Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болохоор товлогдсон. Уг нөхөн сонгуульд оролцох намууд ирэх сарын 1-нээс өмнө шийдэж, Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр мэдэгдэх үүрэгтэй. Харин Сонгуулийн ерөнхий хороо тухайн намыг нөхөн сонгуульд оролцох эсэхийг ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 5-ны өдөр хариу мэдэгдэх ёстой юм.
Тэгвэл МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, уг нөхөн сонгуульд оролцох эсэхээ шийдвэрлэх гэж байна. Цаг давчуу энэ үед тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт яаран сандран хуралдаж, Бага хурлаа товлосон. Уг хурлаар энэ удаагийн нөхөн сонгуульд оролцох ёстой гэсэн байр суурьт нэгдсэн гэдэг мэдээлэл бий.
Энэ удаагийн нөхөн сонгуульд Ардчилсан нам оролцоно гэдгээ өчигдөр ҮБХ-ны хурлаараа шийдвэрлэсэн бол Хэнтий аймгийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл мөн цацагдсан. Харин МАХН нь оролцоно гэдгээ удаа дараа илэрхийлсэн бол бусад намууд оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Сэтгэгдэл (1)