зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Манай дэд бүтцээр Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна

2019-4-28
0
ЖИРГЭХ

БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож буй Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож үг хэлжээ.

Тэрбээр ““Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг зохион байгуулж буй БНХАУ-ын дарга ноён Ши Жиньпин болон Хятадын ард түмэнд энэ жил тохиож буй БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баяр хүргэе. Миний бие чуулга уулзалтын өмнөх өдрүүдэд БНХАУ-д Төрийн айлчлал амжилттай хийлээ. Монгол Улс нь Хятадтай дипломат харилцаа тогтоосон анхны улсуудын нэг тул манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг мөн тэмдэглэж байгааг энэ дашрамд Та бүхэнд дуулгахад таатай байна.

Дайны хөлд нэрвэгдсэн Хятад улс 70 жил, ялангуяа өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн хугацаанд их хурдацтай хөгжин дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болж чаджээ. Улмаар энэхүү амжилтаасаа хуваалцахаар “Бүс ба зам” санаачилгын уулзалтдаа “Хамтдаа хэлэлцэх, хамтдаа хэрэгжүүлэх, хамтдаа ашгийг нь хүртэх” гэсэн илүү прагматик уриа дэвшүүлсэн нь орчин цаг үетэйгээ нийцлээ гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд орчин үеийн технологийн дэвшил асар хурдацтайгаар эдийн засагт нэвтэрч, улс орнууд цаашлаад хүмүүс хоорондоо олон сувгаар харилцах боллоо. Улс орнуудын эдийн засаг улам бүр нягтран холбогдож, харилцан хамааралтай болж буй үйл явц цаашид ч хурдсах төлөвтэй байгааг олон судлаачид бичиж байгаа.

Олон төрлийн сүлжээгээр холбогдсон ард иргэд маань мэдээлэл, мэдлэгийг түргэн солилцох болсноор удирдагчид биднээс улам бүр хариуцлагатай ажиллах, эдийн засгаа чанаржуулах, ядуурлыг бууруулах, хурдацтай хөгжил дэвшлийг шаардаж байна.

Өөрөөр хэлбэл, хатуу болон зөөлөн дэд бүтцийн “Бүс ба зам”-уудаар холбогдох нь ирж буй цагийн шаардлага мөн. Ийм цаг үед “Хамтдаа ашгийг нь хүртэх” зарчим, уриа хэрэгжсэнээр өөр өөрийн улсынхаа иргэн бүрийн амьжиргааг дээшлүүлэх боломж бий болгоно гэдэгт итгэж байна.

Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд дотоод дэд бүтцээ хөгжүүлж чамлахааргүй амжилт гаргалаа. Тухайлбал, орон нутгийн засаг захиргааны нэгжүүдээ цахилгаан эрчим хүч, интернет сүлжээ болон 6000 орчим км автозамаар холбож дууслаа. Харин энэ оноос төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдээ эрчимжүүлж байна. Бидний хувьд өөрсдийн хүчээр дэд бүтэц байгуулах нь хоёр хүн тутамд нэг км.кв газар нутаг ногддог буюу дэлхийд хамгийн сийрэг нягтралтай улсын хувьд томоохон сорилт юм.

Гадаад орчны хувьд бүс нутгийн улсуудтай эдийн засгаар холбогдох чиглэлээр хамтран ажиллахаар ойлголцолд хүрч, зарим улстай тодорхой гэрээ, хэлцлүүд байгуулсан. Үүний нэг тодорхой жишээ нь, Орос, Хятад хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэх “Гурван улсын эдийн засгийн коридор” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр миний бие ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Зиньпин нартай өнгөрсөн онд болсон гурван улсын тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр тохиролцсон болно.

Далайд гарцгүй орны хувьд транзит тээвэр нь өрсөлдөх чадварт нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг байдаг. Далайд гарцгүй орнуудыг манай бүтээн байгуулж буй дэд бүтцийг ашиглан Зүүн хойд Азийн том зах зээлд холбогдохыг уриалж байна.

Хэлэлцэж буй асуудлын хүрээнд зарим тодорхой санал дэвшүүлье. Нэгдүгээрт, НҮБ болон түүний системийн байгууллагуудаас “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ын хэрэгжилтийг бүс нутгийн түвшинд тогтмол гаргаж, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн санал, дүгнэлт дэвшүүлжээ. Тухайлбал, Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд наймдугаар зорилт буюу эдийн засгийн хөгжил нь баталгаат ажлын байр бий болгох чиглэлд ахиц бага байгаад “Бүс ба зам”-ын хүрээний хамтын ажиллагаагаа илүү чиглүүлэх саналтай байна.

Хоёрдугаарт, Зүүн хойд Азийн орнуудыг цахилгаан эрчим хүчээр оновчтой холбох, оргил цагийн ачаалал хуваалцсан, нөөц ашиглалтын үр ашигтай шийдэл болох “Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэх, уг саналыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодорхой асуудлыг зохицуулах үүрэг бүхий байгууллагыг Улаанбаатар хотноо байгуулах саналыг миний бие Зүүн хойд Азийн түнш орнууддаа дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Хэдийгээр Зүүн хойд Азийн бүс нутгийн ихэнх улсууд өөр, өөрийнхөө онцлогт тохируулан эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн боловч, тэдгээрийг уялдуулах шаардлагатай байгаа юм. Бүс нутгийн орнууд энэхүү санаачилгыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

Эрчим хүч үйлдвэрлэлийн нөөц, хүчин чадал, дамжуулах үлэмж өндөр хүчдэлийн шугам, хэрэглэгчид ачааллаа удирдахад эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэ сүлжээ болох боломжтой. Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрс хүчлийн хий ялгаруулалтыг бууруулж, эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн тогтвортой хөгжлийн зорилтууд, бүс нутгийн орнуудын эдийн засгийн ашиг сонирхолтой нийцэж байгаа юм. Хамгийн чухал нь оролцогч улсуудын иргэдэд хямд, хүртээмжтэй эрчим хүч хэрэглэх боломж олгох чухал ач холбогдолтой юм” гэсэн байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Киргизийн аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас мах импортлох хүсэлтээ илэрхийлжээ
    23 мин
  • Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа
    1 цаг 41 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш эхэлнэ
    1 цаг 46 мин
  • “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болно
    1 цаг 56 мин
  • “KPop Demon Hunters” кино Netflix-ийн бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй кино боллоо
    2 цаг 15 мин
  • Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, дулааны шугам шинэчилнэ
    2 цаг 19 мин
  • Жудо бөхийн өсвөр үеийн ДАШТ эхэллээ
    2 цаг 48 мин
  • Монгол Улсад 16 хүртэлх насны сагсан бөмбөгийн ААШТ болно
    2 цаг 54 мин
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
    3 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн Д.Энхтуяа Ардчилсан хүчний холбооны Ерөнхийлөгч боллоо
    3 цаг 22 мин
  • Нийтийн тээврийн хүртээмж, хурд нэмэгдэхийн хэрээр замын ачаалал эрс буурдаг
    3 цаг 45 мин
  • “The Mongolz” баг FISSURE Playground-2 тэмцээнд чансаагаараа тэргүүлж оролцоно
    4 цаг 1 мин
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
    4 цаг 14 мин
  • Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
    4 цаг 20 мин
  • Уламжлалт хоол, хүнс: Монголчууд шим тэжээлийн дутагдлаас “холуур” өнгөрсөн түүх
    4 цаг 25 мин
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
    4 цаг 27 мин
  • Сэлэнгийн Хушаат болон Ховдын Жаргалантад бороо хамгийн их оржээ
    4 цаг 40 мин
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
    4 цаг 50 мин
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
    4 цаг 50 мин
  • Виз гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө гэж залилан мэхэлсэн 22 удаагийн гэмт хэрэг бүртгэгджээ
    5 цаг 31 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Хонг Конгийн багтай тоглоно
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК