зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Оюунчимэг: Хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цаазаар авах уу, эсвэл химийн тариа ашиглах уу гэдгээс эхлээд ОУ-ын туршлагыг судалж байна

2019-5-10
0
ЖИРГЭХ

Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Бага насны хүүхдийн хүчирхийлэх гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн гэх мэдээлэл байна. Энэ хэр бодитой юм бэ. Хэрвээ үнэн бол ямар шалтгааны улмаас өсөх болсон гэж та харж байна вэ?

-Хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүдийг хэрхэн хамгаалах, энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, сэтгэл санааг нь хэрхэн дэмжиж хэвийн болгох зэргийг тусгасан өргөн цар хүрээг хамарсан хэлэлцүүлгийг олноор зохион байгуулж байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын удирдлага дор УИХ-ын эмэгтэй гишүүд хамтарч хүүхдийн эрх, хүүхэд хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулж хэлэлцүүлэг хийсэн. Үүнээс гадна байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж байна. Судалгаанд дурдагдсан тоо баримтаас харахад хүчирхийлэл сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй байна. Хүмүүс мэдээлэл ихээр авдаг, мэдээлэл өгдөг болсон энэ төрлийн гэмт хэрэг өссөн мэт харагдаж байгааг судалгаанаас харагдсан. Учир нь миний бие хоёр жилийн өмнө хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх, хүүхдийг соён гэгээрүүлэх, хүчирхийлэлд өртөхгүй байх талд анхаарч “БСШУСЯ, ЭМЯ, ХЗДХЯ, НХХЯ хамтарч цогц арга хэмжээг уялдаа холбоотой хийх хэрэгтэй байна” гэж хоёр ч удаа асуулга тавьж байлаа. Энэ дагуу салбарын дөрвөн сайд ямар чиглэлээр хамтран ажиллах болон эмзэг бүлэгт хамаарах газрууд, сургууль цэцэрлэгийн орчин, харанхуй гудамжнуудад камержуулалтыг тавих зэрэг асуудлуудыг шийдсэн. Үүний үр дүнд Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журмыг хамгаалах албад хүүхэд хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх тусгай хоёр тасаг ажиллаж эхэлсэн. Мөн хүүхэд хүчирхийлэлд өртвөл мэдээлэх 108 утас ажлуулах болсон нь үр дүнгээ өгсөн. Тухайлбал, дээр дурдсан газар болон 108 утас руу иргэд ихээр хандах болсон байна. Хүчирхийллийн хэргийг шүүсэн, оноож байгаа ял нь дэндүү хөнгөн байна гэж дүгнэж байгаа юм. Үүнд чиглэсэн хууль дүрэм хангалттай байна.

Энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхдээ шүүхийн байгууллага хуульд заасан ялын хугацааг оногдуулдаг. Гэтэл тухайн ялтан шоронгоос суллагдангуутаа дахин хэрэг үйлдэх тохиолдол их байна. Энэ нь хариуцлага тооцсон ялын бодлого хөнгөн байгаатай холбоотой. Иймээс ялын бодлогыг тодорхой зааж өгөх шаардлагатай гэж үзэн УИХ-ын даргын захирамжаар хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Тодруулбал, Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авъя. Ингэхийн тулд арга хэмжээний уялдаа холбоог хэрхэн хангах, санхүүжилтийг хэрхэн зохицуулах, шалгах ажлын хэсэг бий. Нөгөөх нь хүүхдийг хүчирхийллээс хамгаалахтай холбоотой хууль, эрхзүйд нэмэлт оруулах, тодорхой болгох ажлын хэсэг. Энэ ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээр ахлуулан ажиллаж байна.

-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Ц.Гарамжав гишүүн та хоёр мэдэгдсэн. Яг ямар зүйл заалтад ямар нэмэлт өөрчлөлт оруулах вэ. Тухайн үед мэдээллийн үеэр та “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хууль олон байдаг ч уялдаа холбоо нь муу байна” гэж байсан. Энэ хуулийг бусад хуультай хэрхэн уялдуулахаар зохицуулж байна вэ?

-Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болоод хүүхэд хамгааллыг дэмжих чиглэгдсэн олон улсын гэрээ, конвенцод манай улс нэгдсэн. Мөн Эрүүгийн хуульд бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол ийм арга хэмжээ, хариуцлага тооцно гэдгийг тодорхой заасан. Энэ мэтчилэн хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль хангалттай их байна. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа тааруу, санхүүжилт муу байна.

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх статистик судалгааны газраас энэ төрлийн гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдэж байна вэ гэдгийг 10 жилийн турш судалж, үр дүнг танилцуулсан. Судалгаанд гэр бүлийн гишүүн нь архи согтууруулах ундааны хамааралтай, хойт эцэг, эхтэй гэр бүлд, ажилгүй ядуу өрхүүдэд буюу хаалттай хаалганы цаана хамаатан садан, танилын хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Тиймээс гэр бүлийн суурь судалгаа маш их хэрэгтэй байна. Дээр үед “Эднийх ийм айл учраас хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж магадгүй гэдгийг байцаагч, хорооны дарга нь мэддэг, урьдчилан сэргийлдэг байсан” гэдэг. Гэтэл одоо гэр бүлийн суурь судалгаа байхгүй, хаалганы цаана юу болж байгааг хорооны дарга, хамтарсан багийн гишүүд тэр бүр мэддэггүй. Дуудлага ирсэн тохиолдолд л очиж ажиллаж байна. Түүнээс биш урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадахгүй байгаа учраас гэр бүлийн суурь судалгааг маш сайн хийх шаардлагатай.

Тиймээс Гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл заалтыг чангатгах, хуулийн уялдаа холбоог сайн тодорхой болгохоор ярилцаж байна. Гэхдээ одоогоор аль хуульд яаж өөрчлөлт оруулах, яаж цогцоор нь харах вэ гэдэгт Хуульзүйн байнгын хорооны даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүрэн мэдээллээр хангагдаж чадахгүй байна. Тэр дундаа хуулийн талын мэдээллийг авч чаддаггүй гэж ярьж байна. Энэ талд хэр анхаарал хандуулж байгаа юм бэ. Хүчирхийлэлд өртсөн иргэд дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ч мөн байсан?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд одоогийн парламент онцгой анхаарал хандуулж байгаа. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төв, агентлагтай болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, бичил бизнес эрхэлж байгаа иргэдийн бүтээгдэхүүнийг худалдаж авах зэрэгт анхаарал хандуулж байна. Харин эрхийг нь хамгаалах чиглэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийт, хороо дүүргийн Засаг дарга, Тамгын газрууд мэдээллийг сайн өгч байх хэрэгтэй. Энд МҮОНРТ-ийн "ММ" агентлаг онцгой анхаарал хандуулдаг. Мөн энд хариуцсан агентлаг байгуулагдсан. Тэр агентлаг нь асуудлаа тавьж хэрхэн хамтран ажиллах чиглэлд хэлэлцүүлэг семинар, үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Мөн мэдээллийг танин мэдүүлэх уулзалт, үйл ажиллагааг сайн хийж байх хэрэгтэй. Энд миний зүгээс анхаарал хандуулах болно.

УИХ-ын гишүүн болоод ажиллаж байхдаа хүүхэд хамгаалахтай холбоотой асуудлыг хараад гайхаж байсан. Монгол Улсын төсвөөс 960 сая төгрөгийг л хүүхэд хамгаалах чиглэлд тусгасан байсан. Тэр мөнгө нь хаа хаанаа хүрэхгүй бага мөнгө. Тухайн үед эдийн засаг хүнд байна гэж танасан юм билээ. Тэр үед нь “Эдийн засаг хүнд байна гээд хүүхдийн гэсэн тодотголтой зүйлийг танаж болохгүй” гэдгийг хэлсэн. 2017 онд хүүхэд хамгааллын төсвийг 5.6 тэрбум төгрөг болгож нэмүүлэн, 2018 онд 6.9 тэрбум, 2019 онд УИХ-ын бүх эмэгтэй гишүүд нийлж байгаад найман тэрбум болгож ахин нэмэгдүүлсэн. Гэхдээ энэ төсвөөр хороо, дүүрэг хүүхдийг хамгаалах ажилд хэрхэн зарцуулсан, үр дүн нь хаана байдаг гэдэг мөн хангалтгүй байгаа учраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлагийг санхүүжилтээр хаана юу хийсэн, санхүүжилт хэр хүртээмжтэй байна гэдгийг тодорхой болго гэж байгаа юм.

Ер нь бол энэ чиглэлээр дорвитой ажиллахад санхүүжилт хангалтгүй байсан учраас бид төсвийг нэмэгдүүлж байна. Харин тэр нэмэгдүүлсэн төсөв чиглэсэн эзэндээ очиж байна уу, үгүй юу гэдэг хяналт сайн байх ёстой. Түүнийгээ ч өчигдөр илэрхийлсэн. Чуулганаар нээлттэй сонсгол хийхийг уриалсаны дагуу нээлттэй сонсгол хийхээр болж байна. .

-2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх санал гаргаж байсан. Хэдхэн хоногийн өмнө болсон хэрэгтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэсэн саналтай иргэд ч цөөнгүй байна. Цаазын ялыг сэргээх боломжтой юу?

-Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлээд амь насыг нь хөнөөсөн тохиолдолд цаазаар авдаг байх санаачилгыг гаргаж байсан. Гэхдээ хуулийн төслөө УИХ-д өргөн бариагүй. Бага насны хүүхдийг хүчиндсэнийхээ дараа амь насыг нь хөнөөсөн хэрэгт маш тодорхой, хатуу хариуцлага тооцуулдаг байх ёстой. Тиймээс ийм тохиолдолд ялын бодлогыг чангаруулах хэрэгтэй.  Ялын бодлогыг чангатгах талаар бид судалж байна. Цаазаар авдаг байх уу, эсвэл химийн тариа ашигладаг улс орнууд байдаг юм билээ. Мөн “Хүүхдийг хүчирхийлэгч” гэдэг пайз зүүж өгөөд нийгэмд амьдрах аргагүй болгодог зэрэг олон аргыг дэлхийн улс орнууд хуульдаа нийцүүлж ашигладаг юм байна. Тиймээс алийг нь яаж хэрэглэх саналаа УИХ-д оруулна гэсэн байр суурьтай байна.

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүүхдийн хүчирхийллийн асуудлыг хэрхэн мэдээлэх хэрэгтэй гэж үздэг вэ. Уржигдар болсон хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон процессыг нь мэдээлдэг гэж шүүмжлэх хүн олон байсан?

-Дэлхийн улс орнууд хүүхдийг бага наснаас нь соён гэгээрүүлдэг. Эрэгтэй хүүхдүүд ийм гэмт хэрэг үйлдэхгүй байх “соёлыг” цэцэрлэгийн наснаас нь сургадаг. Ийн хар багаасаа л энэ төрлийн гэмт хэргийг буруу гэдгийг ойлгосон хүн ийм гэмт хэрэг үйлдэхгүй шүү дээ. Манайд соён гэгээрүүлэх ажил байхгүй болсон. Энд ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхаарах бус мөн БСШУСЯ хүүхдийг цэцэрлэг, сургуулийн хичээлд ордог байх ёстой. Хүчирхийллийг үйлдэж болохгүй талаар, хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар багаас нь ойлгуулах хэрэгтэй. Тиймээс бид боловсролын сайдад асуулга тавьж байсан “Ядаж 7 хоногт нэг удаа энэ төрлийн хичээл оруулъя, хөтөлбөрт нь суулгая” гэсэн зүйлийг хэлсэн. БСШУСЯ энэ талд дээр ажиллаж байгаа гэсэн хариу өгсөн. Тиймээс цэцэрлэгийн наснаас нь энэ чиглэлийн боловсрол мэдээллийг хүргэж байя. Мөн дээр нь хэвлэл мэдээллийн байгууллагууд төлбөргүйгээр хүүхдийг хүчирхийллээс хамгаалах мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулдаг байх хэрэгтэй болов уу.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • ЗОЧИН (103.26.193.117)
    Юун тариа вэ арай харгис юм биш үү Яахын тулд хууль цагдаа шүүх прокурор шорон гяндан байдаг гэж
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.44.139)
    vs zvsee saixan emxelee naiz mini
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.161.96)
    Ер нь хоёрын хооронд эрүүл солиотой нь мэдэгдэхгүй юмнууд ингэж тэнэглэж байх гэж ждү-гээс өчнөөн мөнгө авчихаад хариуцлагаа хүлээгээгүй байж бусдад хариуцлага хүлээлгэнэ гээд элийрч суух нь шившиг биз ээ
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Olzii (66.181.161.4)
    Hujaagiin chanargui genniin oorchlolttei huns isdenees bolj bnuu
    2019 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин (66.181.176.106)
    Ийм балай эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй юмнуудийг та бид яахлаараа сонгодог байнаа одоо больёо
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • zochin (185.39.141.108)
    ene shulamd jdv chind buhiin zuult hebj idvvlj tachaaliig ni ihesgiii .hahaha
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.21.118.90)
    Demjij baina. Bas Tosoviin mongo hulgailsan etgeeduudiig tsaaazaar avah heregtei, himiin taria tarih uu, duujleh uu, tolgoig ni amidaar ni taslah uu geed olon huvilbar bn!!!!!!!!!!!!!! Offshore - n mongo, JDU- hulgaich nariiig tasalmaar bn shu!!!
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • zochin (185.39.141.108)
    hahah hulgai hiigeed shunal dev ni ihessen jdv chind hiimiin dur tachaal bodohoos uur iig hiudeggvi taria vtreend ni shahval yamar uu ????
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • нэрээ (202.9.42.240)
    Цаазын ял гүй улс гэдгээ мартаад байна уу.юм ярисан болж юу ч хамаагүй амны зоргоор бурах ёстой юмуу цаазын ял химиин тариа 2-ын аль нэгииг сонгох гэж юу яриваа
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (64.119.25.176)
    Энэ балай авгай УИХ-ын гишүүн болж их ашиг төрөөс хийж ЖДҮ идээд дахиж сонгогдох сэдэв хайгаад солиорч. Автусны кондуктор насаараа хийсэн, ямар ч боловсролгүй төрсөн эгчийгээ УИХ-ын гишүүн болонгуутаа Чингэлтэй дүүргийн Гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга болгоод өнөөх нь хэлтсийнхээ 10 хүнийг бүгдийг нь доромжилж, халж, хүчирхийлэл үйлдсэн гэж байгаа. Энэ авгайг өөрийг нь тэр химийн тариагаар нь тарьж албал таарна.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (119.40.98.162)
    ENE ZAVAAN AVGAI UGAASAA HUDLAA SH DE BOOV IDSEN GUILAGCHIN BSAN ODOO JDU EES BOD IDSEN HULGAICH SHUUDE EGCHIIGEE DARGA BOLGOOD L 20 OND CHANGA UNANA DA MUU MURUI HAMART GAMBIR
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.166.36)
    huniig iim gemt hereg hiilgehgui baih talaar bodoj setgek ajillah baital shitgeh tamlah yargalah zalhaan tseerluuleh yum bodoj suudag teneg gishuun be. mongolyn turiin tushee iim baihad mongol tur yaj tom baih ve dee
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Zochin (202.179.25.122)
    Suuliin uyed Oyunchimeg gishuun ovoo zug chigee olood, setguulch yavsan hun baina daa asuudluudad sudalgaatai handaad baigaa haragdaj bna. Moncord iin hergiig dahin sain guitseej sudalj lavlaj uguurei. Mun ene huchirhiilel, baga nasnii huuhdiin huchirhiilliin talaar gishuunees buusan ch sudalj duu hooligoo hurgeerei. Tand amjilt!
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.131.234.234)
    Энэ хүн кондуктор эгчийгээ Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газрын дарга болгочирхоод, яаж ингэж худлаа нүүр дүүрэн ярилцлага өгч чадаж бнаа, мэргэжлийн бус хүмүүс орон тоо бөглөж цалин авч ажлаа хийж чадахгүй байгаагаас л асуудал имй дээрээ хүрсэнбна. өөрөөсөө эхэл Оюунчимэгээ
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Иргэн (139.5.216.212)
    Ер нь гарч байгаа гэмт хэргийн эцсийн шалтгаан бол архидалт тиймээс тер засаг архины асуудалд ОНЦГОЙ анхаарч архны vйлдвэрлэл, худалдаа, эмчилгээ зэрэгт цогц арга хэмжээ авах естой. Еер юу ч хэрэггvй. Соен гэгээрvvлэх, ухамсарлуулах, энээ тэрээ гэж байхгvй.
    2019 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    9 цаг 42 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    10 цаг 5 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    10 цаг 42 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    10 цаг 43 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    11 цаг 7 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    11 цаг 12 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    11 цаг 15 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    11 цаг 32 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    11 цаг 34 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    11 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 55 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    12 цаг 50 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    13 цаг 35 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    14 цаг 11 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    14 цаг 38 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    14 цаг 57 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    15 цаг 21 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    15 цаг 27 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    16 цаг 40 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    16 цаг 58 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК