С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулж өнгөрөгч долоо хоногийн УИХ-ын чуулганаар батлуулсан билээ. Тэгвэл өчигдөр орой Түр хорооны анхны хуралдаан болж хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Түр хорооны хурлаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг томилох санал гаргасан бөгөөд үүнийг УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Тодруулбал, гишүүдийн 81.6 хувь нь Ж.Батзандан гишүүнийг Түр хорооны даргаар томилохыг дэмжсэн юм.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (5)