Арбитрын шүүхийн 117 тэрбум төргийн өрийг таван хоногийн дотор төл. Төлөхгүй бол Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжлэнэ” гэх мэдээлэл тархаад байна. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшинөөс тодруулахад “Тийм бичиг ирсэн. Гэхдээ албан ёсны бичиг мөн эсэх. Үнэхээр тав хоногийн визтэй бичиг үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй байна. Ташрамд хэлэхэд энэ асуудал шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хамгийн нааштайгаар шийдэгдсэн. Энэ асуудлын талаар маргааш нэгдсэн байдлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (5)