Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Баянгорхины дээрэмчин”

2019-4-04
0
ЖИРГЭХ

Нэрт нийтлэлч Баабар гуай түүнийг “Баянгорхины далайн дээрэмчин” гэдэг л юм. Улс төрийн хүрээнд АН засгийн эрх барьсан 2012-2016 оны үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан, өдгөө УИХ-д долоон гишүүний бүрэлдэхүүнтэй АН-ын гэдгээр нь эчнээ танина. Уг нь, есөн гишүүнтэй байсан юм. Намын дарга болсноосоо хойш АН-ын бодлогыг зангидах гэхээсээ талцуулж, хагаралдуулсны уршиг нь ужгирч Ж.Батзандан, Л.Болд гэсэн хоёр гишүүнээ алдахад хүргэж, парламентаар хэлэлцэж байгаа асуудлаас завсарлага авч чадахгүй хэмжээнд хүргэв.

Эхлээд тэр Баянгол дүүргийг бүхэлд нь эзэгнэж, ноёрхлоо тогтоосон бол одоо ардчилсан хувьсгалтай салшгүй холбоотой АН-ыг халаасандаа хийхээр улайрсны уршиг нь хоёр гишүүн нь гарснаар тодорсон хэрэг.

Угаас дотоод ардчилал, үзэл бодлын зөрчил нь олон нийтийн өмнө ил байдаг АН-д С.Эрдэнийн диктатур, дэглэмийг хүлээн зөвшөөрч чадахгүйгээ түрүүчээсээ илэрхийлж, хоёр гишүүнээ хөөх замаар намаа парламент хүчгүйлдсэн нь энэ.

“Баянголын Ван” хэмээн өргөмжлүүлсэн С.Эрдэнэ албан тушаалын хэнээгээрээ АН-даа хаан болохоор хичээж яваа ч АН-ын нөлөө бүхий гишүүд эсрэг “кноп” дарж эхэлсэн нь Ж.Батзандан, Л.Болд нар шинээр нам байгуулахаа илэрхийлснээс тодорхой харагдана.

Одоохондоо түүний үйл ажиллагааг эсэргүүцсэн хоёрхон хүн байгаа нь дээрх хоёр гишүүн. Гэхдээ С.Эрдэнийг АН-ын даргад болсноос хойш алга ташихаас илүүтэй “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн хүлээж авах хүн жингийн туухайн дээр олон байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь, тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж сургалтын төв барих эориулалттай газарт 13 давхар “Шонхор тауэр”-ийг сүндэрлүүлсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэсээр өнөөдрийг хүрч байна. Мөн Засгийн газраа огцруулахад гол хөшүүрэг болсон “Шонхор” фракцт харьяалалтай түүнийг АН-аас хөөж, хариуцпага тооцох тухай яриа байсхийгээд өдөлдөг ч тэгсхийгээд намждаг нь нууц биш. Гэвч бүхэл бүтэн дүүргийг “өмчилсөн” гэгддэг С.Эрдэнэ барьцаа лавшруулж бүр АН хэмээх их айлыг халаасандаа оруулахаар шулуудсан нь АН-ын гишүүдийг хагаралдуулж, УИХ-ын төвшинд хүчгүйдүүлэхэд хүргэчихлээ. Ингэж тодотгох болсон нь ч шалтгаантай. Намын гал тогоог нь базаж байгаа ерөнхий нарын бичгийн дарга Ц.Тувааны хувьд ч С.Эрдэнийн дохио зангаараар ажиллах болоод удаж байна. Угтаа бол намдаа болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг аль болох зохион байгуулах, эвээр шийдэх, эрх баригчдынхаа хуудуутай үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах нь гишүүд гэхээсээ генсек хүний хийх ажил. Өнгөрсөн хугацаанд ээлж дараалан эрх барьсан МАН, АН-ын ерөнхий нарийн даргууд ч ингэж л явж ирсэн байдаг юм.

Өөрөө давхар дээл нөмөрч, үзэл баримтлалаа үгүйсгэсэн болохоос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат генсек байхдаа хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал хийж, Төв талбайг гороолсон жишээ нэгээр хэмжигдэхгүй бий учраас.

С.Эрдэнийг АН-ын даргад нэр дэвшээд явахад БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-ын гишүудэд ноолууран цамц тарааж "С.Эрдэнийг дэмжээрэй' хэмээн сурталчилгаа хийж явсан нь үүнийг илтгэнэ.

Жирийн гишүүд нь хүртэл “Төрийн сонгууль будилаантуулдаг хүн, төрийг, намыг булингартуулахад юухан байх вэ” хэмээж байхтай нэг бус удаа таарав.

Хаалга үүдээ онгойлгохоос эхлээд Үндсэн дүрэм, үзэл баримтлалдаа шинэчлэл хийж, дарга, фракц дагасан бөөгнөрөлийг халах цаг болсон нь үнэн л юм бол АН тэрхүү алхмаа хийж хэрэгжүүлмээр. Хачирхалтай нь, С.Эрдэнэ дарга болсноороо арвин түүхтэй АН-ын үүх түүхийг амжилттай нь хамт баллуурдаж эхлэв. Хатуухан хэлэхэд “булшилж” байна.

2014 онд “Шонхор” фракц АН-д нөлөөтэй явсан үе бий. С.Эрдэнэ ч бяртай байв. Тэгэхэд Н.Алтанхуягийн Засгийн газраас Ч.Сайханбилэгийн танхимд үлдэж чадсан шигээ АН-ын даргын суудлыг авсан хүн С.Эрдэнэ. Юу үнэн энэ үнэн.

“Нэг удаа урвасан хүн хоёр дахиа урвах нь амархан” гэж үг бий. Үүн шиг сонгууль будилаантуулсан хэргээр шүүхээс ял дэнслүүлж явсан С.Эрдэнэд намынхаа эрх ашгийг бусниулах нь алга урвуулах төдий л амархан болжээ.

Эндээс харахад найман жилийн дараа /2017/ Их хурлаа хуралдуулж, намын даргаа ҮЗХ /нэрийг нь өөрчил-ноос бус анх удаагаа гишүүд, дэмжигчдээсээ тодруулах шийдвэр гаргасан нь хэсэг бүлэг хүний зохион байгуулсан улс төрийн шоу байжээ. Зөвхөн С.Эрдэнийг даргаар томилоход чиглэсэн бололтой. Гэхдээ Ардчилсан нам бол хэсэг бүлэг фракцын дэмжлэгтэйгээр хэн нэгнийг эрх мэдэлтэй болгож, дэглэдэг жүжгийн тайз биш ээ. АН-ын даргын сэнтий гэдэг хэн нэгнээр крандуулж суудаг албан тушаал бүр ч биш. Үүний ард жирийн гишүүд, дэмжигчид төдийгүй монголчуудын эрх ашиг хөндөгдөх учраас. Ардчиллын төлөө халуунд халж, хүйтэнд хөрсөн хүмүүсийг энд мартаж болохгүй.

Гагцхүү Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар маргааш товлосон АН-ын Онц Их хурал дахин анхаарал татав. Юу гэхээр бид бүгдийн үздэг, санадаг, оюун санаандаа төсөөлдөг, бусдадаа ярьдаг, “шүтдэг”, цаашлаад алдаагаа засах асуудал хурлын төлөвлөгөөнд огт тусаагүй байх юм. Эсрэгээрээ Төв талбайд жагсаал зохион байгуулж, баярын гэх Их хурлаа хийхээр товложээ. Араас нь хүлээн авалт хийж, бөх барилдуулах шийдвэрийг гаргасан нь олон нийтийн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байх шиг. Тулгарах нь ч аргагүй юм. Үнэндээ С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын арвин түүхтэй том намын дарга болчихоод “Баян горхины дээрэмчин” шиг л аяглаж байгаа нь бичгээр нь илэрсэн болохоор тэр шүү дээ.

Хүнийг, хувь зан араншинг нь суурь хүмүүжлээр нь тодорхойлдог гэж үг бий. Тэгвэл нийтлэлч Баабарын тодорхойлсноор “Баянгорхины далайн дээрэмчин” С.Эрдэнэ дарга хэвээрээ л байна. Хамгийн сүүлд АН-ынхан ардчиллаа хамгаалж Д.Сүхбаатарын талбайд жагсаал хийх тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр эрчийг авч байна, төлбөртэйгөөр. Үүний хажуугаар мөнгө тарааж хүн цуглуулах тухай баримт ч эхнээсээ гарч эхлэв. Даанч дарга нь зангаа тавихгүй юм даа. 

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Зочин (202.126.89.72)
    Элбэг цагаачийн зулбасага Зоригийг алсан шиг Эрдэнээ баасны хүүдий чи авгайгаа алсан уу айн?
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.126.89.72)
    Ардчилсан нам энэ танхай эхнэрээ алсан ч байж магадгүй үлбүтэх амьтаныг толгой дээрээ залаад сүйрч байгаа нь ёстой хохьнээ хохь нь заяа нь тэр. Угаасаа толгой нь аль дээр Элбэгийн үес л ялзарсан нам
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.26.193.131)
    АН ийг булшлагч Эрдэнэ
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • АН ын гишүүн (202.9.45.227)
    АН ЫН нэр хүндийг унагасан хүмүүс болд БОЛД,БАТЗАНДАН,БООВ МУРАТ З 2020 онд намаа МАН тай хамт унагах Хүрэлсүхийн мэхэнд унасан хүмүүс тэгээд хүмүүст гай болоод
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.9.45.227)
    Болд болон дагалдан баясагч 2 гишүүн Намынхаа үндсэн дүрммйг зөрчиж өөр намын дотоод асуудалд оролцоод намын нэг хүндийг унагаад давхар Эрдэнэ даргыг чирээд тэнэг хүмүүс та нарыг МАН ын Хүрэлсүх утсан тоглоом болгож 2020 онд хамт унах бэлгэлдээ ашигласан шүүдээ
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.45.227)
    Болд гишүүн МАН ын даалгавраар Хүрэлсүхтэй нийлж намын үндсэн дүрмээ зөрчсөн тэр нам яаж дотроо тэмцэлдэнэ өөр намын гишүүн парламентын сөрөг хүчний гишүүд ажилах нэгдсэн бодлоготой байх байсан энэ 3 гишүүн АН -д их гай тарьсан тэгээд буруутнаар Эрдэнэ даргыг яллах ёсгүй хүний намын дотоод асуудалд хутгалдаад МАН-ын дарга Хүрэлсүхэд хууртсан гишүүд үүнийгээ ойлгох цаг 2020 онд ирнээ давхар ойчих давхар мэхэнд намаа хутгасан 3 болчимгүй гишүүд
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.38.70)
    Энэ нөхөд хэдэн архичинд 10 мянгыг өгөөд нэг нэг чулуу бариулж үймээн дэгдээж шидүүлнэ. өөрсдөө зугтаж алга болно. Тарвагадоржийн гэмт хэрэгтнүүд хар машинаас хүмүүс рүү гал нээгээд зугтана. тарвагадорж хонгиог нь хармаалж сүржигнэн өөрөө алаагүй өөр хүн алсан гэж шаана.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Ner gutaagch (103.212.118.123)
    Ene AN ner hundiig alj bnaaaa
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (123.179.12.71)
    Erdene avs ruugaa
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Эрлэнэ манга тарааж намыг дарга болсон одоо мөнгө тарааж жагсаал хийн гэнэ юу гэсэн үг вэ төрөөс идсэн мөнгөө л тараах байх ийм луйварчдыг дэмжсээр байгаад улс орон сүйрлээ шүү
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.10.194)
    АН мөнгөний нам өнөөдрийн цуглаан бүгдийг харуулна тавьсан зар нь гэрчилнэ
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.37.167)
    ХОГИЙН ЗОЛБИН ГАРУУДЫН НАМЫГ ХАРИН УСТГАЖ БАЙГАА НЬ ЗӨВ ДӨӨ. БҮҮР ТАРЖ АЛГА БОЛЖ БАЙНА. АРД ТҮМНИЙ НУРУУ ТЭНИЙЖ БАЙНА.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Аныг дэмжигч (66.181.178.38)
    Эрдэнэд бурууг өгөхөөс өмнө та ан намын гишүүн бол бурууг өөрөөсөө хайгаач ан нам ийм болоход ан гишүүн би ямар буруутай бэ?
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (122.201.19.99)
    Эрдэнээ АН намыг сүйрүүлж байга даа хөөрхий хулгайч хулгайчаараа л дуусдаг
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    AN-g TSSSEVERLIE!!!!!
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (58.140.202.122)
    ганц эрдэнээ биш эрдэнээ дарга биш байлаа ч ан гүн блхирдсон нам муучууд ихтэй нам
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • АНын гишүүн (202.126.89.209)
    Ардчилсан намыг Эрдэнэ жинхэнэ булшилж байна даа
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    12 цаг 51 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    12 цаг 59 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    18 цаг 16 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    18 цаг 27 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    19 цаг 6 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК