Орон нутгийн буюу "жижиг" Тавантолгой компанийн Санхүүгийн албаны нягтлан бодогч Г.Шүрэнхишигийг энэ сарын 26-нд саатуулан, хорьсон тухай мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, түүнийг компанийн хөрөнгөнөөс их хэмжээний хөрөнгө завшиж, угаасан байж болзошгүй үндэслэлээр цагдаагийн байгууллагаас саатуулсан байна.
Тэрбээр 2009 оноос хойш өөрийнхөө болон хүүгийнхээ дансаар дамжуулан олон арван сая төгрөг, юань авч байсан байж болзошгүй үйлдэл илэрчээ.
Түүнийг 48 цагийн хугацаатай хойшлуулшгүйгээр саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр боломж юм байна.