Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ЗУРГАА

2019-5-16
0
ЖИРГЭХ

Телевизээр хаа нэг, гэхдээ маш цөөн цацалттай сүрьеэ өвчний тухай ойлголт, түүнээс болгоомжлох, урьдчилан сэргийлэх сэдэл нийслэлчүүдэд бий болсоор хэд хоногийг үдэв. Ялангуяа хүүхэд нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг эцэг, эхчүүд. Шалтгаан нь Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд суралцдаг 38 сурагч, нэг багшаас сүрьеэ өвчний халдвар илэрсэнтэй холбоотой. Үүнээс үүдэж сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд болон нийгмээрээ энэ асуудалд бухимдаж бас эгдүүцэж, зарим нэг нь өөр хоорондоо талцаж байна. Хүүхдээ эрүүл аюулгүй орчинд сурч, боловсрол олгуулах нь хүн бүрийн үүрэг, санаа тавих шалтгаан болохоор 15 дугаар сургуульд үүссэн асуудлыг эмзэг хүлээж авсныг буруутгах боломжгүй. Тэгэх нь ч аргагүй. Хүүхдээ эрүүл өсгөх, тэр тусмаа аюулгүй орчинд боловсрол олгуулах нь хүн бүрт хамаатай асуудал болохоор.

Харин Монгол төрийн залгамж халаа гэдэг талаас нь харвал холбогдох албан тушаалтнууд нь яалт ч үгүй хариуцлага хүлээх, огцрох өргөдлөө өгөх “болзол”-оо бараг хангажээ. Японы парламентын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой сайн жишигт тулгуурвал. Дан ганц Япон гэлтгүй олон улс, Монголын төрд уламжилж ирсэн төрийн залгамж халаа гэж бий. Энэ дагуу үе үеийн Засгийн газар бодлого шийдвэрээ гаргаж ирсэн болов уу.

Гагцхүү өнөөгийн нөхцөлд буюу 15 дугаар сургуульд үүссэн асуудалд салбарын болон асуудал эрхэлсэн сайд нь удирдлагын багаараа огцорч мэдэхээр нь байна. Ийн тодотгож, асуух болсон нь мэдээж хэд хэдэн шалтгаантай.

Нэгдүгээрт, 500 хүүхэдтэй сургуулийн 38 сурагч, нэг багшийнхаа хамт сүрьеэгийн халдвар туссаныг мэргэжлийн байгууллагаас нь тогтоосон ил болсныг Д.Сарангэрэл сайд өмнө нь мэдэж байсан уу. Хоёрдугаарт, асуудал гарсны дараа энэ бүгдэд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх бодлогыг зангидах учиртай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “15 дугаар сургуульд 2015 оноос хойш сүрьеэгийн халдвар гарсаар байна” гэж яагаад ярьж, онцлох болов. Гуравдугаарт, сайд Ё.Баатарбилэг ажлаа хүлээж авснаасаа хойш ерөнхий боловсролын сургуулиуд дахь ачаалал, анги дүүргэлтийн талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авсан уу?.

Энэ бүгдийн хариулт маш энгийн бөгөөд тодорхой байна. Уг нь, боловсрол, эрүүл мэнд гэдэг аль ч улсад хамгийн нэгдүгээрт тавих ёстой хамгийн чухал салбар, зөнгөөр нь орхиж, гудамжинд гаргаад орчихдог асуудал биш. Хүний төдийгүй улсын хөгжил нь иргэдийнхээ боловсрол, эрүүл мэндээс шалтгаалж байдаг болохоор тэр. Гэтэл АН эрх барьж байсан болон МАН засагласнаас хойш хамгийн тогтворгүй, байсхийгээд халаа сэлгээгээр үргэлжилсэн, түүгээр дамжуулан төрөөс золигт гаргасан нь энэ хоёр салбар байв. Боловсролын сайдыг дөрвөнтэй, Эрүүл мэндийн сайдыг хоёр, Дэд сайдыг нэг, Төрийн нарийн бичгийн даргыг нь нэг удаа тус тус сольсон нь үүний бэлээхэн жишээ.

2017 оны аравдугаар сард үүрэгт ажлаа хүлээж авсан Д.Сарангэрэл сайдад 2015 оноос хойш сүрьеэгийн халдвар гарч ирсэн 15 дугаар сургуулийн асуудлыг нууцлах шалтгаан юу байв.

Бүхэл бүтэн 38 хүүхэд сүрьеэгийн халдвар авчихаад байхад “Манай яам сургалтын байгууллагыг хариуцаж ажилладаг учраас тэнд сурч байга хүүхдүүдийн хичээлийг тасалдуулахгүй байхыг хүсч байна. Ялангуяа энэ цаг үе бол төгсөлт ойртсон хамгийн чухал үе” хэмээж суугаа Ё.Баатарбилэг сайд ажлаа мэддэг үү! Монгол Улсын хэмжээнд хүн амын эрүүл ахуйн байдалтай холбоотой мэдээлэлд хамгийн ойр хүний хувиар нь асуухад шүү дээ.

Цаашлаад 15 дугаар сургуулийн 38 сурагч сүрьеэгийн халдвар авсан асуудлыг мэдээгүй, салбар хариуцсан яам нь хариуцлагын асуудлыг хөндөх ёстой гэсэнтэй агаар нэг агуулгатай тайлбар өгч суугаа Ё.Баатарбилэг сайд ч үүнд хамаарна.

Ер нь Боловсрол, Эрүүл мэндийн яамны Дэд сайд Г.Ганбаяр, У.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Б.Бямбадорж нарт ч хамаатай асуудал юм. Удирдах төвшиндөө хамгийн тогтворгүй байж ирсэн энэ хоёр яамны шийдвэр гаргах төвшний удирдлагууд өнгөрсөн хугацаанд яг юу хийж ирэв. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын анги дүүргэлтийг холбогдох стандартад нийцүүлэх, тэдгээрийн сурах орчны эрүүл ахуйг хангах чиглэлээр яг ямар ажлыг хийв?.

Анги дүүргэлт нь холбогдох стандартаасаа хэтэрсэн, зарим сургуульд гурван ээлжээр хичээллэж байгаад хэрхэн зохицуулалт хийв. Эрүүл мэндийн яам тэнд төдийгүй бусад сургуульд агааржуулах систем байгаа эсэхэд яг ямар санал, зөвлөгөө өгч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бэ?. Хамгийн дээд талдаа 35 хүртэлх сурагчид байх ёстой ангид 40-50 хүүхэд өдөр бүр хичээллэж байгаа орчин нөхцөлд эрүүл ахуйн талаар яриад ч хэрэггүй биз. Ийм сургууль манайд олон. Ялангуяа нийслэлийн зах орчмоор.

Гэнэт ухаарсан юм шиг гарч ирээд өөрийн, өөрсдийн эрх ашгийг хамгаалан тайлбар өгч байгаа сайд, дарга нарын өмнөөс хэн нэгэн хариуцлага хүлээгээд өнгөрөх үү. Сандал ширээ, эрх мэдлийн төлөө тэмцэлдэхээрээ төрийн ажлыг ч 40 хоног гацааж чаддаг мөртлөө эрхэлсэн салбартаа холбогдох асуудалд ингэж муйхараар хандаж байгаа нь зүйд нийцэх үү.

Яг үнэндээ 500 гаруй сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг 15 дугаар сургуульд 38 сурагч нэг дор сүрьеэгийн халдвар авсанд хамгийн түрүүнд хариуцлага хүлээх зургаан хүн нь хоёр яамны холбогдох албан тушаалтнуудтай холбогдож байна. Тиймээс хариуцлагаас бултахаас илүүтэй хамгийн түрүүнд бусад бүх сургууль, цэцэрлэгт сүрьеэгийн шинжилгээ хиймээр байна, Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг сайд аа. Дэд сайд Г.Ганбаяр, У.Бямбасүрэн дэд сайд аа. Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн, Б.Баярсайхан нар аа!. Та бүгдийн хариуцлагаас зугтсан тулга тойрсон тайлбарын цаана хэчнээн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд сүрьеэгийн халдвар тархах эрсдэлтэй нөхцөлд сурч, боловсорч байгааг бодож, анхаарал хандуулах бодол Та бүгдийн ой тоонд бий юу. Бидэнд тайлбар биш бодит мэдээлэл, арга хэмжээ авах нь чухал байна. Тэгж байж сүрьеэгийн халдвараас сэргийлнэ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд сүрьеэгийн халдвар тусахгүй гэсэн баталгаа нь хэрэгтэй. Та бүгдийн албан тушаал, сандал ширээ бус монгол хүний, хүүхдийн эрүүл мэнд энэ улсад чухал!!!.

Эргэн сануулахад, ингэхэд "Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна" хэмээн удаа дараа мэдэгдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сануулгын хэрэгжилт яг аль шатанд хэрэгжээд байна вэ?. Үнэнтэйгээ нүүр тулж, хөрсөн дээрээ буухыг цаг үе нь биднээс шаардаж байна.

Эцэст нь асуухад Та бүгд ганцхан асуултад нь хариулт өгнө үү, "Таны хүүхэд ямар нэгэн шалтгаанаар өвдвөл хамгийн түрүүнд Та юу хийх вэ?".

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • Зочин (66.181.185.121)
    Баатарбилэг яах вэ? Сарангэрэл гэж хар энергитэй ёстой муухай ёрын шар авгайг л огцоруулж ард түмэнд тус болж үзээсэй.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • иргэн (202.21.124.133)
    Гэрэлтэй цонхыг хөтлөгч боловсролын дэд сайд хийхээр юу ч гэхэв дээ. МАН цүнх баригчидаа томилохоо больсон цагт хөгжил ирнэ
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • БАЯРСАЙХАН (202.179.27.11)
    ӨӨРИЙНХ НЬ ХҮҮХЭД ХУВИЙН СУРГУУЛЬ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
    • Иргэн
      Монголд хариуцлагын хууль байдаг бол ерөнхиилөгчөөсөө авхуулаад УИХ ЗГ ер нь энэ төр засгийнхан нэг ч хүн үлдэхгүй дээ бүгд ШОРОН
      2019 оны 05 сарын 16
  • zochin (185.39.141.245)
    65 lalaraa ta nar vnendee samarch bn aa . nymdorj lalar ni aluurchid sullah gej dairaad L... tdogzolmaa ulugchingiin songon shalgaraltgvi shalgaruulsan 10 ter bumiin tender yaasan ???? hvvhedees ilvv erhem gej vgvi gej chalchisan tsogzolmaa yanhaniii dur tavilt ... bvhel bvten surguuliig svree uvchind nervegdvvlen saltaagaa maajih ..
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (124.158.126.193)
    яамны сайд дэд сайд эмнэлгийн тусламжийн газрын дарга түүнчлэн ХӨСҮТ-ИЙН ДАРГА Нямхүү, ЭЭДЗ ТУНСАГ стса-ны дарга энхмандах зэрэг холбогдох ажил хариуцсан хүмүүс хамгийн их хариуцлага хүлээх ёстой аль 2016 оноос хойш гарсан халдварыг тоохгүй ийм байдалд хүргэсэн хүмүүс сургуулийн захиргаа дүүргийн эмч нарт ч хамаатай өөрийнх нь хүүхэд өвдвөл яах бол хүний 500 хүххүдийг халдвар авсан гэчхээд хэд нь цаашаа өвчлөл болох үгүйг хэнч мэдэхгүй таахгүй шүү дээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Намын хандиваар албан тушаал авагсадын гай (182.160.0.182)
    Мэргэжилийн бус мөнгөөр албан тушаал өгсөний гайг хүүхдүүд амсаж хохирч байна Хүрэлсүх сайдаа бүгдийг нь огцоруул,төрийн албыг 50 хувь цомтог хиих ажилгүй,хиисэн ч чадахгүй юмнууд хэрэггүй
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (2.220.2.79)
    Мэргэжлийн биеэ үнэлэгчийг дээрээ суулгачихсан эрүүл мэндийн салбар өөдлөхгүйээ. Эмч нар нь энэ зурагчин авгайг огт тоодоггүй шоолдог юм бнлээ. худлаа хошгируулж сүржигнэсэн хүрэлсүхийн бүх яриа нь худлаа гэдэг нь ингээд л харагдаж бна. Салтааных нь зугааг олон жил гаргаж бсн хөгшин авгайд өртэй болчихсон мөнгө идэж хүн алж бхд нь гөлөлзөөд яаж ч чадахгүй
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    Сайд дэд сайд, Нийслэлийн боловсролын алба энд хариуцлага хүлээх ёстой шүү бяцхан үрсээ бөөнөөр нь өвчлүүлчихээд энэ цаг үед ингэж сууж болохгүй
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • ppp (66.181.171.26)
    eruul mendiin yam gej bgaa yum uu
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Zochin (202.131.242.246)
    ЭМЯ тэр чигтээ дампуу. Хийж байгаа ажлынхаа учрыг олгохгуй мэргэлжилтэнгээр дуурэн яам.Гэрэлт Од гэж юу ч мэдэхгуй хунийг газрын дарга болгочихсон.Нi ch bhgui hun shuu
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Саран (66.181.161.4)
    ХСҮТ Нямхүү гэж юу ч хийдэггүй хүний нэр яагаад гарахгүй бгаа юм бэ? Тэрийг зайлуулаач
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Саран (66.181.161.4)
    ХСҮТ Нямхүү гэж юу ч хийдэггүй хүний нэр яагаад гарахгүй бгаа юм бэ? Тэрийг зайлуулаач
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Саран (66.181.161.4)
    ХСҮТ Нямхүү гэж юу ч хийдэггүй хүний нэр яагаад гарахгүй бгаа юм бэ? Тэрийг зайлуулаач
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Саран (66.181.161.4)
    ХСҮТ Нямхүү гэж юу ч хийдэггүй хүний нэр яагаад гарахгүй бгаа юм бэ? Тэрийг зайлуулаач
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • zailaa (156.56.145.187)
    ene novshuudiig bugdiig ni zailuulaa yamar ch hereggui garuud
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • hog (66.181.171.26)
    bugdiig ni zailuul
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • зочин (103.20.152.50)
    зурагтаар эм эмийн бараа бүтээгдэхүүн бус сүрьеэ болон бусад халдвар өвчнөөс сэргийлэх, ялангуяа ариун цэвэр сахих талаар илүү сурталчилья...Мөн энгийн ахуйн соел эзэмших талаар зааж сургах хэрэгтэй байна ...Жишээ нь : найтааж ,ханиахдаа амаа таглаж ханиах,хүн рүү ханиахгүй байх,гэх мэт
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (182.160.2.224)
    зурагтаар эм эмийн бараа бүтээгдэхүүн бус сүрьеэ болон бусад халдвар өвчнөөс сэргийлэх, ялангуяа ариун цэвэр сахих талаар илүү сурталчилья
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.176.114)
    юу ч мэддэггүй олон шахааны хүмүүс улс орныг ч түйвээж бна. эмя сарангэрэл бол юугаа ч мэдэхгүй авгай. бямбасүрэн бол миеэгийн дагуул. бас л мэдлэг чадваргүй л авгай.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.25.242)
    Утаа бууруулах хөрөнгө зарцуулдаг БОАЖ-ын сайд алга
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Unen (202.21.117.178)
    Uter turgen zailuul
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.91.115.39)
    БХЯ НЫ САЙД ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАТЭРДЭНЭ. БАТБИЛЭГ ГЭЖ МИ ОВОГТЫН 2, БАС ЭЛБЭГЭЭГ ДАЛДАГНАГЧ ОНЦГОЙН ДАРГА БАДРАЛ НАРЫГ ДАРУЙ ЗАЙЛУУЛЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЭЧ ЁРӨНХИЙ САЙДАА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРНЭ ГЭЖ ХАРЖ БАЙГАА
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    9 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    9 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    14 цаг 46 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 57 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    15 цаг 35 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК