Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол төрийн "Таван Өрлөг"

2019-4-08
0
ЖИРГЭХ

АН эрх барьж байх үед Засгийн газрын гишүүд нь долоо хоног бүр ямар нэгэн асуудлаар мэдээлэл хийдэг байв. Үүн шиг энэ парламентад байсхийгээд мэдээлэл хийдэг таван гишүүн бий болов. Тэдгээр нь Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ нар.

Нам харгалзахгүй эхэлсэн тэдний нэгдэл эхэндээ МАНАН, “60 тэрбум”-ын гэх схемийн эсрэг зогссон. Төв талбайд хэдэнтээ жагсаал зохион байгуулсан. Ард түмэн ч алга ташин хүлээн авч, тэднийг дэмжсэн нь хоёр сарын өмнөх үйл явдал.

Үр дүнд нь М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас буулгаж, зарим нэг нь сайд болон дэвшиж билээ.

Гэтэл УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулахаас эхэлж, эв санаагаа нэгтгэсэн тэдний тэмцэл юм, юм руу үсчин ордог, таалагдахгүй бол эсэргүүцдэг, шүүмжилдэг, дардаг жишиг тогтооход хүргэж байх шиг. Ингэж бичих болсон шалтгаан нь өнөөдөр хийсэн мэдээлэлтэй нь холбоотой. Юу гэхээр уг таван гишүүн Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан болон нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр болов.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Өнөөдөр Ерөнхийлөгчөөс АТГ-ын дарга болон ерөнхий шүүгчид хоёр хүний нэрийг өгсөн. Энэ бүгдэд олон нийт дуу хоолойгоо хүргэхийг хүсч байна. Бидний тавьж байгаа өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд явах хүн мөн үү гэдэгт хяналт тавихыг хүсэж байна. Тийм учраас эдгээр хүмүүсийг томилохдоо нийтийн сонсгол хийх ёстой гэж үзэж байна” гэв.

Харин Ж.Батзандан гишүүн “Иргэд хуулийн байгууллагын удирдлагуудаар хэн томилогдохыг анхааралтай ажиглаж байгаа. Үнэ тогтворжуулах хөтөлбөр болон Тусгай сангуудын зарцуулалтыг шалгах шаардлагыг Б.Жаргалсайхан прокурорт хүргүүлж байна. Хоёр дахь шаардлагыг хотын дарга С.Амарсайханд хүргүүлнэ. Сүхбаатарын талбайн урд талын газар, Хүүхдийн паркын газар, хууль бусаар эрх мэдлээ ашиглаж өгсөн нийслэлийн газрын зөвшөөрлийг цуцлахыг шаардаж байгаа юм” хэмээв.

Мөн “Шинээр УИХ-аас томилох албан тушаалтнуудыг томилгооны сонсгол хийж томилдог болъё. Тогтолцоог нь өөрчлөхгүй бол хүнийг хүнээр солиод үр дүн гарахгүй. Ерөнхий прокурорыг томилсон хүндээ үнэнчээр үйлчилдэг байдлыг өөрчлөх шаардлагатай байна. Засгийн газар яаралтайгаар УИХ-д тогтолцоог өөрчилсөн хуулийн төслийг оруулж ирэх байх” гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлнэ лээ.

Түүний араас УИХ-ын Л.Болд “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд үзүүлэх ёстой. С.Зориг агсны хэрэг бол хууль хяналтын байгууллагын удирдлагууд оролцсон маш том хэрэг. Үүнийг илчлэх ёстой. Ард түмэн үүнийг тэсэн ядан хүлээж байгаа. Улсын ерөнхий прокурорт шалгуулахаар 18 хэргийг багцалж явуулж байна. С.Зориг агсны хэргийг шүүж байсан, аль нэг шатны шүүхэд шүүгчээр оролцсон болон “Эрдэнэт” үйлдвэрийн хулгай луйврын хэрэгт нэр нь орсон бол ерөнхий шүүгчид нэр дэвшүүлэхгүй” гэсэн юм.

Эдгээр гишүүний тавьсан шаардлага нэг талаараа зөв байж болно. Гэхдээ хуулийн дагуу хийх ёстой томилгоо бүрийг шүүрэн авч, олон нийтээс оноо цуглуулах арга хэрэгслээ болгож буй нь зүйд хэр нийцэх бол зөв жишиг мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Цаашлаад хараат бусаар, гагцхүү хуулийн дагуу шийдвэр гаргах учиртай Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг ажлаа аваад удаагүй байхад нь тодорхой шаардлага хүргүүлж, тэр дагуу нь ажиллахыг “үүрэг”-дэж буйг юу гэж ойлгох вэ. Тэгээд ч нийслэлийн Засаг дарга гэдэг УИХ-ын гишүүдээс өгсөн заавар, шаардлагын дагуу ажилладаг субъект биш ээ. Чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг зохицуулсан тусдаа хууль журамтай, түүнд нь хяналт тавьдаг ИТХ гэж бий.

Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокурорт дэмжих эсэх асуудлыг хэлэлцэх үеэр дээрх таван гишүүн асуулт асууж, зохих хариултаа авсан уу гэвэл авсан. Бүгдээрээ болохгүй бүтэхгүй юмыг засч, сайжруулах талаар саналаа хэлж, захиасаа хэлээгүй гэж үү. Гэтэл гэнэтхэн АТГ-ын удирдлагуудыг томилох эсэх асуудлаар нээлттэй сонсгол явуулахыг шаардаж эхэлсэн нь хачирхалтай. Уул шугамандаа Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг хараахан чөлөөлчихөөгүй, орных нь хүнийг ч нэр дэвшүүлээгүй байгаа. Хуулийн нэмэлт, өөрчлөлт, эрхзүйн үндэслэлээр гарах учиртай ҮАБЗ-ийн зөвлөмж ч УИХ-д ирээгүй байна.

Тийм атал өргөн барьчихсан, өнөө маргаашгүй хэлэлцэх юм шиг “Томилгооны сонсгол явуулах тухай” албан бичигт 19 гишүүнээр гарын үсэг зуруулан яаран хүргүүлсний цаана хэний ямар ашиг сонирхол нуугдаж байна вэ.

Эсвэл эдгээр таван гишүүн ямар ч аргаар хамаагүй Монголын төрийн "Таван Өрлөг" болохоор эргэж, буцалтгүй шийдчихэв үү.

Угтаа бол “60 тэрбум”-ын парламент гэж шүүмжлэхдээ тулбал МАН-аас квот өвөртөлж, сонгуульд нэр дэвшин сонгогдсон Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар тэдний л төлөөлөл, “60 тэрбум”-ынхан.

Сайн хүн болох гээгүй л юм бол Л.Болд МАНАН-гийн дэглэмийн үед хоёрантаа сайдаар ажиллаж байсан нэгэн.

Ж.Батзандан гишүүн ч төрсөн ахыгаа агентлагийн даргын албан тушаалаас эхлээд Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшихэд нь хүртэл их, бага хэмжээгээр нөлөөлсөн байж таарна. Еэвэнгийн хоёр тал гэдэг шиг тэд бусдынхаа адил намынхаа хишгийг хүртсэн, хүртэж яваа хүмүүс. Хариуцлагаа хамтдаа үүрэх эд эс нь. Юу үнэн гэвэл энэ үнэн.

Г.Сонор

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • Zochin (66.181.161.34)
    Huuli shuuhiin baiguullagin ylzaraliig zevhen UBTZiin darga asan Purevbaatariin hausnii heregees harj bolno.Iim ulaan tsagaan uomiig yaj heden gazaraar yvuulj shunaltani tald uilchilj bgaag har.
    2019 оны 04 сарын 15 | Хариулах
  • иргэн (122.201.22.187)
    Тамын тогооны үлгэр мэт өөрсдөө тэмцэх чадваргүй тэмцсэн хэдийгээ элдвээр гоочлоно одоо ингээд болчих
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Бахархана (202.179.24.130)
    Мундаг 5
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • м (103.229.122.191)
    Өрлөг гэнэ үү!? Нийгмийн хатиг шахаж, олз үнэртсэн 5 гар
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Үнэн үг (182.160.36.241)
    Шинэ цагийн цээж баячууд,жинхэнэ хөрөнгөтэй бол хөрөнгөтэй 5 гишүүн шүү.Одоо сонгууль хаяанд ирсэн тул эдгээр хөрөнглөг залуус дахин дэвшиж зөөлөн суудалд суухын тулд тархи угаах ажил нь үүнээс ч илүү хурдацтай болно. Бүү гайх.Дээрхи бичигдсэн зүйлс үнэний туйл.Харин Ард түмэний нэр барих дуртай эдгээр залуус Ард олондоо яаж хурдан баяжих талаар өөрсдийн туршилгаа хуваалцвал дахин сонгогдно.ХОМ-ыг дэлгэсэн АТГ-ын даргыг хурдан солих хүсэл байгаа л байх..
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (124.33.214.177)
    Мөрөөдөхөд мөнгө төлдөггүй юм?!
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • zochin (121.57.9.6)
    АМЖИЛТ
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Иргэн (124.158.111.6)
    Тогтолцоог өөрчлөх нь хамгийн зөв. Тухайн албан тушаалд очиж байгаа хүн томилсон хүндээ үйлчилнэ гэхээсээ хуулиа барьж ажиллах нь хамгийн зөв юм шүү. Зөрчлийн хууль,шинэ эрүүгийн хууль гэх мэт учир ойлгомжгүй хуулиа хүчингүй болгоод хуучин хуулиа сэргээд мөрдөх нь хамгийн зөв байна.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (202.55.188.33)
    Доорхи HAhahahahaha хөөрхии жинхэнэ хорсож үхэх нь МАНАН-гийн ХАхахахахах, өмдөндөө чацга харвасан нь ойлгомжтой МАНАНгийн өмхий үнэртсэн Харх. Дахиад харва...5 өрлөг за, бүр 5 Эх оронч. ХАхахаххааххах.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Hahahahahahahahhahahhahahajhajajajajajjajajajja (66.181.161.34)
    Tavan urlug gechihjee. Mal mo golchuudiig populist setgelgeegeeree setegliig n l hudulguud l baigaa bolohoos unendee busdaasaa yalgagdaad baih yum baihgui. Psda shuu
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.40)
    Өнөөдрийн болж байгаа үйл явдлаас харахад энэ 5 хүний хийж байгаа зүйл зөв гэж үзэж болохоор байна. Эрх бүхий хүмүүс нь өөрсдөө зөв шийдвэр гаргаад явчихвал оролцох шаардлагагүй л дээ. Гэтэл нөгөөдүүлийнх нь хийж байгаа үйлдэл, хийхгүй байгаа эс үйлдэхүй шударга хүмүүст таалагдсангүй.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • АГУУ УДИРДАГЧ Л ХЭРЭГТЭЙ (103.212.116.9)
    ХУРД ХЭРЭГТЭЙ
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    Zasah zorigtoi zorilgotoi bana gedeg zuw shuu. Ard tumen demjij bgaa shuu. Buruug gazar awahuulahgui zasah heregtei
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (185.13.106.121)
    Buruu haragdaj bga yumiig haraad zasalgui l yahav dee.buh bolohgui butehgui bga yumiig ehnees n tsegtselj l bn.yaachihaad bgan.humuust demjihgui bol bitgii saad bol.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • иргнн (202.9.42.245)
    Будаач будаач гэхээр сахалаа будав гэгчээр та тавын ярьсан.хэлэлцсэн бүхэн зөв юм уу.Больж үз.Даварсан амьтад.Олон түмний нэрээр төрөөр битгий оролд
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ard tumen (64.119.16.216)
    Demjij bnaa. Amjilt
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.161.3)
    awìlgtai temtseh Gagarin dargaar Batzandang taw
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Сонирхогч (150.129.141.177)
    Намаасаа квот авсандаа гол нь юм уу. Яагаад болохгүй бүтэхгүй болсон зүйлүүдийг цэгцэлж улс орноо шударга ёс журамтай, сайхан амьдаруулж болохгүй гэж
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    ODOOHONDOO MONGOL TURD ENE 5 SHIG HUMUUS ALGADAAA
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • batotgon (59.153.113.93)
    ed nar sain khumuus shuuu
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • bi (202.179.4.118)
    5 balai tiim l sain yum bol namdaa bhdaa hiij bhgui yasan yum gologdoluud aril
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Mjl (66.181.177.34)
    AVARALIN 5 OD AMJILT
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.24.11)
    Монголын төрөөр тоглогсод шүү дээ
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.24.11)
    Болдоо чи өитгий балайраад бай. Тэр бичлэгийг олон гнийтэд үзүүлээд яах юм. Ямар ач тустай юм. Монголчуудыг доромжилж ханаагүй юу чи. 2008 оны 7сарын 1 ний үйл хэргийн бичлэг,Дамирангийн Энхбатын гээд яргалалын дээд хэлбэрүүд монголоор дүүрэн шүү. Тэр бүхнийг чи дурсахгүй яагаад хайцаалаад байна вэ
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Sonor gechijee. Urdn sonortoi bguidee (150.129.142.178)
    Odoo iim yam bicheed hereguidee
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    12 цаг 11 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    12 цаг 19 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    17 цаг 36 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    17 цаг 48 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    18 цаг 26 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК