Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үү

2019-4-30
0
ЖИРГЭХ

2018 оны арван нэгдүгээр сарын 14-нд УИХ-ын дарга асан М.Энхболд Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэг ажлаасаа татгалзах хүсэлтээ өөрөө өгөхийг шаардсан билээ. Тэрбээр “Ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих зориулалттай, иргэд, жижиг  аж ахуй эрхлэгчдэд зориулсан зээлээс төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан их хэмжээгээр авсанд иргэд, олон нийт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгааг та мэднэ. Зээл авсан төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, бичиг захидал хүртэл олноор ирүүлж байна.

Миний хувьд үүнийг шударга шаардлага гэж үзэж байна. Албан тушаал, эрх мэдлээ ашиглаж, өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлд УИХ-ын дэргэдэх байгууллага Үндэсний аудитын газрын дарга таны нэр холбогдсон. Тиймээс та хариуцлага хүлээх ёстой. Би Таныг энэ албан тушаалыг хаших ёс зүйн эрхгүй гэж үзээд өргөдлөө өгөхийг шаардаж байна” гэсэн юм.

Хариуд нь Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Хамаарал бүхий компани, авсан зээлийнхээ талаар товч тайлбарлаад, иргэд олон түмний болон таны шаардлагыг хүндэтгэж байна. Ойрын үед өргөдлөө өгөх болно” хэмээн хэлсэн юм. Ингээд тэрбээр албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавьснаар уг асуудал Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж, Байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар Монголын төрд зөв жишиг тогтоож байна гэж бодож байна. Олон сайд нар, эрх мэдэлтнүүд албан тушаалтайгаа зууралдаж хойшоо сууж байхад хуулийн дагуу асуудлаа шийдүүлье гэж байгаа нь сайн хэрэг. ЖДҮХС-гаас зээл авсан сайд нар энэ хүнээс жишээ авах хэрэгтэй. УИХ-ын дарга ЖДҮХС-тай холбоотой асуудлаар хариуцлага тооцуулж эхэллээ гэж ойлгож байна. Ёсзүйн хороогоор нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх чиглэл өгсөн байна. Ерөнхийлөгч эл асуудалд алхам хийгээд эхэлсэн. ЖДҮХС-тай холбогдсон зөвлөх, хэвлэлийн албаны даргаа ажлаас нь чөлөөллөө. Харин Засгийн газар энэ асуудалд хойрго хандаж байна. УИХ, ард түмэн шахаж шаардаад байхад ЖДҮХС-гаас зээл авсан сайд нараа оруулж ирдэггүй. Засгийн газар тэнгэрээс буугаад ирээгүй УИХ-аас томилогддог. Хэрэв энэ сайд нартаа хариуцлага тооцохгүй юм бол УИХ тарах ёстой” хэмээж байсан билээ.

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын эзэмшлийн “Цэн стайл” компанийг түүний эхнэр үүсгэн байгуулсан бөгөөд оёдлын чиглэлээр 14 жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Уг компани нь ЖДҮХС-гаас 750 сая төгрөгийн зээл авсан. Ингэхдээ хууль зөрчсөн эсэхээ шалгуулахаар өөрийн албан ажлаасаа түдгэлзсэн ч өдийг хүртэл хуулийн байгууллагаас хариу мэдээлээгүй байгаа юм. Үүнээс харахад түүнийг хууль зөрчөөгүй гэж үзэх хүн байгаа юм. Хуулийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад урьдчилан хууль зөрчөөгүй, зөрчсөн гэж дүгнэх нь буруу гэдгийг ч олон хүн хэлж буй.

Тэгвэл энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх бололтой. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд аудитор Д.Хүрэлбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх тухай асуудал хэлэлцэх юм. Магадгүй хууль хяналтын байгууллагаас урьтаж хууль тогтоох дээд байгууллагаас Д.Хүрэлбаатарыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн нь энэ бололтой.

Р.Хишигээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.98)
    АСЕМ ИЙН ЛУЙВАРЧД АУДИТААР НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРСАН. ГЭТЭЛ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛААГҮЙ . ХӨГЖЛИЙН БАНКИНД НОЦТОЙ ЗӨРЧИЛ ГАРСАН АУДИЛТ ТАГ ШИГ
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • П (202.126.89.49)
    Уг нь шууд чөлөөлөгдөх юм болсон яг хэлэлцэхдээ түдгэлзүүлэх болчихсон ми-н ээлжит жүжиг байлаа хэрэв ми огцроогүй байсан бол энэ нөхөр яг одоогийнх шигээ далдаас удирдсан хэвээрээ байх байлаа. Албан тушаалд мөнгө төлж очно очоод хулгай хийдэг нэг л жишээ
    2019 оны 04 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    10 цаг 46 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    10 цаг 54 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    16 цаг 11 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    16 цаг 23 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    17 цаг 1 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК