Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Сүхбат гишүүний буянаар Туул гол аврагдаж, З.Нарантуяа гишүүний санаачлагаар малын хулгай буурна

2019-4-28
0
ЖИРГЭХ

Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулахаар болсон юм.

Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна. Ийнхүү тэдний санаачилсан тогтоолын төслийг өнгөрөгч пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж УИХ-ын гишүүдийн 88.6 хувь дэмжиж баталсан юм. Тогтоолын төсөлд тусгагдсанаар Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Я.Санжмятав, Ц.Нямдорж, А.Сүхбат, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар нар багтсан юм.

Түр хорооны ажил эрчтэй эхэлж буйг гэрчлэх мэт ТЕГ-ын дарга Б.Хурцыг баривчлан цагдан хорьсноор хэргийн учиг удахгүй тайлагдах болов уу гэсэн горьдлогыг иргэдэд төрүүлээд авав.

 

Үүний дараагаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл санаачилсан мэдэгдсэн юм. Энэ талаар тэрбээр "Хөдөө орон нутгийн малчид гурван зүйлд санаа зовж байна. Үүнийг нь УИХ-ын гишүүд анхааралдаа аваач гэдгийг хэлж байна. Тэр нь бэлчээрийг доройтол, малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулах. Тэр дундаа малын хулгайг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулаач гэж байна. Иймд одоогийн мөрлөгдөж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.1.3, 17.12-р зүйлд өөрчлөлт оруулах, Зөрчлийн хуулийг сайжруулах шаардлага байна. Одоогийн хуульд зааснаар бод мал найм, бог мал 24 хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Энэ тоонд хүрэхгүй бол албадан хөдөлмөр, хөл хорио тогтоох арга хэмжээ авдаг. Ийм хариуцлага хүлээлгэх нь хангалтгүй. Бид хуулийг сайжруулахдаа иргэдийн санал, хүсэлтийг авна" гэсэн юм.

 

Хэрвээ З.Наратуяа гишүүний санаачилсан хууль батлагдвал малчдад томоохон дэмжлэг болох нь гарцаагүй. Учир нь Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээс хойш малын хулгай огцом нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн малаа хулгайд алдсан иргэдийн маш цөөн хувь нь хохирлоо барагдуулаад буй. Эндээс түүний санаачилсан хууль батлагдах магадлал өндөр юм.

 

УИХ-ын гишүүд байгаль орчноо хамгаалсан хуулийг хэлэлцэх ёстой гэдэгт дуу нэгтэйгээр санал нэгдсэн нь  А.Сүхбат гишүүнийг бараг уйлуулах шахсан юм. Тодруулбал, А.Сүхбат гишүүний санаачилсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн юм. Тэрбээр уг хуулийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүн бүрт "Баярлалаа" хэмээн гар барьснаас үзвэл ихэд талархаж буй нь харагдав. Сануулахад өмнө тэрбээр "Туул гол бол монголчуудын амин сүнс. Энэ голд хорлон сүйтгэх ажиллагаа хийсэн гэхэд болно. Учир нь Туул голыг Тэрэлжийн жуулчны баазууд бохирдуулж байна. Бүгд нүхэн жорлонтой. Туул голоос ундаалсан малын арьс нь өмөрч унаж байна. Тэр малын махыг иргэд идэж байна. Тиймээс Туул голоос ундаалсан малын мах, бусад бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахгүй гэдэг асуудлыг удахгүй Засгийн газарт оруулж ирнэ. Мөн голын загаснууд бүгд эм сүвтэй болсон" гэж хэлсэн нь олон анхаарлыг татсан билээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Си Жин Пиний урилгаар “Бүс ба зам” дээд түвшний уулзалтад оролцохоор энэ сарын 24-нд БНХАУ-руу хүлгийн жолоо залсан. Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж байгаа анхны уулзалт гэдгээрээ онцлогтой.

“Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтаар төлөөлөгчдийн тэргүүд дугуй ширээний уулзалтад оролцохоор төлөвлөсөн. Тэгвэл энэ сарын 25-ны өдөр БНХАУ-ын дарга Си Жин Пин, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар албан ёсны хэлэлцээр хийлээ. Хэлэлцээний хүрээнд хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд гэхэд БНХАУ-аас Монгол Улсад олгосон буцалтгүй зээл, тусламжийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хоёр талаасаа анхаарч, зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус нэмүү өртөг шингэсэн, түүний дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд голчлон анхаарч ажиллахаар болсон юм. Тухайлбал, Монгол Улсын баруун бүсээс Хятадад экспортлох махны хориг, улсын зүүн болон баруун бүсээс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг саналыг БНХАУ-ын дарга Си Жин Пин хүлээн авч, энэ хүрээнд ажлын хэсэг гарган тодорхой ахиц гаргахаа илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” бүс нутгийн байгууллагыг бий болгох санаачилгыг БНХАУ дэмжиж буйгаа илэрхийлсэн. Энэхүү төслөөс гадна ОХУ болон БНХАУ хооронд байгалийн хий дамжуулах шугам, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны хэлэлцээр, зарим боомтын ажиллах цагийг уртасгах зэрэг хоёр орны худалдаа эдийн засаг, гурван талт хамтын ажиллагаа, соёл боловсрол, олон улс, бүс нутгийн зэрэг өргөн сэдвээр албан ёсны хэлэлцээ хийсэн юм.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Мэнгэт зандалчин (94.214.181.162)
    Баатар генералийг эрүүдэн шүүж хүчээр таслан шоронд хийж байсан Мэнгэт зандалчинг одоо яаахуу??????
    2019 оны 05 сарын 03 | Хариулах
  • Сүхат (119.40.99.30)
    Богд уулын хоёр амыг, тэрэн дотроо Туул голд цутгадаг Түргэний голыг хаагаад хашаалаад авчихсан хүн шүү дээ.
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.176.119)
    suhbatiin hashaand bugiin hushuu l baigaa yuun buga usguh harin bugiig jinhene hamgaalj usguj baigaa gazar bol HHUSTAI
    2019 оны 04 сарын 29 | Хариулах
  • зочин (202.9.43.216)
    Энэ 2-ииг эко гишүүн цол өгье
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (112.72.11.121)
    Ѳѳрчлѳлт оруулах олон хууль бий шүү Энэ УИХын үед амжуулхыг бодоорой
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (66.181.160.93)
    сүхбат богд уулыг хашаалсан (буга өсгөх зорилготой) шигээ туул голдоо хашаа хороо барина бгаа наад зайсан хавийн баячууд чини(бараг л хулгайчууд даа) хаа сайгүй л төмөр сараалж татчихсан манай эзэмшил гээд л солиороод сууж бдг болсон бнлээ
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • Иргэн (150.129.141.229)
    Хууль санаачилж мөнгө кармалахдаа гол нь биш хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал.Сонгууль дөхөж байгаагийн шинж тэмдэг.
    2019 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    10 цаг 46 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    10 цаг 54 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    16 цаг 11 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    16 цаг 23 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    17 цаг 1 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК