ЖДҮХС-аас УИХ-ын гишүүд зээл авсан, зарим гишүүн авсан зээлийн мөнгөөрөө мөнгө угаасан гэх хэрэг гарсантай холбоотойгоор ЖДҮХС, ТЭДС, Мал хамгаалах сан гурвыг нэгтгэсэн. Тэгвэл уг сангуудаас авсан зээлийг буцааж төлсөн эсэх, одоогоор хэчнээн төгрөг хуримтлагдсан эсэх талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.
Тэрбээр “Сангаас авсан зээлийг төлүүлж байна. Одоогоор бүгд төлсөн гэсэн дүн гараагүй байна. ЖДҮХС, ТЭДС улсын төсөвт 100 тэрбум төгрөгийн өртэй. Өрөө барагдуулах талаар график гаргаж тохирох асуудлаар Сангийн яамтай ажиллаж байна. ЖДҮХС, ТЭДС-ийн зохион байгуулалтын асуудлаар УИХ-д эрхзүйн зохицуулалт хийлгэх ажлын хэсгүүд ажиллаж байна. Энэ ажил ойрын хугацаанд шийдэгдэнэ. Цаашид сангуудын үйл ажиллагааг ямар байдлаар явуулах журам гарна. Тэр журмын дагуу зээлээ олгоно.
Р.Хишгээ
Сэтгэгдэл (1)