Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийж байна. Шинэчлэн батлагдсан Татварын багц хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас Татварын багц хууль,Тендэрийн хуулийн төслийг оруулж ирсэн.
2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжсөн, төрөлжсөн учраас үүнийгээ дагаад Татварын хуулийг улам нарийн тодорхой болгох шаардлагатай байсан.
Татварын хууль олон нөхөөстэй хуучин зам шиг байсныг шинэчлэх ажлыг хийсэн гэж хэлж болно.
Мөн манай үндэстэн дамнасан корпоррациуд үйл ажиллагаагаа явуулах болсонтой холбогдуулан хуулийг шинэчлэх шаардлагатай байлаа.
Хэд хэдэн зүйлийг тодруулж хэлмээр байна.
Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон.
Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө.
300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлагнаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна" гэлээ.
Хэвлэлийн хурал үргэлжилж байна.