УИХ-ын Хуралдаан зохион байгуулах хэлтсээс гишүүдийн ирцийн тухайн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллээр УИХ-ын 75 гишүүнээс 13 нь гадаад болон дотоод томилолттой яваа аж. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар БНСУ-д албан томилолттой байгаа аж. Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар Беларусь улсад албан томилолтоор ажиллаж байгаа юм байна.
Мөн Д.Мурат, Х.Болорчулуун, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Элдэв-Очир нар орон нутгийн томилолт авчээ.
С.Сүлд
Сэтгэгдэл (1)