Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Яамдыг тендерээс салгах ажлыг тендерийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийнэ

2019-3-19
0
ЖИРГЭХ

Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг хэлэлцэж эхлээд байгаа билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн өөрчлөлт яригдах гэж байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулга  дэлхийн жишигтэй ойртсон гэж байгаа.Энэ талаарх  тодорхой жишээ хэлж өгнө үү.  ОУВС-гийн хөтөлбөртэй ямар нэг байдлаар уялдаж байгаа юу?

-Татварын багц хуулийн төслөөр УИХ-ын гишүүн Баттөмөрөөр ахлуулсан ажил хэсэг УИХ дээр ажиллаж байгаа. УИХ-ын ажлын хэсэг Сангийн яам болон татварынхан нэлээд сайн хамтран ажиллаад явж байгаа. Бид үнэхээр татарын хуулиа олон улсын жишигтэй нийцүүлэх шаардлагатай. 2017 онд Европын холбооноос Монгол улсыг хар жагсаалтад оруулсан. Монгол улсад хэрэгжиж байгаа одоогийн татварын хууль нь мөнгө угаах, татвараас зайлсхийх байдлыг бий болгоход нөлөөлдөг, өөрөө олон улсын жишигт нийцэхгүй байна гэсэн заалттайгаар хар жагсаалтад оруулсан.  Татварын суурийг багасгах, ашгийг шилжүүлэх зэрэг Global Forum, BEPS олон улсын байгууллагуудаас тавигддаг үндсэн зарчмуудыг энэ татварын багц хуулийн шинэчлэлдээ оруулж өгсөн.

Энэ нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр үндэстэн дамнасан компаниуд энд тэнд компаниуд байгуулж, хоорондоо гүйлгээ хийж төлөх ёстой татвараа багасгадаг асуудлыг зохицуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэсэн үг. Бид BEPS байгууллагатай Монгол улсын уул уурхайн салбарт гурван жилийн хугацаанд хамтарч ажиллахаар тохиролцоод, сургалт зохион байгуулах, мэдээлэл солилцох ажлууд хийж байна. ОУВС-тай татварыг бүрэн татаж авах, хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ярьж, тохирсон зүйлс байгаа. Тэд бүгд тусгагдсан байгаа.

-Худалдан авах ажиллагааны тухай хуульд ямар өөрчлөлт орох гэж байгаа вэ?

-Тендерийн тухай хуулиар бол аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь хэмжээг буулгах,   жижиг нь нэг, томчууд нь дөрвөн удаа тайлан гаргадаг болгох, зардалд орох хувь хэмжээг нь нэмэгдүүлэх гэсэн өөрчлөлтүүдийг оруулж байгаа.  Өөрөөр хэлбэл, шударгаар татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн, татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлага нь илүү чангарч байгаа гэж ойлгож болно.

-Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах ямар заалтууд орж байгаа вэ?

-Худалдан авах үйл ажиллагаан дээр хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгож, улмаар өрсөлдөөнд ямар компаниуд орж, шийдвэр яаж гарав гэдэг хэсгийн мэдээллийг ил болгох шаардлагатай байгаа. Олон нийтэд нээлттэй болгох уу, эсвэл тендерт орсон компаниудад ил болгох уу гэдэг асуудал байгаа. Үүнийг шинэ хуулиар журамлаж өгөхөөр төсөлд оруулсан. Энгийн болгох, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих заалтуудыг оруулж өгч байгаа. Урьд нь хамгийн хямд үнэтэйг нь сонгодог учраас техник, чанарын асуудал нь орхигдоод байна гэдэг асуудал гардаг. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар техникийн шаардлагыг хангасан байх,   хамгийн бага үнэтэй байх гэсэн хоёр тусдаа хоёр заалт үйлчилж байгаа. Гэтэл шалгаруулахдаа хамгийн бага үнэтэй гэсэн заалтаа бариад явчихдаг. Шинэ хуулийн төслөөр чанар, стандарт, техникийн шаардлага хангасан байна, хамгийн хямд үнэтэй гэсэн хоёр заалтыг нэг заалтад нэгтгэн оруулж өгсөн. Дээр нь тендер авчихаад ажлаа хугацаанд нь хийдэггүй, эсвэл бага үнээр авчихаад үнийг нь өсгөдөг, чанаргүй гүйцэтгэдэг компануудын жагсаалтыг ил зарладаг болохоор хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ бол нэг талаас ил тод болж байгаа зүйл, нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй нэг хэлбэр.

-Яамд бодлого гаргадаг газар. Гэтэл тендер, лиценз зөвшөөрөл өгч, эргээд энэ нь авлигын нэг шалтгаан болоод байна уу даа гэж хардаг. Үүнийг өөрчлөх үү?

-Үнэхээр тийм.  Яамдуудыг тендерээс салгах заалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн.  Уг нь яамд бодлогоо гаргаад явж байх ёстой байтал нэлээд тооны тендер зарладаг, эргүүлээд тендерийн маргаантай холбогддог, түүнтэй холбоотой улстөржилт ихээр явагддаг. Тийм учраас тусад нь нэг агентлаг байгуулахаар зааж оруулж өгсөн. Худалдан авах ажиллагааны тусгай агентлаг байгуулагдаж, үйл ажиллагаа, худалдан авалт нь ил тод, олон нийтийн оролцоог хангасан, цахим худалдан авалтыг зохион байгуулдаг байх шаардлагатай. Урьд нь тусдаа ийм агентлаг байж байгаад 2016 онд татан буугдсан.Одоо бол хавсрага маягтай ажиллаж байгаа.

-Сангийн яамнаас тусгай сангуудад шалгалт хийгээд, долоон санг татан буулгаж,зарим сангуудыг нэгтгэх шийдвэр гаргасан.Энэ ажил хэзээ хэрэгжих вэ?

-Засгийн газрын тусгай сангуудтай холбоотой хуулиудад өөрчлөлт оруулах ёстой.   Сангийн яам холбогдох яамдуудтай хамтраад хуулийн төслүүд дээр нь ажиллаж байна.

-Өнөөдрийн байдлаар улс орны эдийн засгийн байдал яг ямар байна вэ.Өрийн дарамтыг 60 хэдэн хувиар бууруулсан гэж та мэдэгдсэн. Гэтэл эсрэгээр өрийн дарамт нэмэгдсэн гэж шүүмжилж байгаа шүү дээ?

-Тоон дээр тоглож шүүмжилж байгаа зүйлүүд байгаа.Монгол Улсын нийт өрийг яриад байгаа. Засгийн газрын нийт өр бол тусдаа. Түүнээс биш Оюутолгойд хөрөнгө оруулалт хийгдээд, тэнд үүсч буй төрийн эзэмшлийн өрийг ярихгүй штээ. Засгийн газрын төсөв, санхүүжилтийн өр биш шүү дээ. Эсвэл Монголбанкны своп хэлэлцээрээр БНХАУ-тай үүссэн өр, Хөгжлийн банкны гэх мэтийн өрүүд бол Засгийн газрын тавьсанд өрөнд орохгүй шүү дээ.   Хүмүүс гэтэл энэ бүх өрийг нийлүүлээд, Засгийн газар өрийн хэмжээгээ буулгасан гэсэн чинь яасан бэ гэж яриад байгаа. Засгийн газрын өрийн хувьд нэлээд хэмжээний өр дарагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 74.4 хувиас 61.9 хувь болж буурсан.

Сангийн сайдаар томилогдсоноосоо хойш миний хувьд гадаадад бонд гаргаагүй, арилжааны банкуудаас нэг ч төгрөгийн зээл аваагүй. Дээр нь   2019 оны эхний хоёр сарын байдлаар төсөв ашигтай гарсан. Ийм ашигтай байж байхад зээл авна гэж байхгүй.

-Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийг сэхээнээс гарч, энгийн тасагт шилжлээ гэж зүйрлэдэг. Тэгэхээр өнөөгийн эдийн засгийн байдал маань эмнэлгээс гарах хэмжээнд оччихсон байна уу?

-Эдийн засаг эмнэлгээс гарчихсан шүү дээ. Хэрвээ бид өдөр тутмын гүйлгээгээ хийж чадахгүй, зээл аваад яваад байвал эдийн засаг хүнд байна гэсэн үг. Энгийн төсвийн орлогыг л аваад үзэхэд төлөвлөж байснаас төсөв давж биелээд, ашигтай байгаад, ямар нэгэн зээл авалгүйгээр гүйлгээ хийгдээд явж байна. Мөн Монгол улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэг үзүүлэлт нь эдийн засаг сайжирч байна л гэсэн үг. Төсвийн орлого бүх салбарт, бүх аймгийн хэмжээнд нэмэгдсэн байгаа нь эдийн засаг идэвхжиж байгаагийн том илэрхийлэл.

-ОУВС-гийн хөтөлбөр энэ жил хэрэгжээд, ирэх жилээс гарна. Тэр үеэс хойш улс эдийн засгаа өөрөө аваад явчих чадвартай болно гэж ойлгож болох уу?

-2020 оны дөрөвдүгээр сард бид ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах ёстой.Тэгээд Монгол Улс эдийн засгаа өөрөө аваад явах бүрэн боломжтой.

-Ээлжит бус чуулган эхлэх гэж байна. Өнгөрсөн жилийг бодвол улстөржилт аядуу, зөөлөн байх болов уу гэсэн хүлээлт байгаа. Улс төрийн нөхцөл байдал маань эдийн засагтаа эерэг өөрчлөлт авчрахаар байна уу?

-Дэлхий нийтээрээ улс төр нь тогтвортой байж эдийн засаг нь өсөж, дэвждэг жамтай. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлын хувьд зөвхөн улс төрийн тогтворгүй байдал гэхээсээ илүү Монголын нийгэмд шударга ёсыг бий болгох гэсэн үйл явдал байсан. Тэрнээс биш хүмүүс хоорондын маргаан, мэтгэлцээн байсан гэж миний хувьд бодохгүй байгаа.  Алсдаа Монгол улсад хэрэгтэй, эргээд эдийн засагт эерэгээр нөлөөлөх зүйл хийгдсэн гэж үзэж байгаа.

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Энхболд улсын төсвөөр хайгуул хийгдсэн бүх ордыг төрийн мэдэлд авна гэж ярьж байгаа. Энэ асуудлаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газар энэ дээр ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа. Засгийн газар дээр яригдаагүй асуудал. Тэр хүний хувийн санал юм байна гэж ойлгосон.

-Гааль, татварын шинэчлэлийн жил гэж танай яамнаас 2019 оныг зарласан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Сангийн яамны хувьд 2019 оныг гааль, татварын шинэчлэлийн жил гэж үзэж байна. Татварын хууль батлагдах асуудал хүлээгдэж байгаа.Гэхдээ Татварын хуулийг хэрэгжиж эхлэхийг хүлээхгүйгээр нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн. Гаалийн хувьд улсын баялаг БНХАУ руу зургаан боом дамжин гардаг. Эдгээр зургаан боомтоор гарч байгаа ашигт малтмалаа бүрэн хянаж чаддаг болохоор   бүрэн камержуулалтын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Мэдээллийг бодитой, түргэн шуурхай гаргадаг болохоор ухаалаг системийг   нэвтрүүлэх шаардлагатай. Ер нь гарч байгаа баялгийнхаа чанарт нийцсэн татвар ногдуулахын тулд олон улсын стандартад нийцсэн гаалийн лабораторийг бий болгож, тээврийн хэрэгсэл болгоноос дээж авдаг тогтолцоог нэвтрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Дээр нь импортоор орж ирж байгаа нефьт бүтээгдэхүүний чанарын асуудал яригддаг. Мөн бага үнэтэй оруулж ирсэн учраас гээд татвар бага төлдөг үзэгдэл бий. Тиймээс дөрвөн боомт дээр нийт долоон нефьт бүтээгдэхүүний лаборатори байгуулахаар төлөвлөсөн. Тэнд хэн нэгэн хүн дураараа аашлах явдал байхгүй болно гэсэн үг. Гаалийн бүх боомтуудыг холбосон нэгдсэн удирдлагын систем бий болж, гарч байгаа бүх баялаг, автомашины хэрэгсэл нэг төв дээр хянагдаж байдаг тогтолцоог бий болгох гол ажлуудаа 2019 онд хийж дуусгахаар ажиллаж байна.

-Машинаар тээвэрлээд гарч байгаа нүүрсний дор юу байгааг мэдэх боломжтой гэж ярьж байгаа. Энэ шинэчлэлээ 2019 онд бүрэн дуусах уу?

-Тээвэрлэгдэж байгаа нүүрсний дор юу байгааг тодорхойлох чадвартай рентген аппаратуудыг бүх боомт дээрээ 2019 ондоо багтааж байршуулна.  Эдгээр гаалийн шинэчлэлийн ажлуудыг гурван эх үүсвэрээр хийнэ.  Нэгдүгээрт, улсын төсвөөс 60 тэрбумыг төсөвлөсөн. Хоёрдугаарт,   Ерөнхий сайдын 2018 оны дөрөвдүгээр сард хийсэн айлчлалаар шийдэгдсэн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хийнэ.  Гуравдугаарт Азийн хөгжлийн банкны төслөөр санхүүжүүлнэ.

-Өмч хувьчлалын асуудал УИХ-аар шийдэгдээгүй учраас 2019 онд өмч хувьчлалаас орлого орж ирэхгүй гэж ойлгох уу?

Засгийн газар өмч хувьчлалын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа.

Эх сурвалж: Gereg.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (66.181.185.128)
    Duurgiin tenderiin ajliig shalgah Suhbaatar Duurgiin zasag darga avgaig shalga idej uuj duslaa. Ajlaa hiideggui beleg temdeg baidag.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (122.201.24.144)
    Хотгор шанагын уурхайг төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн гадныханд зарсан “Тендерийн мангас” Ч. Хүрэлбаатар мэтийн хувалзнуудыг зайлуулахгүй бол энэ ЗГ удаан тогтохгүйээ.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • зочин (103.14.36.6)
    өмнө нь ингээд яалаа. баахан ажилгүй хүмүүсийг ажилтай болгож, очиж ажлыг нь зааж өгөх гэж таксидсаар байгаад таарсан. энэ бүтэхгүй ээ. тендерийг авах гэж байгаа ажил, үйлчилгээгээ мэддэг хүмүүс хийдэг болохоос мэргэжлийн бус хүмүүс хийдэггүй юм.
    2019 оны 03 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    14 цаг 10 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    14 цаг 18 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    19 цаг 35 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    19 цаг 47 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    20 цаг 25 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК