Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн билээ. Түүнийг ЖДҮ-ээс зээл авсан асуудлаар УИХ-аас бүрэн эрхээс нь түр түдгэлзүүлж хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан юм. Харин Төсвийн байнгын хорооны хуралдаанаар түүнийг чөлөөлөх асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлэцэх байсан ч өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөнтэй холбогдуулж уг асуудлыг хойшлуулсан юм.
Үүнтэй холбогдуулж өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын өргөдлөө өгсөн асуудлыг хэлэлцэж байгаа юм. Улмаар түүний оронд Татварын ерөнхий газрын дарга Д.Занданбатыг нэр дэвшүүлэхээр саналыг хэлэлцээд дэмжсэн бололтой. Хуулиар Ерөнхий аудиторыг УИХ-ын дарга нэр дэвшүүлж томилдог заалттай.
С.Сүлд
Сэтгэгдэл (6)