БНХАУ-ын Бээжин хотод буудлага спортын Дэлхийн цомын тэмцээн болж байна. Энэ тэмцээний хийн гар бууны 10 метрийн дасгалд Э.Даваахүү тавдугаар байрт шалгарснаар "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрх авлаа. Э.Даваахүү нь тус спортоор 11 жил хичээллэсэн бөгөөд анх удаа олимпийн наадмын эрх авч байна.
Р.Хишигээ