ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргажээ. Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгтэй холбогдуулан ЭЦА-наас энэ сарын 23-нд 48 цагийн хугацаатай саатуулаад байсан юм. Түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа өнөөдөр дууссан учраас Нийслэлийн прокурорын газар Б.Хурцыг саатуулах хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн билээ. Уг саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргажээ.
Сануулахад Б.Хурцаас авах байцаалт нь улсын нууцтай холбоотой асуудлыг хөндсөн учраас Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн гарын үсэг бүхий зөвшөөрөлгүйгээр ямар ч мэдүүлэг өгөхгүй гэсэн тайлбар өгөөд байгаа юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (7)