Sony Pictures Animation компанийн бүтээл "KPop Demon Hunters" гарснаас хойш 236 сая үзэлт цуглуулж, урьд нь рекорд эзэмшиж байсан Red Notice (230.9 сая) киноны үзэлтээс давжээ. Кино 10 долоо хоногийн турш долоо хоног бүр 22.7 сая үзэлтээс доош буураагүй нь Netflix-ийн хувьд маш ховор үзэгдэл юм.
Тус анимэйшний дуунууд нь ч мөн адил түүхэн амжилт үзүүлж байна. “Golden” дуу Billboard Hot 100-т №1-д дахин гарч, “Your Idol”, “Soda Pop”, “How It’s Done” зэрэг гурван дуу топ 10-д багтсан нь 1978 оны Saturday Night Fever цомогоос хойшхи хамгийн том амжилт болжээ.
“KPop Demon Hunters” нь Huntrix нэртэй гурван гишүүнтэй охидын хамтлагийг гол дүрээр гаргаж, тэд тайзны тоглолт хийхийн хажуугаар хүн төрөлхтөнийг чөтгөрийн хүчнээс хамгаалдаг. Тэдний гол дайсан нь бодит чөтгөрүүдээс бүрдсэн өрсөлдөгч K-pop хамтлаг Saja Boys ба тэдний хоорондын тэмцлийн талаар өгүүлэх юм.
О.Удвал