зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газар “Монросцветмет” дэх барьцаа лавшруулна

2019-5-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчгүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ. Уг төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс энэ сарын 3-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатард өргөн барьсан юм. Ингэхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг, Протокол соёрхон батлах болон эдгээр асуудлыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Хуулийг өргөн мэдүүлэх үндэслэл нь Засгийн газрын хэрэглэх Эрхлэх газрын дарга асан Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарын гаргасан шийдвэртэй холбоотой. Нэг үгээр “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн болон холбогдох бусад хуулийн заалтын хүрээнд. Мөн “Монросцветмет” компанийн үйл ажиллагааны тухай Монголын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж уг аж ахуйн нэгжийн 49 хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байх тул уг хоёр компанийн талаар зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн.

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголиан коппер корпорейшн” компанид шилжсэн “Монросцветмет”-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт даалгасан болно. ОХУ-ын Засгийн газраас өөрийн эзэмшлийн 49 хувийг шилжүүлэх тухай нот бичиг ирсэн болно.

УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд “Монросцветмет”-ийн 49 хувийн энгийн хувьцаа ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс шилжсэн тул Монгол-Оросын “Монросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан “Хэлэлцээр соёрхон батлах тухай” 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн хуулийг хүчингүй болгох шаардлагатай байна.

Хуулийн төслийн зорилго нь “Монросцветмет” компанийн талаар ОХУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийг хүчингүй болсонд тооцож, улмаар эдгээр аж ахуйн нэгжийг 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд болгон ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй байна. Төслийн нэгдүгээр зүйлээр “Хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийг хүчингүй болсонд тооцно. Хоёрдугаар зүйлээр хуулийг дагаж мөрдөх хугацааг зааж өгнө.

Төслийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн сөрөг үр дагавар үүсэхгүй бөгөөд “Монросцветмет” компани нь хамтарсан үйлдвэрийн хэлэлцээрээр үйл ажиллагаа явуулж байсан бол Компанийн, Төрийн болон орон нутгийн өмчийн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах болон холбогдох бусд хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Улмаар “Монросцветмет” нь 100 хувь төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрднэ.

Хуулийг хүчингүй болсонд тооцох тухай төсөл нь Үндсэн хууль, Олон улсын гэрээ, Төрийн болон орон нутгийн өмчийн, Компанийн тухай хуультай тус тус нийцсэн болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-аас 2015 оны аравдугаар сарын 22-нд баталсан Монгол-Оросын “Монросцветмет” компанийн үйл ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг соёрхон баталсан хуулийг хүчингүй болгоно гэжээ.

Санаж байгаа бол Засгийн газрын гуравдугаар сарын 21-нд болсон ээлжит хуралдаанаар  “Эрдэнэт” үйлдвэр хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталсан байдаг. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэр өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэнд өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллахаар болсон юм. Мөн “Монросцветмет” компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталсан билээ.

Үүнээс өмнө төрд буцаан авахаар болсон Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол”-д шилжүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар сайд байхдаа холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Шалтгаан нь улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна гэдгийг тодотгож байв.

Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор боллоо. Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг энэ үеэрээ үүрэг болгосон байдаг.

Харин энэ удаад “Монросцветмет”-тэй холбоотой Монгол-ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хүчингүй болгох замаар У.Хүрэлсүхийн танхим барьцаа лавшруулах нь. Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит үйлдвэрийн газар газрын статустай болсон “Монголросцветмет” нь БНМАУ, ЗСБНХУ-ын (хуучин нэрээр) Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 1973 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхийг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа анхны гадаадын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуйн нэгж юм. Тус газар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд орших “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэр, Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Шижир алт” ХХК, “Зэрэгцээ” алтны үйлдвэрүүдийг багтаан үйл ажиллагаа явуулдаг.

С.Гандөл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь бас үүрэлц, Л.Гантөмөр өө, Т.Доржханд аа!
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочид (202.21.97.90)
    нөат-н бүртгэл нь хуучнаараа байсан бол дээр байж шинэ нь хувь хүний нууцлал байхгүй ёстой онцгүй хөгийн болжээ хуучнаар нь болгосон нь дээр шүү
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.72.245.205)
    зөв өө, өмнөх дарга нар ч адилхан бага тэнгэрийн аманд заларч байгаа хүмүүс яаж мөнгөтэй болсон байх вэ , шалгах хэрэгтэй
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
    3 мин
  • Бүтээн туурвигчийн амьдрал ч монголд "бэрх"
    12 мин
  • Орчлон хорооллын зүүн талын хашааг буулгаж, явган хүний зам барьжээ
    32 мин
  • Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь бас үүрэлц, Л.Гантөмөр өө, Т.Доржханд аа!
    44 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
    1 цаг 25 мин
  • Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа
    1 цаг 40 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт "ордуудын амьдрал" хэрхэн өрнөх вэ?
    1 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: “Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” хэлэлцүүлэг болно
    1 цаг 52 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    1 цаг 54 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    18 цаг 6 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
    Өчигдөр 10 цаг 27 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 09 мин
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
    Өчигдөр 09 цаг 54 мин
  • "Номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна
    Өчигдөр 09 цаг 50 мин
  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ФИНАЛЫН ТОГЛОЛТ: Парис Сен-Жермен vs Интер
    Өчигдөр 09 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан, үүлшинэ
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ
    2025-05-16
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
    2025-05-16
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ЭМГЭНЭЛ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК