Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Засгийн газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцэж дэмжлээ.
Ингэснээр хоёр хуулийн санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Р.Хишигжаргал