УИХ-ын дарга Г.Занданшатарын зарлан хуралдуулсан ээлжит бус чуулганыг өнөөдөр хаана. Ээлжит бус чуулганаар нийт найман асуудал хэлэлцэн шийдвэрлэх байсан. Тухайлбал, Татварын багц хууль болон Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг өмнөх долоо хоногийн чуулганы хуралдаанаар томилсон.
Харин энэ долоо хоногийн чуулганаар АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурорын орлогч, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэн батлах байсан юм. Гэвч МАН-ын өчигдрийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоог хойшлуулж оронд нь С.Зориг агсны ам настай холбоотой асуудлыг яаралтай горимоор яаралтай хэлэлцэхээр болсон тухай мэдээлсэн.
Тиймээс өнөөдрийн УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон С.Зориг агсны ам насыг хөнөөсөн байж болзошгүй гэх Ч.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хүний эрхийг зөрчин эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох болоод бусад холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)