НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы даргаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сонгогдлоо.
Бангкок хотноо ирэх тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болох энэ удаагийн чуулган “Иргэдийг чадавхжуулах нь- оролцоо, тэгш байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болох юм. Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын бүтэц бөгөөд эуг чуулганаар ахлах албан тушаалтнуудын уулзалт, сайд нарын түвшний хуралдаан аж.
Ийнхүү Монгол Улс 20 жилийн дараа тус байгууллагын чуулганы даргаар сонгогдон ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл (1)