Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчлэх солих ажлыг хийж гүйцэтгэнэ.
1-р хэсэг Нарны гүүрний хойд хэсэг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 28-ны 06:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийнэ.
2-р хэсэг Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж шугам шинэчлэх, солих ажлыг 8-р сарын 30-ны 23:00 цагаас 8-р сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл (1)