгэх болноо! Хамгийн том хулгайч шударга ёс ёс ярих юм гэнэ. Хуц мэдэв үү!!!!!!
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
    • лт дийлэр, Авилга ХУЛГАЙ гээд Монголын ЦӨЛМӨН ТОНОХ Бүх л Дээрэм, хулгайд энэ халзан ЛУУХААН явж байх юмаа!!! Чам шиг хумсаа нуусан луйварчны үгэнд итгэх хүн байхгүй за!! Чи явж ЖАНГАА ид. одоо цаг чинь болсон!!!
      лт дийлэр, Авилга ХУЛГАЙ гээд Монголын ЦӨЛМӨН ТОНОХ Бүх л Дээрэм, хулгайд энэ халзан ЛУУХААН явж байх юмаа!!! Чам шиг хумсаа нуусан луйварчны үгэнд итгэх хүн байхгүй за!! Чи явж ЖАНГАА ид. одоо цаг чинь болсон!!!
      2019 оны 03 сарын 18
  • Зочин (66.181.160.72)
    Ккккккххх..........Өөрөө асуугаа л өөрөө хариулаа л явчихын байна л доо.......
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Энхмөнх (45.117.32.130)
    Хаана их мөнгө үнэртэнэ халзан луухаан тэнд .Халзан луухаан шиг балагтай хүн хаана баына
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.210)
    Хогийн хужаа минь монголоос минь үүрд зайлаарай
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Иргэн үр (202.9.43.231)
    Энэ хужаа юу дотносоод бнаа
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
    • Алт дийлэр, Авилга ХУЛГАЙ гээд Монголын ЦӨЛМӨН ТОНОХ Бүх л Дээрэм, хулгайд энэ халзан ЛУУХААН явж байх юмаа!!! Чам шиг хумсаа нуусан луйварчны үгэнд итгэх хүн байхгүй за!! Чи явж ЖАНГАА ид. одоо цаг чинь болсон!!!
      Алт дийлэр, Авилга ХУЛГАЙ гээд Монголын ЦӨЛМӨН ТОНОХ Бүх л Дээрэм, хулгайд энэ халзан ЛУУХААН явж байх юмаа!!! Чам шиг хумсаа нуусан луйварчны үгэнд итгэх хүн байхгүй за!! Чи явж ЖАНГАА ид. одоо цаг чинь болсон!!!
      2019 оны 03 сарын 18
  • Зочин (122.201.22.171)
    Нүдэнд хүйтэн сөлийсөн хулгайч
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Baatar (202.9.42.241)
    Naymdorjoos iluu Elbegdorjiig yariach...
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.140.142)
    Монголын ТОП хулгайч, Ханашгүй ШУНАЛТАН, Монголыг маань самрагчдын БАГШ
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • ооёо (66.181.176.181)
    энэ хужаагийн хүү дандаа монголын эсрэг юм хийж явдаг одоо барьж хориод цаацлах болсон шүү
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин (2.72.196.237)
    Наад халзнаа их юм хуцалгуйуболгож шоронд нь суулгаачээ.
    2019 оны 03 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
    11 мин
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
    34 мин
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
    46 мин
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
    1 цаг 20 мин
  • Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийг зарлалаа
    1 цаг 45 мин
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
    2 цаг 47 мин
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
    3 цаг 8 мин
  • Толгойтын хөл бөмбөгийн талбай бүхий спорт цогцолборын барилга угсралтын ажил 75 хувьтай үргэлжилж байна
    3 цаг 35 мин
  • Төрийн банк “ТОП-100 ААН” жагсаалтад зургаадугаарт эрэмбэлэгдлээ
    4 цаг 1 мин
  • А.Ариунзаяа: Шударга иргэдийн эрхэд халдаж болохгүй
    4 цаг 8 мин
  • Д.Ганбат: Энэ Засгийн газарт ажлаа сайн хийж байгаа хоёр гурван сайд л байна
    4 цаг 14 мин
  • Ц.Баатархүү: Топ-100 компани шалгаруулахдаа зөвхөн татвар төлснөөр нь эрэмбэлмээргүй байна
    4 цаг 17 мин
  • Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    4 цаг 44 мин
  • Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрлээ
    5 цаг 25 мин
  • ФОТО: "Плэйтайм" хөгжмийн фестивал эхэллээ
    5 цаг 27 мин
  • ХӨСҮТ: 10-14 насны 4591 хүүхэд улаанбурханаар өвджээ
    5 цаг 50 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван даага
    5 цаг 56 мин
  • ӨНӨӨДӨР: Халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө
    6 цаг 19 мин
  • Наадам айсуй: 72 насандаа Спортын мастер цол хүртсэн Улсын хүндэт мэргэн харваач Я.Дашдэндэв
    6 цаг 28 мин
  • УИХ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    6 цаг 29 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Түүх бүтээж буй Монгол ОХИД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдана
24 баримт
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК