Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнийн итгэлт анд Д.Даваа-Очирыг АТГ-ын даргаар томилох уу

2019-3-22
0
ЖИРГЭХ

Төрийн тэргүүний тангараг өргөсөн Х.Баттулгын албан өрөөндөө хийсэн анхны уулзалт нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалыг дуудан уулзаж ажлаа өгөхийг шаардсан явдал байв. Өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн хурандаа Н.Ганболдын оронд очсон Х.Энхжаргал албан үүргээ гүйцэтгээд нэг жилийн гаруйн дараа Ерөнхийлөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан нь тухайн үедээ анхаарлын төвд орж ярих, бичих сэдэв болж байлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдын оронд Х.Энхжаргалыг нөхөн томилсон ч өмнөх даргынхаа адил хуулийн заалтаар явах ёстой хэмээх тайлбарыг өгч бүрэн эрх нь дуусгавар болсон гэсэн шаардлагыг тавьсаар өнөөг хүрч байна.

Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөөр хавар, намрын ээлжит чуулган хаалтаа хийсэн билээ. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн албан ёсны вэб хуудсаар дамжуулж АТГ-ын дарга, дэд даргад томилуулах хүнийг олон нийтийн санал асуулгаар тодруулж үзсэн удаатай.

Санал асуулгаар Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга, хурандаа Д.Даваа-Очир, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан нар олон нийтийн дэмжлэг хүлээснийг зөвшилцөхөөр УИХ-ын даргад хүргүүлж байлаа шүү дээ.

Харин энэ удаад ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд АТГ-ын даргыг чөлөөлж, орных нь хүнийг томилуулах Ерөнхийлөгчийн санал дахин орж ирээд байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн санал, Тамгын газрынх нь дарга З.Энхболдын тайлбараар Д.Даваа-Очир, Ж.Батсайхан нарын нэрийг дахин өргөн барьжээ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Ерөнхийлөгчөөс АТГ-ын удирдлагад нэр дэвшүүлсэн хоёр эрхмийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд санал нэгдсэн тухай мэдээлэл байна.

Нэг үгээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр зарчмын хувьд санал нэгдсэн хэрэг. Тийм байж болох. Гэхдээ энд нэг асуулт байна.

Парламентад 64 суудлыг бүрдүүлж байгаа МАН-ын гишүүдийн толгой нь “хамуурчихаагүй” л юм бол сөрөг хүчнийхээ намын даргын итгэлт андыг АТГ-ын удирдлагаар томилох уу. Сөрөг хүчний дарга гэдэг С.Эрдэнэ. Хурандаа Д.Даваа-Очирын хувьд АН-ын даргын итгэлт анд нь төдийгүй еэвэнгийн хоёр тал болтлоо нөхөрлөсөн шадар хүн нь.

Сонгууль дөхсөн энэ үед сөрөг хүчний автортой хүнийг томилж, унах нүхээ өөрсдөө ухах үйлдэл МАН, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гарахгүй л болов уу, хурандаа Д.Даваа-Очир унана. МАН-ын гишүүд ч дэмжихгүй.

2012 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын батлахтай нэр дэвшигчид АТГ-ын үүдэнд “дугаарлаж” явсан гашуун түүх тэдэнд бий учраас энэ удаагийн эрсдэлээ эрх баригч намынхан тооцож л таарна.

Харин Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн, бүр сонгогдох хүртэл нь дэмжсэн АН-ын дарга С.Эрдэнэд Төрийн тэргүүний зүгээс төлөх өр нь АТГ-ын даргын сэнтий байсан байж мэдэх. АН-ын даргад төлөх өр нь эхлээд Д.Даваа-Очирыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар томилсноор тодорч, энэ удаад АТГ-ын даргад нэрийг нь дэвшүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр АТГ-ын даргад Д.Даваа-Очирын нэрийг дэвшүүлсэн нь Ардын намынхныг ямар хандлагатай байгааг харах гэсэн Ерөнхийлөгчийн тандалт болов уу.

Нэгэнт сөрөг хүчнийхээ намын даргын шадар хүнийг АТГ-ын удирдлагад томилж, өөрсдөдөө гал дуудахгүй нь МАН-ын гаргах шийдвэр биш учраас Д.Даваа-Очирын араас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн асуулт саарал ордонд дахин хөврөх нь. Дахиад өөр хувилбар яригдаж таарна. 

Түүгээр дамжин Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зөрчил албан ёсоор эхлэхийг үгүйсгэхгүй.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (43.242.243.48)
    АТГ-ыг татан буулгаж бүтэцийн өөрчлөлт хийвэл таарна,улсын хянан шалгах хороог байгуулах хэрэгтэй
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Далай (203.91.115.42)
    Нэртэйгээр нь түүний хүнийг тавьж байхаар шууд л С.Эрдэнийг өөрийг нь АТГ-н даргаар тавьчихаач дээ.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • mongol (150.129.141.94)
    Novshiin uls turchid ulaan tsagaanaar ni ard tumnee huvaaj bas deer ni huuli huchnii baiguullaguudiig manai tanai nam gej yalgah ene chin l nuguu ta nariin yariad baigaa hongiliig uusgeh eh uusver ni bolood bn erunhiilugch erih medliinhee hureend ner devshuulj oruulj ireh uuregtei ih hurliin gishuud heleltseed huulind niitsej baival batlah estoi tuunees bish ene ternii naiz oiriin hun gedgeer ni huniig yalgavarlah ni undsen huuliar horiotoi tegeed ch boloh butehgui yamiig hamaatan sadan naiz nuhdud ni nyalzaadag sotsializmiin uzel surtlaasaa salah heregtei
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (66.244.109.90)
    Энхболдын зүлгүүрийг Эрдэнийн зүлгүүрээр сольвол ямар хэрэг байхав. Шударга ажиллаж чадах, өр ширгүй хүн гарч ирвэл нь мафийг хазаарлахад нэмэр болно. Эрдэнийн зүлгүүр бол 49-ийг хулгайлсан нь зөв гээд л эхэлнэ.
    2019 оны 03 сарын 23 | Хариулах
  • зочин (202.9.43.36)
    эрдэнээгийн найз бол нуухыг авах гээд нүд цохлов болох нээ
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Чи бол Эрдэнээс хол дутна за юу
      2019 оны 03 сарын 22
  • Зочин (64.119.18.68)
    Энэ ман намын халтар цариатнуудыгээ монголыг ёстой нэг бужигнуулж өгөх нь дээ. Тэдэнд оролцохгүй юм,муулахгүй хүн идэхгүй обьект цуслахгүй мөнгө шургахгүй бизнес гэж алгаа. Ёстой хогийн юм болж дууслаа хайран монгол улс
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Г.Батнасан (103.194.176.117)
    Үүзайгүй сайн найзууд өстөн дайсан мэт болчихоод бие биенийхээ бузар булайг дуудаж, ухаж байгааг бид өдөр бүр харж байна даа. С.Эрдэнэ Х.Баттулгыг тэгтэл их дэмжээд байсаныг сайн мэдэхгүй л юм байна.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
    • анхнаасаа л С.Эрдэнэ Х.Баттулгын эсрэг явсан одоо ч эсрэг л явж байгаа шүү дээ
      2019 оны 03 сарын 22
  • Г.Батнасан (103.194.176.117)
    Үүзайгүй сайн найзууд өстөн дайсан мэт болчихоод бие биенийхээ бузар булайг дуудаж, ухаж байгааг бид өдөр бүр харж байна даа. С.Эрдэнэ Х.Баттулгыг тэгтэл их дэмжээд байсаныг сайн мэдэхгүй л юм байна.
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.140.203)
    С.Эрдэнэ бол ямар хүн бэ гэдгийг олон нийт мэднэ. Тэхээр түүний өрөөсөн гэхээр ямар хүн байх нь ойлгомжтой юм биш үү??!?!?!
    2019 оны 03 сарын 22 | Хариулах
    • Аагий
      Эрдэнэ бол жихэнэ лидер мөн
      2019 оны 03 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    13 цаг 33 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    13 цаг 41 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    18 цаг 58 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    19 цаг 9 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    19 цаг 48 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК