МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэр гаргалаа. Хуульд зааснаар нам, эвслүүд энэ сарын 30-ны дотор буюу маргаашийн дотор нөхөн сонгуульд оролцох эсэх саналаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх заалттай юм.
Энэ дагуу эрх баригч намын зүгээс Бага хурлаа хийж 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр таваас зургаан хүний нэр яригдаж байгаа бөгөөд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэр ч яригдаж байгаа” гэлээ. Хуульд заасны дагуу МАН-ын Бага хурал тавдугаар сарын 10-нд дахин хуралдуаж нэр дэвшигчээ тодруулах юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (2)