ЭМДЕГ-ын Тамгын газрын даргын үүргийг түр орлог гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр томилсон гэх гомдол иргэдээс иржээ. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалт хийхэд уг томилгоо нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн байна. Тодруулбал, төрийн жинхэнэ албанд төрийн албаны сонгон шалгаруулалт, дүгнэлтгүйгээр улс төрийн намын гишүүн хүнийг томилсон гэж үзсэн байна. Тиймээс Загийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийг Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн дагуу чөлөөлсөн байна. Улмаар тухайн албан тушаалын сул орон тоог хуулийн дагуу нөхөн мэдэгдэхийг Төрийн албаны зөвлөл хүргүүлжээ.
Г.Эрдэнэ
Сэтгэгдэл (1)