УИХ-ын 2019 оны Хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийх гэж байна.
Ээлжит чуулган нээлтийн дараагаар Улсын Ерөнхий Прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг зөвшилцөх юм байна.
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороогоор хэлэлцэх асуудлын хуваарийг танилцуулъя.
НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
4 дүгээр сарын 5-ны Баасан гарагт 10.00 цагаас:
- Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжил чуулганы нээлт.
ХОЁР.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
11.00 цагаас:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
15.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.