УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-аас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан билээ.
Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын Ерөнхий Прокурор УИХ-д хандсан ч гишүүд нь өнгөрсөн өвөл хаацайлан үлдсэн байдаг юм. УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд зарим зээлийг журмын дагуу олгосон нь тогтоогдсон учир хэрэгсэхгүй болгож байгааг эх сурвалжууд мэдээлэв.
Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-аас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран төв” хүүхлийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн адил хэмжээний мөнгө, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгасан аж. Харин эдгээр үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгшүй хэмээн хаахаар болжээ. УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-аас УИХ-ын гишүүдэд хууль, журам зөрчин зээл олгосон гэх хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан билээ. Улмаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын Ерөнхий Прокурор УИХ-д хандсан ч гишүүд нь өнгөрсөн өвөл хаацайлан үлдсэн байдаг юм.
УИХ-ын гишүүн Б.Батзоригт холбогдох үйлдлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа бөгөөд зарим зээлийг журмын дагуу олгосон нь тогтоогдсон учир хэрэгсэхгүй болгож байгааг эх сурвалжууд мэдээлэв. Тухайлбал, ХХААХҮ-ийн сайд 2018 онд А/141 дугаартай тушаал гаргаж, ЖДҮХС-аас “MS Guamaral” брэндийн хувцас хөгжүүлэх төсөлд 50 сая, “Уран төв” хүүхлийн хувцас үйлдвэрлэх төсөлд мөн адил хэмжээний мөнгө, “Эрчимжүүлсэн үнээний ферм” төсөлд 100 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгасан аж.
Харин эдгээр үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгшүй хэмээн хаахаар болжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)