УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны даргыг чөлөөлөх, томилох асуудлыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгийг улираан томилохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Ингэснээр уг асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр батлалаа.
Р.Хишиг