Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн явцын мэдээлэлтэй танилцах ажлыг хойшлуулахаар боллоо.
Тодруулбал, өнөөдөр “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг тус байнгын хороонд ажлын явцыг танилцуулах байсан ч байнгын хорооны гишүүд тайлан буолон бусад тараагдсан материалтай танилцаж амжаагүй шалтгааны улмаас хойшлуулах санал гаргажээ.
Санал хураалтаар байнгын хорооны нийт гишүүдийн 71 хувийн саналаар хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.