Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Кира Лемонс: Багш хүүхдээс суралцах нь хамгийн том ололт

2019-5-08
0
ЖИРГЭХ

Үүдээр нь ороход өөрийн эрхгүй эерэг сэтгэгдэл төрүүлэх энэ сургуулийн орчин цаанаа л саруулхан. Цэвэрхэн, цэгцтэй зохион байгуулалт бүхий саруулхан хонгилоор хаа нэг хүүхдийн инээх дуу цангинана. Хажуугаар гүйлдэн өнгөрөх бага ангийн сурагчдын нүүрэнд инээмсэглэл тодорч, бусдадаа хүндэтгэлтэй хандах нь сургуульд тогтсон энгийн хэрнээ бүгдээрээ биелүүлэх учиртай гэмээр дэг жаягийг битүүхэн илтгэнэ. Угаас арван жилийн сургуулийн дүр зураг хүн бүрийн ой тоонд сурагчдын ийм нэгэн хөл хөдөлгөөнөөр буудаг ч эднийх өөр учраас ийнхүү тодотгоод байгаа хэрэг. Цаанаасаа халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Энэ бол “Эмпати” сургуулиуд юм.

24tsag.mn сайт “Танайд зочилъё” булангийнхаа ээлжит зочноор “Эмпати” сургуулиудын нэгийг сонголоо. Энэ удаад “Улаанбаатар Элит” олон улсын сургуулийн Англи хэлний багш Кира Лемонстой ярилцсанаа хүргэе.


 

-Манай сайтын зүгээс “Танайд зочилъя” булан “Эмпати” сургуулийг сонгон цуврал ярилцлага хийж байгаа юм. Манай булангийн эхний зочноор танай сургуулийн математикийн багш Энэс Узун оролцсон. Харин хоёр дахь зочин нь Та болж байна. “Эмпати” сургуультай хэзээнээс холбогдов. Монголд анх хэзээ ирж байв?

-Миний хувьд 2015 оны тавдугаар сард Монголд ирж байсан. Дэлхийн зөн байгууллагын шугамаар АНУ-аас Говьсүмбэр аймгийн Чойр сумын V сургуульд ажиллахаар ирсэн юм. Хоёр жилийн хугацаатай ажилласан. Түүнийхээ дараа Монголд үлдэж ажиллах бодолтой байсан. Энэ хүрээнд “Эмпати” сургуульд ажилладаг байсан найзтайгаа холбогдсон юм. Тэрхүү найзаараа дамжуулан холбогдох CV-гээ өгч, ярилцлагад орсны үндсэнд ажиллахаар болсон. Түүнээс хойш буюу 2017 оноос “Улаанбаатар Элит” ОУ-ын сургуульд багшаар ажиллаж байна. Монголд ирэхээсээ өмнө Япон улсад мөн багшаар ажиллаж байсан. Англи хэлний мэргэжлийн багшаар ажилладаг.

-Японд бас хэлний багшаар ажиллаж байсан гэсэн үг үү?

-Тийм. Мэргэжлийнхээ хүрээнд дунд сургуулиудад багшаар ажиллаж байсан.

-“Эмпати” сургуулийг сонгосон шалтгаан нь юу байсан бэ. Яагаад ингэж асуусан гэхээр Монголын нөхцөлд хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургууль олон бий шүү дээ. Найзынхаа тавьсан саналаас гадна өөр нэг шалтгаан байсан л байх?

-Тухайн сургуулийнхаа төвшнөөс шалтгаалсан байх. Багтаамж, хүүхдүүд, ажилчдынхаа тоо зэргээс хамаарад. “Эмпати” сургуулийн хувьд өөрийн гэсэн онцлогтой. Өөрийн гэсэн тогтсон суурьтай, мөн хүмүүс хоорондын харилцаа нь дотно дулаан санагддаг. Байршил нь ч мөн миний хувьд чухал байсан юм. Өөр нэг чухал зүйл нь Кембрижийн хөтөлбөрийн хүрээнд сургалтаа хослуулдаг. Миний эзэмшсэн мэргэжил нь Кембрижийн сургалт байсан болохоор илүү ойр санагдсан.

Миний өмнө ажиллаж байсан Чойрын V сургууль нь лаборатори сургууль байсан. Мөн гадаад хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гээд явж байсан сургууль юм.

-Сургуулийн орчин болон дотоод арга барил нь нөлөөлсөн, дотно санагдсан гэж байна. Яг юугаараа дотно санагдаж байв?

-Найзын минь санал надад чухал байсан, сайн сургууль санал болносонд нь итгэлтэй байсан. Хамгийн анх ирэхдээ орчныг нь харсан. Дараа нь уулзаад, дотор нь ороод ирэхээр нөхөрсөг, хоорондоо харилцаа холбоо сайтай нь анзаарагдсан.

-Японд ажиллаж байсан хүний хувьд асуухад монгол хүүхэдтэй тулж ажиллахад ямар байдаг вэ. Хоёр жил гаруй хугацаанд багшилж байгаа хүний хувьд тодорхой хэмжээний ойлголттой болсон болов уу. Ер нь орон орны хүүхдүүдтэй тулж харилцах, багшлахад хүндрэлтэй зүйл гардаг уу. Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой шүү дээ?

-Орон орны хүүхдүүд нэгдүгээр ангиасаа нэг дор сурдаг нь давуу тал. Хамтдаа, нэг хөтөлбөрийн хүрээнд сурч, хөгжөөд явна. Хүн болгон эрх тэгш байх ёстой болохоор өөр улсын хүүхэд гэсэн ойлголт байдаггүй. Мэдээж тухайн хүүхдүүд өөрийн төрөлх хэлний хичээлээ үзэж байгаа. Герман, франц, орос, хятад, монгол хэлийг олон улсыг хүүхдүүд төрөлх хэлээр сонгон суралцдаг. Харин бусад хичээлүүдээ англи хэл дээр хамтдаа сурахаар бие биеэ илүү сайн таньж мэдэх үндэс болж өгдөг. Энэ нь “Улаанбаатар Элит” ОУ-ын сургуулийн давуу тал нь болов уу.

Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Зарим хүүхэд алхам тутамд сурч мэдэхийг хүсдэг. Багшийн хараад л юм асуучих юмсан гээд явдаг. Харин зарим нь аль болох хойш суухыг хүсдэг. Миний хувьд тэр үзлийг өөрөөсөө гаргаж хаясан. Дэлхийн хаана ч байсан хүүхэд бол хүүхэд. Орон орны хүүхэдтэй ажилладаг нь бидний давуу тал. “Эмпати” болон “Улаанбаатар Элит” сургуулийн сурагчдын хувьд өөрсдөө итгэх итгэл, сурч мэдэх хүсэл нь илүү харагддаг.  

Хөдөө орон нутаг, эсвэл өөр улсад ажиллаж байх үед замыг нь нээж өгөхгүй бол нэг газар очоод гацчихаад байгаа нь харагддаг. Өөрсдөө сэтгэхээсээ илүүтэй баригдмал гэдэг ч юм уу. “Элит” сургуулийнхны хувьд тийм биш. Хүүхдүүд юу сурна, тэрийгээ илүү гаргахыг, өөрийгөө илэрхийлэхийг эрмэлздэг. Олон улсын сургууль тул Монгол хүүхдүүдийн хувьд гэж хэлэх нь өрөөсгөл санагдаж байна. Энэ бол сургуулийн л онцлог гэж бодож байна.

-Хүн болгон хүүхэд бүр хэл сурахыг эрмэлздэг болсон байна. Танай сургуулийн хувьд энэ тал дээр ямар сургалтын орчинг баримталдаг вэ. Таны хувьд ямар сургалтын арга барилыг голчилдог юм бол?

-Хэл сурах нь тухайн хүүхдээсээ шалтгаалдаг. Сурах арга барил, хүлээж авах байдал нь өөр. Зарим нь хэл сурахдаа маш хурдан бол нөгөө хэсэг нь заавал үзэж, харж байж ойлголттой болдог. “Улаанбаатар Элит” сургуулийн хувьд хэлний сургалтыг нэгдүгээр ангиасаа заадаг нь давуу тал. Өмнө нь ажиллаж байсан газруудын хувьд тавдугаар ангиас нь хэл заадаг байсан.

Нэгдүгээр ангиасаа хослуулаад хэл сурдаг нь хамгийн давуу тал болдог. Заах арга барилын тухайд аль болох олон төрлийг сонгохыг хичээдэг. Хэлний хичээл гэдэг ярих, унших, сонсох гэсэн үндсэн аргачлал нь явагдаж л байдаг. Үүний хажуугаар зураг зуруулах даалгавар өгнө. Нэг үгээр уншсанаа хэрхэн дүрсэлж байна гэдгийг нь зуруулаад харчихна. Тухайн хичээлээс юу ойлгож, харсныг нь зургаар мэднэ гэсэн үг. Үүнээс гадна зохиомжит байдлаар хэн нэгнийг нь дүрд оруулан тоглуулах нь үр дүнтэй санагддаг. Жишээ нь худалдагч болгох замаар асуулт, хариултын тоглолт зохион байгуулж, амьдралд ойрхон жишээгээр хэлний мэдлэгийг нь бататгадаг.

Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн арга барилтай болохоор тэр бүгдээр нь дамжуулахыг зорьдог.

-Заасан хичээлийнхээ хүрээнд зураг зуруулдаг нь сонирхолтой санагдлаа. Хажуугаар нь зохиомжит байдлаар харилцан яриа өрнүүлдэг юм байна. Энэ таны хичээл заах нэг онцлог гэж ойлгож болох уу?

-Аливаа юмыг энгийнээр ойлгуулж, хүргэхийн тулд заавал багшаас мэдлэг гарна гэдэг нь өрөөсгөл ойлголт. Аль болох хичээлд оролцуулах нь чухал. Ийм арга барил ашигладаг шалтгаан нь энэ юм. Заримдаа багш хүүхдээс суралцах тохиолдол байдаг. Тэр бол хамгийн том ололт гэж боддог.

-Орон орны хүүхдүүдэд англи хэл заах зарим талаараа хүндрэлтэй байх. Наад зах нь хэл ойлголцохоос эхлээд. Ер нь хэл сурахын тулд юуг анхаарах ёстой юм бэ?

-Аливаа хэлийг сурах хамгийн эхний шат бол тухайн хэлээ алхам тутамдаа ашиглах. Дан ганц яриа гэлтгүй сонсох, унших, бичиж үзэх хүртэл орно. Ямар нэгэн байдлаар сурахаар зорьж төлөвлөж байгаа хэлээ аль болох алхам тутамдаа ашиглах нь чухал.

Яг хэл сурах сонирхол багатай хүүхдүүдтэй тулж ажиллахад бага зэрэг хүндрэлтэй гардаг. Өөрийгөө нээхээс илүү хойш суух гээд байдаг, өөрийгөө тусгаарладаг ч гэдэг юм уу. Тиймээс заах аргаа олон тал дээр тулгуурлаж хийдэг.

-Монгол Улсын боловсролын тогтолцоонд Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ салбарын сайд нь солигдоход хөтөлбөр солигдох тохиолдол бий. “Улаанбаатар Элит” сургуулийн хувьд энэ бүхэнтэй Кембрижийн хөтөлбөрийг яаж уялдуулж заадаг юм бэ?

-Кембрижийн хөтөлбөрийг дэлхийн олон улс орны олон мянган сургуульд хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт, хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай сайн хөтөлбөр. Хамгийн том онцлог нь хүүхдүүд Монголоос өөр улсын сургуульд сурахаар очиход Кембрижийн хөтөлбөртэй газраас ирлээ гэхэд боловсролынх нь талаар илүү юм судлахгүйгээр шууд сургуульдаа оруулдаг. Гадаадын нэг хүүхэд манай сургуульд ирсэн тохиолдолд тухайн улсдаа сурч байсан боловсролын системийг алдагдуулахгүйгээр үргэлжлүүлэх боломжтой байдаг. Долдугаар ангиа төгсөөд ирсэн бол наймдугаар ангидаа сургалтын систем нь алдагддаггүй. Ахлах буюу 11, 12 ангидаа ороод гадагшаа явж сурахад нь хүртэл холбогдох сургууль нь хүлээж авах нь өндөр байдаг.

Кембриж гэхээр зөвхөн англи хэл гэж ойлгож болохгүй. Математик, байгалийн шинжлэх ухаан, бизнесийн болон нийгмийн хичээлүүдийг англи хэлээр үздэгээрээ онцлог. Ерөнхий мэдлэгийн хичээлийг англи хэлээр үзэх нь сурагчдад хэлний түвшингээ дээшлүүлэх боломж олгодогоороо давуу талтай, жишээлбэл хэлэндээ тааруухан ч байсан хүүхдэд өөрийн дуртай математик, физикийн хичээлийг англи хэл дээр үзэх боломж олгосноор англи хэлтэй орчин бүрдүүлж өгдөг, үр дүнд нь хэлний төвшин хурдан сайжирдаг. Сургуулийн англи хэлний сургалтын төвшин хөтөлбөрийнхөө дагуу явж байгаа болохоор мэдлэгийн арга барил нь өндөр. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг маш сайн бэлтгэж гадаадад сурах боломжийг нь олгодог.

-2015 оноос хойш Монголд ажиллаж амьдар байгаа хүний хувьд цаашид суурин байх бодолтой байгаа юу. Гэр бүлтэй юу?

-Би одоогоор гэр бүлтэй болж амжаагүй л байна. Энэ жил АНУ-руу мэргэжил дээшлүүлэхээр явна. Олон улсын бизнесийн удирдлагаар сурах юм. Тэрний дараа л гэр бүлтэй болох талаар бодож болох юм.

-“Эмпати” сургуулийг нэг үгээр дүгнэвэл. Хоёр жил гаруйн хугацаанд ажилласан хүний хувьд сургуулиа тодорхойлж хэлэх хэмжээнд очсон байх?

-Эмпати сургуулиуд, удирдлага, багш ажилчид, сурагчид бүгд нийлээд, хамтдаа гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээж чадна гэдэгт итгэдэг. Яагаад гэхээр манай сургуулийн сурагчид маш ухаантай, оюуны чадамж өндөртэй, гэгээлэг ирээдүйтэй, итгэлтэй байгаа болохоор сургуулийнхаа дэмжлэгээр улам ихийг бүтээж, олон амжилтанд хүрч чадна гэж хэлэх байна.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

-Та бүхэнд амжилт хүсье.

 

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    14 цаг 19 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    14 цаг 44 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    14 цаг 52 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    15 цаг 8 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    15 цаг 47 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    16 цаг 12 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    16 цаг 18 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    16 цаг 59 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    17 цаг 21 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    19 цаг 14 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    19 цаг 19 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    19 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    20 цаг 15 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    20 цаг 17 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    20 цаг 32 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    20 цаг 38 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    20 цаг 46 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    21 цаг 56 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    22 цаг 2 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Уржигдар 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК