УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргад хэнийг томилох тухай асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар АТГ-ын даргад З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайхан нарын нэрийг дэвшүүлж, дэмжсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “З.Дашдаваа, Ж.Батсайхан хоёр тавигдах шаардлага хангаж байгаа. Энэ хоёр хүн хоёулаа 25 жил цагдаагийн байгууллага, АТГ-т ажилласан. Ойрын таван жил улс төрд оролцоогүй юм байна. АТГ-ын дарга Х.Энхжаргалын хувьд 2017 онд үүрэг ажлынх нь хугацаа дууссан” гэлээ.
Р.Хишигээ