зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд: Хонхны баяраар багш, сургуульд хандив өгөх, агаарт зугаалахыг хориглоно

2019-4-25
0
ЖИРГЭХ

Тун удахгүй төгсөлтийн баяр болох гэж байна. Энэ үеэр төгсөгчид анги даасан багш болон сургуульдаа хандив цуглуулах, амралт зугаалганд явах, улмаар архидан согтуурсан үедээ амь насаа алдах зэргээр олон асуудал урган гардаг. Тиймээс энэ тал дээр салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах талаар БСШУСЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.

-Сургуулиудын хонхны баяр удахгүй эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан танайхаас ямар шийдвэр, зохицуулалт гаргаж ажиллах вэ?

-Улсын хэмжээнд хонхны баярыг төгсөгчдийн баяр, эрдмийн баяр зэрэг хэд хэдэн хэлбэрээр зохион байгуулдаг. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын тушаал 2017 онд гарсан. Үүнд төгсөлтийн баярыг эрдмийн баяр болгон улс орон даяар зохион байгуулахыг нийт боловсролын байгууллагын дарга, аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгож зохицуулсан.

Сурагчдын хувьд сургууль болон анги удирдсан багшдаа хандив, тусламж үзүүлэх хүсэл сонирхол их байдаг. Нөгөөтэйгүүр, тухайн сургууль нь улсын төсвөөр бүх үйл ажиллагаагаа явуулах боломж муутайгаас шалтгаалж, сургуулийн ойтой холбогдуулан төгсөгчдөөсөө хандив хүлээж авах явдал гардаг. Тиймээс энэ харилцааг Боловсролын тухай хуулиар зохицуулсан. Уг хуулийн 39.2 дугаар заалтаар боловсролын байгууллагуудын санхүүжилтийг нарийвчлан тусгасан бөгөөд энэ хүрээнд хичээлийн хэрэглэгдэхүүнд шаардлагатай хандив, тусламжийг хүлээн авч болно гэж зааж өгсөн байдаг. Гэхдээ мөн хуулийн 40.7-д зааснаар хуульд заагаагүй төлбөр хураамжийг авахыг хориглодог. Сургалтын үйл ажиллагаанд зохицуулагдах шаардлагатай харилцааг ингэж хуульчилж өгсөн юм.

Мөн дээрх хуулиас гадна БСШУС-ын сайдын 2018 оны дөрөвдүгээр сарын албан тоот тушаалаар аймаг, нийслэлийн Засаг дарга, боловсрол соёл, урлагийн газрын дарга нарт хуульд зааснаас бусад хандив, тусламж авахыг хориглосон. Хоёрдугаарт, элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажилтай холбогдуулан төлбөртэй давтлага явуулах, сурах бичиг худалдан авахыг тулган шаардахгүй байх. Гуравдугаарт, эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан мөнгө хурааж авах, дөрөвдүгээрт, хөдөө, орон нутгаар аялал зугаалга хийх, цэнгээний газруудад архидан согтуурах ажиллагааг зохион байгуулахгүй байхыг тус тус хориглож, холбогдох газруудад нь анхааруулсан. Учир нь улсын хэмжээнд хуурайшилт өндөр байгаа энэ үед оч хаях төдийд л гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Энэ шийдвэрийг аймаг, нийслэлийн боловсролын газарт хүргүүлсэн.

-Хуульд заагаагүй тохиолдолд хандив авахыг хориглодог юм байна. Гэтэл энэ асуудал байнга л гардаг шүү дээ?

-Хууль бус орлого, татаас нэхэмжлэхийг хуулиар хориглодог. Эцэг, эхчүүдээс зарцуулалт нь тодорхойгүй элдэв төлбөр, хандив шаардаж болохгүй. Хэрэв багшийн ёс зүйтэй холбоотой ийм зөрчил гарвал аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Багшийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргах эрхтэй. Хэрэв эцэг, эхчүүд энэ асуудал ноцтой гэж үзвэл БСШУСЯ-д уламжлан шаардлагатай хяналт, шинжилгээг хийлгэж болно. Хяналт, шалгалтаар хууль бус төлбөр хураамж авсан гэдэг нь илэрвэл буцааж олгодог.

-Энэ оны байдлаар хууль бус төлбөр хураасан хэчнээн гомдол ирэв?

-Өнгөрсөн оны тухайд энэ төрлийн таван гомдол БСШУСЯ-нд ирсэн. Уг асуудлыг хяналт, шалтгалтын дүнгээс үндэслэн шийдвэрлэлээ. Тухайлбал, 2018 оны аравдугаар сард Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгт энэ төрлийн гомдол ирсэн. Цэцэрлэгийн хувьд нийт хүүхдүүдийн эцэг эхчүүдээс 20-50 хүртэлх мянган төгрөгийн зургаа орчим сая төгрөгийн хандив авсан байна лээ. Уг зөрчлийг арилгуулж эцэг, эхчүүдэд буцаан олгох ажлыг зохион байгуулсан. Улсын хэмжээнд энэ төрлийн үйл ажиллагаа хаврын улиралд идэвхиждэг тул яамнаас ихээхэн анхаарч ажилладаг. Энэ оны хувьд хоёр байгууллагатай холбоотой гомдол ирсэн. Уг гомдлыг шалгах ажил үргэлжилж байгаа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

-Тэгвэл бусад хандив гэдэгт ямар үйл ажиллагааг хамруулах юм бэ?

-Эцэг эхийн зөвлөл нэрийн дор, зарим тохиолдолд анги даасан багш нар оролцож өөрсдөдөө мөнгө төвлөрүүлдэг. Хамгийн гол нь энэ мөнгийг сургалтын хэрэглэгдэхүүнд, сургалтад шууд нөлөөлж чадах зүйлд зарцуулж байвал болно. Түүнээс биш багшид бэлэг болгон өгье ч гэдэг юм уу, эсвэл сургуульд юунд зарцуулах нь мэдэгдэхгүй зурагт авна гэвэл энэ нь зориулалтын бус хандивт орох юм.

-Хонхны баярын үеэр ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид мөнгө нийлүүлж багшдаа өгдөг. Энэ асуудалд хэрхэн хяналт тавих юм бэ?

-Сайдын гаргасан журмаар ч тэр, Багшийн ёс зүйн дүрмээр ч тэр. Энэ бол хориотой үйлдэл. Энэ нь өөрөө олон жил явж ирсэн процесс л доо. Элдэв мөнгө төгрөг хурааснаар сурагчийн ар гэрт хүндрэл учруулах, цаашлаад ялгаварлан гадуурхах байдал руу орох, ялгаатай байдлыг харуулах зэрэг сөрөг үр дагавартай учраас энэ төрлийн арга хэмжээг хориглодог. Мөн дээр дурьдсанчлан эцэг, эхчүүдээс хууль бус хандив хурааж байгаа тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх Багшийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргах хэрэгтэй.

-Багш, сурган хүмүүжүүлэгчид аливаа давтлагыг төлбөр хураамжтайгаар явуулах нь олширсон. Таны хэлснээр аливаа давтлагыг төлбөр хураамжаар явуулах нь Багшийн ёсзүйн дүрэмд харшлах юм байна. Гэхдээ гэрээрээ давтлаг явуулсан ч дүрэм зөрчсөн үйлдэл болох уу?

-Шавь нартаа тухайн хичээлийг илүү цагаар, сургуулийн орчинд давтлага өгөхдөө төлбөр авах нь хориотой. Харин тухайн багш сургалтын төвд очоод хичээл заах буюу өөрөөр хэлбэл, нэмэлт хөдөлмөр эрхлэх үед төлбөр авч болно.

-Ерөнхий боловсролын сурагчдын эрдмийн баярыг энэ жил ямар байдлаар тэмдэглэх ёстой вэ?

-Тухайн боловсролыг эзэмшсэн хүүхдүүдийн хувьд төгсөх үйл явц бол хамгийн дурсамжтай цаг хугацаа. Уг баярыг тэмдэглэхдээ  нэгдүгээрт, агаар салхинд гарахгүй байх. Хоёрдугаарт, архидан согтуурч болохгүй. Үүнийхээ оронд тухайн сурагч өөрийн мэдсэн, сурсан зүйлээ олон нийтэд хүргэх, бие биетэйгээ мэтгэлцэх, дараа дараагийн төгсөгчдөд шаардлагатай гарын авлага гаргах зэргээр тэмдэглэж дадах шаардлатай байна. Цааш цаашдын төгсөгчдийн ухамсар, сэтгэхүйд эерэг ач холбогдолтой шүү дээ.

-Төгсөлтийн баярын үеэр ачлал зугаалгаар явах нь олон. Гэтэл үүнийг нь хориглочихсон чинь далд хэлбэрт шилжсэн тухай яригдах болсон. Энэ процессийг хянахын тулд тухайн амралтын газарт мэдэгдэл хүргүүлдэг үү. Яаж хянадаг юм бэ?

-Аж ахуйн нэгжүүд, амралтын газартай харилцах чиг үүрэг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт бий. Хаврын хуурайшилттай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг байгууллагууд зөвлөмжөө хүргүүлсэн. Яамны зүгээс амралтын газраар үйлчлүүлэх оюутан, сурагчдын хүрээнд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд оюутан, сурагчдыг ил болон далд хэлбэрээр салхинд гарах үйл ажиллагааг явуулахгүй байхыг тухайн сургууль хариуцаж ажиллахыг үүрэгжүүлсэн. Хэрэв тухайн сургууль ямар нэгэн байдлаар аялал зугаалга хийгээд осол, гэмтэл гаргавал сургуулийн удирдлага өөрөө хариуцлагыг хүлээнэ.

-Төв талбайд оргилуун дарс буудуулдаг асуудлыг шийдэж болдоггүй юм уу. Хонхны баяраа тэмдэглэсэн оюутнууд талбайгаас хөдөлсний дараа дүүрэн шил, лааз, хог үлддэг шүү дээ?

-Хонхны баярын үеэр ийм явдал гарах нь олон. Уг нь ийм арга хэмжээг Цагдаагийн байгууллагын хяналтан дор явагддаг. Үүнийг оюутнууд тэр бүр мэддэггүй. Ялангуяа Сүхбаатарын талбай, сургуулийн гадаад орчинд архи, согтууруулах ундаа хэрэглэвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг анхааруулж байна.

-Энэ жилийн хувьд хэчнээн оюутан, сурагч эрдмийн баяр тэмдэглэх вэ?

-18 орчим мянган сурагч, их, дээд сургуулийн 40 гаруй мянган оюутан төгсөнө.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Harah ontsog (202.126.88.61)
    Bagsh nar l geheeree neeh avj idehiin don shvgeltsen hvmvvs gj oilgoj tegj handahiin. Hamgiin hvltsengui baij hamgiin shiidwer bolgoniig dagadag hvmvvs bol yas yuman deeree bagsh nar shdee. Togsoh angiinhan surguuliig gyalailgaj, bagsh nariig bayjuulaad l togsdog yum shig l oilgohiin. 14 jil ajillahdaa bas harj l bailaa. Bas togsgoj l bailaa sanahgui l yum.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
  • БӨЦС-ийн эцэг эхийн төлөөлөл (66.181.178.248)
    Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Дүгэрсүрэн захиралтай сургууль энэ хууль зөрчсөн асуудалаа шийдэж өгөөрэй. Харьяа яам анхаарлаа хандуулж ажиллаарай
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • БӨЦС-ийн эцэг эхийн төлөөлөл (66.181.178.248)
    Энэ хэзээ ч хэрэгжихгүй хууль дүрэм юмаа. Өнөөдөр л гэхэд EБС төгсөж буй хүүхдүүдээс сургууль болон бага ангийн багш дунд ангийн багшийн бэлэгний мөнгө гэж мөнгө нэхэх ёс зүйд нийцэх үү. Тэр дөнгөж төгсөж байгаа хүүхдүүд юун мөнгө байхав дээ. Сургууль төрийн өмчит байгууллага болохоос дэмжлэг туслалцаа авах байгууллага биш байлтай
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
    • Зочин
      Ямар багш авсан тухай тодорхой нэр бичнэ үү.
      2019 оны 05 сарын 11
  • Шударга бай (64.119.17.59)
    Баяжих, эрх мэдэлд хүрэхийн тулд эх орны баялгаа өм цөм хуваагаад авчихсан, зараад идчихсэн хүмүүстээ үүн шигээ хатуу ханддаг болоосой доо Тэгвэл ариун явдал болох сон Ядуу багш нарыг юун дандаа хэдэн талаас нь нохой мэт боргоож хоргоож зовоож байдаг юм бэ? Багш нар ажлын хажуугаар амьдралаа сайжруулах эрхгүй бусад албан тушаалтан яаж ч хамаагүй идэж ууж байх ёстой юу Шоронд орох хэрэг үйлдсэн байгаад орох болбол төрийн бүх байгууллагын албан тушаалтан шоронд орсны дараа буюу хамгийн сүүлд орохоор багш нар ороод хамгийн хөнгөн хэрэг үйлдсэн буюу үйлдээгүйд орж цагаатгагдах бизх орноо цөлмөөд за
    2019 оны 05 сарын 04 | Хариулах
  • цонжинболдог (202.126.89.80)
    үнэн бол яахав дээ харамсалтай нь хэзээ ч хэрэгжихгүй бган нь дэндүү өрөвдөлтэй. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын солонго гээд цэцэрлэг нэг хүүхдээс 50жил гээд 50000-120000 хооронд мөнгө татаж байна. өгөхгүй эцэг эхчүүдийг өрөөндөө дуудаж дарамталж бна энэ тэгээд ариун явдалуу
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.123.122)
    Байнга л ингэж ярьдаг энэ хэрэгждэг билүү
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • lhamaa (103.9.88.242)
    БГДүүргийн 161 дүгээр цэцэрлэг хүүхдүүдээс 20,000 анги засварын мөнгө жил бүр авдаг энэ зөв явдал уу?
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.242.243.109)
    Jil bolgon l ingej svrjignej bdgvi yu amidral deer heregjij bgaam alga odoo tsetserlegiin tugsuh hvvhed 40 mynga tsugluul geel bn
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.55.188.44)
    Хөөрхий тэгээд янз янзын багш бн багш бүр тийм биш яахав хүүхдээ гэсэн багш нарч бгаа.Гэхдээ энэ дээр сууж бгаа нөхдүүд өөрсдөө авилга авахаа больж чадахгүй бж жил болгон л энэ тухай ярьж суух юм дааа өөрсдөөсөө ичдэггүй юм бх даа
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Налайх (103.10.21.58)
    Нэг их худлаа дүрэм журам гаргадаг хүмүүс. 1-р ангийн үсэглэлийн баярт 70-80,000 төгрөг, анги засварт 10,000, сар бүр фондны мөнгө 2500-3000 төгрөг, жил бүр цэвэрлэгээний материал 25000 орчим, бичиг хэргийн зардал 20000 орчим өгөөд удаж байна. Нэг хүүхэд 1 боодол бичгийн цаас, арай л их шүү
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.93.65)
    Энэ хүн их юмыг дардаг, далдалдаг. Шалгах зүйлийг ч шалгадаггүй! Увайгүй нөхөр. Төрийн албанаас гарч өөр ажил хийвэл таарна. Энэ бүх боловсролын салбарт буглаад байгаа зшйл энэ нөхөртэй холбоотой
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (202.126.89.199)
    сургуулийн ой нэртэй элдэв хандив төгсөгчдөөс нэхэж байна. булган аймгийн эрдмийн өргөө цогцолбор сургуулийн удирдлага энэ хууль бус үйл ажиллагаагаа нэн даруй больмоор байна. багш ажилчдаас сар бүр хавтгайруулж мөнгө хурааж байна. яам энэ асуудалд анхаарал хандуулна уу.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (66.181.190.245)
    хонхны баяраар биш бараг 1 р анги цэцэрлэгийн хүүхдүүдээс мѳнгѳ хандив авдагшдэ.хяналт шалгалтаа сайжруулаад арга хэмжээгээ чангатгаач.мэдээлэл авдаг утас гаргаж олон нийтэд сайн сурталчилаач.хэлээд хэлээд арга хэмжээ авдаггүй л юм байналээ.одоо багш нар бүр даам гарчихсан байгаа шүү
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.43.19)
    1-р ангийн үсэглэлийн баяраар шүү
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.43.19)
    Хонхны баяраар мөнгө цуглуулж багшид бэлэг авахыг хориглодог юм байж, тэгвэл үсэглэлийн баяраар мөнгө цуглуулахыг хориглохгүй гэсэн үг үү. 5-р сургуул 60000 төгрөг нэг хүүхдээс авч байгаа нь зөв үү
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin (66.181.161.104)
    Ugaasaa ard tumnee huursan toriin togtoltsoo hezee arilah we?huuhdiinhee toloo gomdol gargaj chadahgui.chimeegui helsen mongiin ni ogj bn sh dee
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • zochin (66.181.161.104)
    Duurgiin bolowsroliin heltest gomdol gargahar.huuhdiin angiin bagshid ni medegdej.bagshd ni irgeed etseg ehchuudd sanuulga bolgodog.ingeed ahin gomdol gargaj chaddggui shdee.tsetserleg angi zaswariin mongo 20myngiig huraaj urilgaa aw geh yum.urilgiin ni er oilgohgui yum.urilga neriin dor 20myngiig huraah uuniig bolichoochee.ardiin huuhed ardiin tsetserlegtee zugeer ybj boldoggui yum uu.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
    • Yag vnen bvr helsen vg vseggvi buzaagad damjuuldag uym bnle tiim bj hudlaa shiidwer togtool enter gargadagaa bolimoor uymaa
      2019 оны 04 сарын 29
  • аня (124.158.77.60)
    Сургуулийн бага ангийн хүүхдүүдийг даалгавараар их дарж ядраадаг ангидаа очоод хийсэн бичсэн зүйлийгхархаар барагл зарим нэг хичээл дээр юуч үгүй байдаг бичсэн хийсэн юм бага байдаг
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • аня (124.158.77.60)
    Цэцэрлэгийн хүүхдүүд төгсөлт сургуулийн5.9.12 ангийн төгсөлт ангийн цэвэрлэгээ их засварын мөнгө .багш нарын баяраар шинэ жилээр төгсөлтөөр багшдаа бэлэг гээд энэ олон мөнгийг эцэг эхчүүдээр хураалгадаг асуудал их байгаа жилд хураах мөнгөний тоог хязгаар хийвэл болох бол уу
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Sarnai (66.181.161.61)
    Buur mash sain horigloh heregtei 1 angiin etseg ehchuud useglelii bayriinh no daraa uulzay ywiy nuursaar geh yum ugaasaal ywidag eniig mash sai anhaarch bolih heregtei bnaa yalan guya BZDuureg 30r surguuli !!!!!!!!
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (202.182.105.6)
    Хорин мянган төгрөг хүүхэд бүрээс цуглуулж багшид өгөх юм гэсээн 65 дугаар сургуулийн тав дугаар ангийн төгсөлт
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • яяяяяя (202.182.105.6)
    Ёс зүй ч гэх шиг багшид мөнгө цуглуулж өгдөг хэвээрээ л байна ш дээ. Тав дугаар ангийн хүүхэд төгсөх болсон багшид өгнө хандив хүүхэд бүр хорь хорин төгрөг гээд л зарлаад байна лээ ш дээ. 65 дугаар сургуулийн тавдугаар ангийн төгсөлт шалгаж үзвэл зүгээр л юм байна
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.212.117.157)
    Bagsh nar arai denduu shinaltai shulamnuud hanahaa meddeggui
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Анхаа (202.9.42.255)
    5 ангийн хүүхэд англи хэлний үсэглэлийн баяр хонхны баяр багшид бэлэг авна сургуулийн 80 жилийн ойн баяр гээд үргэлж мөнгө нэхэх юм.анхаарч хориг тавьж өгөөч сайдаа....5 сургууль шүү...
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • 175 (66.181.184.69)
    Бага ангийн хүүхдүүдийг эко аялал гээд маш өндөр төлббр хураагаад ямарч үр дүнгүй авч яваад л байна шлээ. Амь даатгал ч байхгүй автобус дүүрэн хүүхэд хотын зах руу авч явж байна.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
    • 6-р сургуулийн багын эрхлэгч Оюунгэрэл гэгч багш нараар эцэг эхчүүдийг дарамтлуулж хүүхдээ заавал явуулахыг шаардаж хичээл гэж тайлбарлуулж байна. Бас малчны хотонд очно гэж хүүхдүүдэд ойлгуулж байна. Юу хийгээд сургалтаа олигтой зохион байгуулж чадахгүй. Хүүхдийг зүгээр л мөнгө угаах хэрэгсэл болгож байна.
      2019 оны 04 сарын 29
  • Ссссс (202.9.42.255)
    ЁБС ын ойн баяр гэдэг нэрийдлээр он оны төгсгөлөөс хандив цуглуулах үйл ажиллагаа эрчимтэй явагдаад байна 1 ангиас сая төгрөг гэсэн хэдэн ч хүүхэд цуглуулж болно.Энэ арай хэтэрч бн.би 88 оны төгсөгч сургууль төгсөөд 31 жил болж байна.тэгэхэд ирж хандиваа өг гэж утасдаад амраахгүй юм.энийг шалгадаг газар гэж бну.энэ хууль ёсны үйл ажиллагаа мөнүү...
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
    • яг үнэн.би 87 оны төгсөгч.заавал хандив өг гэсэн.багш тэтгэвэрт гарахад бас сургуульд хандив өгүүлж бсан.өмнөх тэгш ойн баяруудаар ч хандив авч бсан
      2019 оны 04 сарын 29
  • Оюутан (150.129.143.201)
    Энэ Энхболд гэж хүн чинь ХЗДС ийн 2000 оны төгсөлт шүү дээ өөрөө болхоор тэр үед ч гэсэн хориотой байхад нь Гачууртын Говийн амралтанд 3 хоног нохой 3 харагдлаа архи уучихсан л явж байсан ш дээ
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.26.194.81)
    Олон жил л яриж бна. хэрэгжиж байгаа юм алга .мѳнгѳ ѳгѳхгүй бол багш нар хүүхэд хавчдаг шүү дээ тиймээ с шалгалтын ѳмнѳ хонхны баяр хийдэг.
    2019 оны 04 сарын 27 | Хариулах
  • ZOCHIN (66.181.161.14)
    5-r angiin honhnii bayr gej 120000,1-r angiin vsegleliin bayr gej 60000 togrog huraaj bna hoer hvvhed maani surguulid ywdag bas 2,3nastai hvvhdvvded tsoh setgvvl hvcheer sahdag ulirald 9000 geel getel tsalin 400-500 mynga arai l bna daa 88-r surguuli 64-r tsetserleg kkk
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
    • Tsoh setguul nereer uliral bolgon Chimgee bagsh 9000 tugrug huraaj avchaad barag setguulee uguhgui asuuhaar barag uurlaad bdag yum bn lee haaya l gants negiig durtai durgui ugdug
      35r tsetserleg
      2019 оны 04 сарын 26
  • dulguun (66.181.161.124)
    Их сургууль адилхан биз дээ хэрэгжвэл зөв шийдвэр бна
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Zochin (66.181.161.34)
    2 jiliin umnu angi zasvariin mungu avsan odoo bas angi zassan 50 myangiig avna geh yum huulindaa zasvariin mungiig etseg ehchyyd ugnu gej bdag yumu
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.52)
    ЕБС хонхны баярыг хориглохыг дэмжиж байна.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.161.70)
    Нэгдүгээр ангийн хүүхэд үсэглэлийн баяр болон гээд мөнгө авч байх юм 75 000 төгрөг
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • 2019 (203.91.115.252)
    багш нар бие биенээсээ танай ангийнхан юу өгсөн бэ гээд асуудаг. Зарим багш бэлгээ голоод уурлаад байдаг. Эцэг эхийн зөвлөл гээд байгаа ээж аавууд өөрсдөө ханш тогтоогоод мөнгө нэхдэг, боломжгүй айлд ямар том асуудал болдог гэдгийг боддоггүй шүү та нар. Уг нь хүүхэд сургах гэж улсаас цалин авдаг биздээ. Үүргээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй. Худлаа гэж хэлэх багш байхгүй байх
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • zochin (202.179.31.104)
    hezeech bielegdej bgaagui jil bolgon yaridagch amidrald buudgui
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Emee (202.9.42.251)
    5 r angi togsoj bgaa huuhduudiig togsoltiin bayar gej yanz buriin zugaalga niilleg bas bagshid beleg ene teriin mongo og geed baihiin ene zovuu.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.44.231)
    Дунд сургуулийн хонхны баяр гэж бөөн татаас багш,эцэг эхийн зөвлөл 2 үгсэж зохион байгуулж дарамт үүсгэж бна.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.229.123.38)
    Ярихаас илүүтэйгээр хяналтаа сайн тавих хэрэгтэй ш д . Ярьж байх хооронд чинь далд хэлбэрээр. Зугаалаал архидаал багш нарын баяраар бэлэг сэлт мөнгө төгрөг аваа л байж байдгын бна лээ ш д
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • ХЭХЭ (203.217.139.225)
    хүмүүсийн баярлаж цэнгэх хуцмаруудад ямар хамаа байнаа
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
  • ЗОЧИН (124.158.124.142)
    САЙДАА 23 ДУГААР СУРГУУЛИЙН ТООНЫ БАГШ ЦЭНГЭЛМЭЭ ГЭГЧ ХИЧЭЭЛЭЭ ЗААЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ, СУРАГЧДЫГ ХАРААЖ, ДОРОМЖИЛЖ, ДҮНГЭЭР ДАРАМТАЛЖ,СУРАХ СОНИРХОЛГҮЙ БОЛГОЖ БАЙНА. ТЭТГЭВЭРТЭЙ ГАРСАН ЭНЭ ЗӨНӨСӨН ЭМЭГТЭЙ ТА НАР НАМАЙГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ, БИ ЗАХИРЛЫН ХҮН ГЭЖ ООДОРЖ, СУРАГЧДЫГ СУРАХ ЭРХЭЭР БООМИЛЖ БАЙНА.
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
    • 23 р сургуулийн сургалтын албанд мэдэгд
      2019 оны 04 сарын 25
  • b (66.181.168.8)
    zuv
    2019 оны 04 сарын 25 | Хариулах
    • Одончимэг
      Энэ цэцэрлэг бол явж өгч бна улсын цэцэрлэг их татаасавч бна
      2019 оны 04 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй
    14 мин
  • Улаанбаатар хотын үерийн байгууламжийг сайжруулахад Будапешт хоттой хамтран ажиллана
    22 мин
  • "Дугуйтай Улаанбаатар – 2025" өдөрлөг тохиож байна
    25 мин
  • Амралтын өдрийн жор: Алфредо паста
    34 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
    38 мин
  • Энэрэх сэтгэлийг хөгжүүлэх сургалт болно
    44 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    49 мин
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
    12 цаг 33 мин
  • Төрийн банк харилцагч хүүхэд багачуудынхаа дунд уралдаант аян зарлалаа
    17 цаг 47 мин
  • Олон улсын автомашин, мотоциклийн “Power Expo & Festival” өнөөдөр 20:00 цагт эхэлнэ
    18 цаг 14 мин
  • Бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьж буй “Оргил МГЛ” ХХК-ийн барилгын каркасыг албадан буулгаж, газрыг чөлөөлж байна
    18 цаг 15 мин
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
    18 цаг 59 мин
  • Л.Мөнхбаясгалан: Засгийн газар “Онтрэ” ХХК-тай яаралтай хэлэлцээр хийх ёстой
    20 цаг 21 мин
  • ГЯЛСБАНК “УЛИРАЛ БҮР УРАМШУУЛАЛТАЙ”
    20 цаг 33 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 55 мин
  • Ази тивээс анх удаа Монгол Улс “Хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-тэй болно
    22 цаг 41 мин
  • Голомт банк “Mongolia Investment Forum: New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллалаа
    23 цаг 32 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав
    23 цаг 39 мин
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
    23 цаг 42 мин
  • “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    23 цаг 45 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
24 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК