Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг чөлөөлөх эсэхийг асуудлыг хэлэлцэх байв. Гэвч Байнгын хорооны хуралдаан эхэлсэн боловч уг асуудлыг ирэх долоо хоног хүртэл хойшлууллаа.
Шалтгаан нь ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар бүрэн эрхээсээ түр түдгэлзэн, хуулийн байгууллагаар шалгуулж байсан Д.Хүрэлбаатар дарга өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Энэ дагуу Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох асуудлыг өргөдлийнх нь дагуу ирэх долоо хоногт хэлэлцэхээр болж байна.
2018 оны арваннэгдүгээр сарын 22-нд УИХ-ын дарга асан М.Энхболдоос тавьсан шаардлагын дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний аудитын газрын даргаар ажилласан байсан Д.Хүрэлбаатарыг бүрэн эрхээс нь түр түдгэлзүүлээд байсан юм.
С.Сүлд
Сэтгэгдэл (3)