УИХ-ын хаврын ээлжит чуулганаар 18 улсад Элчин сайдаар ажиллах Элчин сайд болон Байнгын төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулсны дараа бүлгийн хуралд оруулж ирэх байх. Засгийн газар Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Зөвшилцөлд хүрсний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараа нь УИХ-аар оруулна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх хүрээнд айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар Гадаад харилцааны сайд урд хөршид томилолтоор ажиллаж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл (1)