Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өөрийгөө зургаан сая ам.доллараар үнэлсэн хурандаа хэн бэ

2019-4-03
0
ЖИРГЭХ

Хуулийн байгууллагын алба хаагчид авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдохтой зэрэгцээд бусдыг эрүүдэн шүүсэн хэрэг ил болсон нь ёстой л гал дээр тос нэмэх шиг болов. Ард иргэдийн хувьд хуулийн салбарынхны нэр хүндэд халдсан гэж нэг хэсэг нь өмөөрөх бол нөгөө хэсэг нь “Тэдний булхайг илчиллээ” хэмээн алга ташиж байгаа харагдав. Юутай ч цагдаагийн байгууллагад алба хааж байсан хурандаа нар тухайн гэмт хэргийг замаас зувчуулж, хэрэгсэхгүй болгохын тулд бусдаас хээл хахууль авдаг, хахууль нэхдэг байсан тухай ноцтой мэдэгдлийг хоёр эрхэм хийсэн юм. Энэ бол УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурорт нэр тодроод байсан А.Цэрэнсодном. Эдгээр эрхмүүд нэг нэгнээсээ өрсөн байж нэг өдөр хэвлэлд өгсөн ярилцлага нь сошиал ертөнцийн гол сэдэв болж, амтай болгоны ярианы сэдвээр тодроод байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Цагаан суварга”-ын ордыг хайгуулын ажилд хэдий хэр хэмжээний хөрөнгө зарцуулсан, өөрийн аав Б.Нямтайшир болон бусад бизнес эрхлэгч нар Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч мөн эсэх талаар ярихын зэрэгцээ Мунзуй хочит Г.Нямдоржийн биед халдсан талаараа “Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 0.5 мм-ийн зузаантай мохоо зүйлээр үүссэн зулзарт гэж гарсан” гэж хэлсэн юм.

Хэргийг нэхэн сануулбал, 2013 оны есдүгээр сарын 25-ны 00.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн Цагдаа­гийн хэлтэст 990784... дугаараас “Нямтайширын Номтойбаяр гэдэг хүн миний хэвлийд хутгаар хатгаж танхайрлаа” хэмээн Баттулга гэх хүн утасдаж дуудлага өгчээ. Мөн шөнийн 00.30 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 220 мянгатын 1-38 тоотод оршин суугч Д.Баттулга гэгч хүн Н.Номтойбаяр нь надад гэмтэл учруулсан хэмээн өргөдөл бичиж өгсөн байна.

Үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас “УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бааранд танхайрч, хүний биед мэсээр гэмтэл учруулсан нь тог­тоогдсон. Тиймээс түүнд өнөөдөр /2013.09.27/-өөс эх­лэн Эрүүгийн хуулийн 181.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ нь олон нийтийн газар, гудамж талбайд мэсний зүйл барин танхайрсан гэх зүйл анги юм” хэмээн мэдэгдэж байжээ.

Харин тэрбээр энэ хэргийн талаар хэвлэлүүдэд дараах зөрүүтэй тайлбарыг өгсөн байдаг. Тодруулбал,

-“Центрпоинт”-ийн гэх хэрэгт хол­богдож байсан Г.Ням­доржтой маргасан. Гэхдээ би хүн рүү хутга бариад дайрах хүн биш. Тэр л өөрөө зуушны хутга бариад над руу дайраад байсан. Яагаад дайрсныг нь би мэдэхгүй. Надад хамгаалагч байхгүй. Манай найз хориглоод гадаа гаргаад түүнийг нэг хоёр цохисон гэсэн. Өөр зүйл болоогүй. Би гаднын хэдэн хүн, найзтайгаа ажил хэргийн уулзалттай байсан. Тэр газрын нэрийг нь сайн санахгүй байна. Би архи уугаагүй.  

/mongolnews.mn/

-Би юу боллоо гэж хүн хутгалах вэ дээ. Харин нэг танхай этгээд над руу дайрсан. Тийм л юм болсон. Бааранд биш зоогийн газарт болсон. Ордны хойд талд байрладаг франц хоолны газар сууж байсан. Гэтэл гаднаас “мунзуй” хочит Нямдорж орж ирсэн. Тэр Нямдоржид өмнө нь би их хэмжээний мөнгөө алдаж, залилуулж байсан. Тэгээд мөнгөө нэхсэн чинь над руу дайрсан. Солонгост байхдаа банканд солиулаад ир гэсэн мөнгийг аваад алга болсон хүн шүү дээ, “мунзуй” хочит Нямдорж чинь.

/news.mn/

-“Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд, тэгээд нэг гадаад найзтайгаа бид нэг газар сууж байсан юм. Гэтэл гаднаас “Центрпоинт”-ын н.Нямдорж орж ирээд хутга барьж над руу дайрсан. Тэгээд тэр газрын хамгаалагч, зөөгч нар салгаад би түрүүлээд явсан. Гэтэл тэр н.Нямдорж “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнийг зодоод зугтаасан байсан.

/dnn.mn/

 -Тэр “News.mn” дээр бичсэн худлаа шүү. Тэр Нямдорж гэдэг чинь энд тэнд залилан хийсэн нөхөр байдаг юм. Тэр л манай найзыг зодчихоод зугтаасан байна билээ.

/“Улс төрийн тойм” сонин/

гэсэн ярилцлага, тодруулгыг хэвлэлд өгч байжээ. Тэгвэл “Мунзуй” хочит Г.Нямдорж “Мань хүн намайг танихгүй гэсэн байна лээ. Бид хоёр чинь нэг байрны багын найзууд. УИХ-ын гишүүн болохоос нь өмнө гурван жил хамт явсан. Цаадхийг чинь дагуулаад баар ресторанаар их явдаг байлаа.  Миний нэр нөлөөгөөр л явна шүү дээ. Тэрнээс биш цаадхийг чинь захын бацаан цохиод унагачихна. Мөнгөтэй болохоор хүний зан их эвдэрдэг юм байна. Ширээн дээр байсан хутга бариад над руу дайрсан. Төрөлхийн зан чанар нь гэх үү дээ. Бие хамгаалагч нь дундуур орж ирээд зүсүүлчихсэн байх. Намайг бол амжихгүй л дээ” гэсэн ярилцлага өгч байжээ.

Ямартай ч Монголын эдийн засгийн багагүй хэсгийг нуруундаа үүрдэг, баялаг бүтээгчдийн нэг гэж цээжээ дэлддэг “МАК”-ийн Б.Нямтайширын хүү, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох эл хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

 

Гэхдээ энд хамгийн гол зүйл бол энэ хэргээр дамжуулж, Н.Номтойбаяраас цагдаагийн хурандаа нэг сая ам.доллар нэхсэн гэдэг асуудал. Түүний хэлснээр цагдаагийн албанд ажилладаг байсан цагдаагийн хурандаа уг мөнгийг нэхэхдээ Мунзуй хочит Г.Нямдорж болон Н.Номтойбаярын багын найзаар дамжуулж нэхсэн гэж хэлсэн.

Энэ тухайгаа ярихдаа тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын даргаар Б.Билэгт хурандаа ажиллаж байсан. Түүний доод хүмүүс гэдгийг тодоос тод онцолж хэлсэн юм. Түүний хэлснээр цагдаагийн хурандаа үнэхээр нэг сая ам.доллар нэхэмжилсэн үү эс бөгөөс Мунзуй хочит Г.Нямдоржийг гэмтээсэн гэх хэргийн талаар ярихдаа утга агуулгын зөрүүтэй ярьсан шигээ мөн л чулуу хөөлгөж байна уу гэдэг нь сонирхол татаж байна. Ямартай ч цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, тэр дундаа бригадын генерал Б.Билэгтийн удирдлага дор ажиллаж байсан хурандаа хүн бусдаас хахууль авсан нь үнэн бол дагаад Б.Билэгтийн нэр ч гэсэн нэр холбогдохыг үгүйсгэхгүй юм.

 

Тэгвэл хэвлэлийн гол сенсаацийн эзнээр тодорсон дараагийн хүн бол Улсын Ерөнхий прокурорын орлогч прокуророор нэр дэвшээд байсан А.Цэрэнсодном. Түүний хувьд Улсын, Нийслэлийн, Тээврийн, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн прокурор, Төв, Хэнтий аймгийн прокурорын газар гээд анхан шатнаас дээд шатны байгууллагуудад хяналтын прокурор, ахлах прокурор, хэлтсийн даргаар ажилласан туршлагатай.

Эндээс үзвэл прокурорын байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнд байж болохоор хүн.

Гэвч бусдаас 154 сая төгрөг нэхэж, дарамталж байгаа бичлэг ил болсноор Х.Баттулга Ерөнхийлөгчийн халаасны хүн гэгдэх нэрийг зүүх хувь тутсан юм. Яг л “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардаг шиг түүний нэрийг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар хэлэлцүүлэхээс хэдхэн хоногийн өмнө ийнхүү зэрэг ахиж чадаагүй тэрбээр “Өдрийн сонин”-д ярилцлага өгч дотроо уужилсан. Гэвч түүний хэвлэлд өгсөн ярилцлага өөрийг нь цайруулах бус харин ч хэвлэлийн “хар хонгил” руу чирчих шиг боллоо. Учир нь тэрбээр бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилсэн шалтгаан нь бусдын юмыг бус харин өөрийн юмаа нэхсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, 16 нас хүрээгүй охидтой бэлгийн харилцаанд орж, тэдний биеийг 600-800 ам.доллараар үнэлдэг байсан гэх Гүрсэдийн Наранхүүтэй 2010 онд танилцсан. Биднийг Ч.Отгонжаргал найз маань танилцуулах үед, танилцсны дараа ч Г.Наранхүүг бага насны охидтой ёс бус харилцаанд ордог байсныг мэдээгүй. Гэтэл нэг өдөр Ч.Отгонжаргал “мөнгө хэрэгтэй байна” гээд туслахыг хүссэн. Миний тусч зан хөдөлсөн бас зээлсэн мөнгөө өсгөж өгнө гэхээр нь хожоотой юм шиг санагдсан. Тэгээд л дүү охиныхоо Ланд-200, үе дамжиж ирсэн хөөргөө өгсөн. Ингээд ахиж мөнгөнийхөө барааг хараагүй. Г.Наранхүү бага насны охидтой ёс бус харилцаатай байсан нь ил болох үед Сингапур руу зугтаасан юм билээ. Дараа нь уулзах үеэрээ 10 сая ам.доллартай байсан. Гэтэл насанд хүрээгүй охидтой самуурсан хэргээ дарахын тулд цагдаагийн хурандаа нарт таван сая ам.долларыг өгч, эрүүгийн хариуцлагаас мултарч зугтсан гэдгээ хэлсэн. Үүнийгээ надад санаандгүй ярьсан болохоор ил болохоос айж намайг гүтгэж байна. Нөгөөтэйгүүр Гүрсэдийн Наранхүү насанд хүрээгүй охидтой самуурсан байхад тэр хариуцлага хүлээгээгүй. Харин түүнд зуучилсан хүн нь зургаан жилийн хорих ял аваад шоронд ялаа эдлээд гарч ирсэн гэж ярьсан юм.

Эндээс үзвэл хутга шөвөгний асуудалтай холбогдсон УИХ-ын гишүүнээс нэг хурандаа сая ам.доллар нэхэмжилж, бага насны охидтой самуурсан УИХ-ын гишүүн Наранхүүтэй андуурагдаж явсан Гүрсэдийн Наранхүү хэргээс мултрахын тулд цагдаагийн хурандаа нарт таван сая ам.долларын хахуул өгсөн болж таарах нь.

Хамгийн гол нь дээрх мөнгөн дүн буюу хахуульд авсан, хахууль өгөхийг нэхсэн гэх мөнгөний жим яван явсаар нэг хүнийг чиглэж эхлэх шиг боллоо. Учир нь эх сурвалж болоод нэр бүхий албан тушаалтнуудын хэлж буйгаар Цагдаагийн ерөнхий газрын даргаар Б.Билэгтийг байх үед хуулийг уландаа гишгэлж, бусдын үйлдсэн хэргийг хахуулаар хаадаг байсан хурандаа нар байсан. Тэдний нэг нь Н.Номтойбаяраас сая ам.доллар нэхэмжилж, Гүрсэдийн Наранхүү гэгчээс таван сая ам.доллар авсан гэх хурандаа мөн гэх шуум байгаа юм.

Тэгвэл өөрийгөө зургаан сая ам.доллараар үнэлсэн хурандаа хэн бэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Тиймээс Н.Номтойбаяр болоод А.Цэрэнсодном прокурорын эл мэдэгдлийн дагуу АТГ болон ТЕГ-аас хяналт шалгалт хийхгүй бол ёстой л алдас болно гээч нь болох биз ээ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • зочин (202.9.42.72)
    бидний дээр хууль сахиулах хүмүүс нь ямар хөгийн амьтад байдаг юм бэ манайд луйварчид төрийн бүх газар бөөс шиг шигжээ их цэвэрлэгээ хийхгүй бол болхоо байчихсан байна ардчилал гэгчээр золбин нохойнууд дээш гарчээ энэ тохирохгүй нийгэм байна хамаг бузар булай нь толгой дээр гарч шээсээ гожуулж байна
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.21.100.210)
    tord baigaa xulgaich nar biye biyenee saixan mataj bna daa ard tumeen xeniig songosnoo medeed avaarai
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    shalgaad bugdiig n ajilaas halj shorond n hiij hurungiig n ulsad huraah heregtei
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Равсал панз (66.181.180.202)
    Хүүхээс, сайн хэрэлдээд, бөгс хошногоо ухалцаад байгаарай. Их олон юм мэдэж авч байна шүү, Бид.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.212.117.19)
    Шалгаад олон нийтэд мэдээлэх нь зөв байх. " 6 сая " үнэн үү. Худал бол төрийн алба нэр төрөө сэргээгэх нь хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (66.181.161.89)
    ардчилалыг өмчилсөн нөхдийг төрд алба хашихыг зогсоо ,ер төрд гарч дээрэмчид болсон шүү дээ,
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.170)
    Бодоод байхад саяын огцордог Ёронхий прокурор улс төрчидийн аясаар гуйваж дайвалгүй шудрагадуу байсан юм биш үү
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.88.44)
    Энэ хуулийн прокурорын хувьд ч их сайн хүн шүү
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.219.254)
    улам л дордуулж ажиллах хүмүүс удирадах болж дээ
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.106.162)
    Цэрэнсодном прокурорыг харлуулах гэж үзэж тарж байна даа. Шударга үнэн яваагаа нийлж барьу иддэг нь та нарын нэг хөгийн занг яах вэ? МАНАН сарниж алга болмоор байна
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.161.89)
    энэ цэрэнсодномд ёс алга,хуулийн сургуульд ёс зүй зөв хүн төлөвшүүлэх хичээл чухал бна,хүн болоогүй хүнд хуульбариулах ,галзуу хүнд буу өгсөнтэй адил шүү
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Ёоо (202.21.124.17)
    арай ч дээ. АТГ- Тагнуул шалгалт хийгээчээ. тэр Билэгт гээд нөхөр холбоотой доо.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ёо ёо сая сая долларыг сая сая төгрөг шиг л ярих юмаа ямар ч аймаар юм бэ сая сая доллараа яг л бөгсний алчуур шиг л ярих юмаа энэ хулгайчууд
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • ,, (203.91.112.133)
    Нэр нэгтийн чих нэг гэж УИХ гишүүн Наранхүүг их муухай хэлмэгдүүлсэн шүү, Арай лаймаар санагдаж байна.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    12 цаг 50 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    12 цаг 58 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    18 цаг 15 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    18 цаг 26 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    19 цаг 5 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК