зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнийн хувь заяа АТГ-т шилжлээ

2019-5-16
0
ЖИРГЭХ

АН-ын дарга С.Эрдэнэ өөрийг нь гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ удаад Авлигатай тэмцэх газарт хандлаа. Асуудал нь ч, агуулга нь ч өөр. Юу гэхээр нийгмийн даатгалын сангаас Капитал банканд байршуулсан 240 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар.

Энэ тухайгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Нийгмийн даатгал тэр дундаа С.Эрдэнэтэй холбоотой асуудлыг шалгаач ээ гэсэн гомдлыг АТГ-т гаргалаа. Үүнд гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, нийгмийн даатгалтай холбоотой асуудал УИХ дээр сөхөгдөх болгонд Н.Номтойбаяр гишүүн “Тэтгэвэр авдаг хүмүүсийн мөнгийг янз бүрийн банк руу байршуулж байна. Үүнээс болж эрсдэл үүсч байна. Их хэмжээний мөнгө алга болох эрсдэлтэй байгаа” гэж хоёр, гурван жил ярьсан. Н.Номтойбаяр гишүүний мэдээллээс үүдэж, арга хэмжээ авах юм байх гэсэн авсангүй. Хийх ч үгүй юм байна. АН, МАН гэлтгүй ард түмний мөнгийг хэрхэн хамгаалах биш амин хувийнхаа эрх ашгийг зохицолдуулах тухай боддог болжээ. Тиймээс АТГ-т хандахаар шийдсэн. Улстөрчид энэ асуудлыг хав дарж байгаад 2020 оны сонгууль угтаж, намар юм уу өвөл гаргаж ирээд шоу хийнэ. Хоорондоо тохироо хийж, АН-аас сул өрсөлдөгч тавиулах санаатай байна гэж харж байна.

АТГ миний гомдлын дагуу асуудлыг шалгаж, холбогдох шийдвэрийг гаргах, 240 тэрбум төгрөгийг олж өгнө гэж найдаж байна.

Хоёрдугаарт, манай С.Эрдэнэ их худлаа ярих юм. Олон хүнийг юм мэдэхгүйгээр нь далимдуулж. Хараад тэссэнгүй. Банкaнд мөнгө байршуулж байгаа асуудал нь надтай огт хамаагүй гэж байна. Хамаатай болох тухай нь баримттайгаар хэлье. С.Эрдэнэ сайд болсныхоо дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн толгойлдог болсон. Энэ зөвлөлөөс иргэдийн тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалыг хангах мөнгийг арилжааны банкинд байршуулах журам баталсан. С.Эрдэнийн гарын үсэгтэй. Ямар банкaнд яаж байршуулах тухайгаа С.Эрдэнээс зөвшөөрөл авдаг. Ийм улаан цайм үйлдлээ надад хамаагүй Сангийн яаманд хамаатай гэж ярьж болохгүй. Дэндүү уваагүй байдал Монголд ноёрхлоо. АТГ бичиг цаасыг нь нягталж шалгаад үнэн мөнийг тодруулах шаардлагатай.

Гуравдугаарт, нэг зорилго тээж ирлээ. “Шударга бусын хонгил” бий болоод Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын сонирхлын дагуу АТГ, прокурор, Дээд шүүхэд тавьсан хүмүүс нь саяхан өөрчлөгдлөө. Шинээр томилсон хүмүүсийг би танихгүй. Ямар ч байсан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын тавиулууд алга боллоо. Үнэхээр ард түмний, шударга ёсны төлөө томилсныг нь мэдмээр байна. 240 тэрбум гэдэг бол маш их мөнгө. Үүнийг арилжааны журам дүрмийнх нь дагуу байршуулж болно. Байршуулсан тохиолдолд боломжтойд нь. Гэтэл тамир тэнхээ муутай, хэзээ ч дампуур мэдэх банкaнд байршуулж, олон мянган хүний мөнгийг гарзанд гаргачихлаа. Энэ бол гэмт хэргийн шинжтэй, зохион байгуулалттай үйлдэл. Хонгилын удирдлагууд солигдсон болохоор буруутныг нь шийтгэж, үнэн мөнийг тогтоож өгөөч гэж байгаа юм. Нийгмийн даатгалын тухай хууль гэж байдаг. Түүнд нь Үндэсний зөвлөл гэж мундаг байгууллага бий. Удирдлагыг нь УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилдог. Дүрмийг нь холбогдох Байнгын хороо баталдаг. Монголд үнэн юм гэдэг асуудал бий болох эсэх нь эндээс харагдана” гэсэн юм.

Мөн тэрбээр “АН-ын мянга мянган гишүүд үүнийг ойлгох хэрэгтэй. С.Эрдэнийн хажууд очиж намирч яваад тойрог гуйж авах юм уу. Үүний төлөө тууштай явна аа” гэдгээ илэрхийлэв.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АН-ын дарга С.Эрдэнийг АТГ-д шалгуулахаар хандсан нь оргүй зүйл биш. Харин сайд байхад нь танхимынх нь тэргүүнээр ажиллаж байсны хувьд нийгмийн даатгалтай холбоотой гаргаж байсан шийдвэрийнх нь тухай зарим баримтыг дэлгэсэн нь анхаарал татах сэдэв болж байна.

Нэг үгээр Н.Алтанхуягийг гүтгэсэн гэх үндэслэлээр цагдаад шалгуулж байгаа АН-ын дарга С.Эрдэнийн хувь заяа ийн Авлигатай тэмцэх газарт шилжлээ.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн томилгоотой гэх АТГ, прокурор, Дээд шүүхийн удирдлагыг одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга хууль санаачлах замаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр томилох өөрчлөлтийг оруулсан билээ. Улмаар Ерөнхий прокурор, Дээд шүүхийн удирдлагыг чөлөөлсөн юм. Сүүлд АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлж, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдавааг томилсон. Улстөрч, албан тушаалтнуудын холбогдсон томоохон хэргүүдийн учгийг тайлж, зангилааг гаргах, хүлээлттэйгээр АТГ-ын даргаар очсон З.Дашдаваагийн хувьд хэрэг бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн нэгэн гэдэг. Барьж авсан хэрэг, асуудлаа тавьдаггүй, мухарладаг нэгэн гэсэн мэдээлэл бий. Үүгээр С.Эрдэнийн холбогдсон гэх нийгмийн даатгалтай холбоотой асуудалд АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлбэл даргынхаа шаардлагаар мухарлаж байж үнэн мөнийг нь тогтоох нь. С.Эрдэнийн хувь заяа АТГ-т шилжлээ гэж тодотгосон нь ийм учиртай. 

Санаж байгаа бол 2016 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр АН-ын дарга С.Эрдэнэтэй ам зөрөхдөө “С.Эрдэнэ Та Нийгмийн даатгалын сангаас нас барсан иргэдийн нэр дээр мөнгө авдаг, завшдаг, мөн мөнгө байршуулдаг, зээл авдаг бузар булай их юм хийсэн. Тэр чинь удахгүй ил болно. Бид нотолно. Матрын нулимс гаргаад байх хэрэггүй. Удахгүй Монголын нийгэм өөрийг чинь танина. Таниулна. Наад улс төр чинь явахгүй” хэмээн бухимдлаа илэрхийлж байв.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • ЗОЧИН (139.5.217.220)
    С.Эрдэнийн хувь заяа АТГ-т шилжсэнээр шийдэгдэх биш,АН-ийн хувь заяа шийдэгдэхэд хүрч байгаа юм,далд ороосой билээ.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.45.127)
    Зөв зөв хоорондоо үзэлцээз хамаг юмаа ухаад гаргаад ирцгээ. Тэгээд хэн нь хэн бэ гэдгийг чинь ард түмэн тунгаанаа. Ард түмэн одоо хэрсүүжсээн та нарт хууртагдахаа больсон.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (150.129.140.95)
    Үнэн шүү. Сүхбаатар аймгийн хуучин засаг даргаБатсуурийг 10аад тэрбумын хэрэгт шүүх рүү шилжүүллээ л гэсэн сүүлдээ мултарсан дуулдсан. Хамт шалгагдаж байсан хулгайч нар нь одоо дарга болчихоод л даналзаж байна. Ийм л цаг үе дээ
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (150.129.140.95)
    Өө эд нарт эрүү үүсгэлээ гээд сүржин зарладаг тэгээд л таг болдог шдээ. Хуйвалдаж хулгайлсан болохоор шударгаар шийдүүлнэ гэж горьдолтгүй. Нэг л өдөр замхарна
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.176.106)
    ЖДҮ чин Ж Энхбаяр юугаан хуцаад байгаа юм бэ. Алтантуяатай нийлээдиардчилал руу нулимхаа зогсоо новшоо
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • ард түмний хүсэл (182.160.37.20)
    эрдэнэ тарвага дорлигжав эрдэнэбат гарамгайбаатар фортуна батүүл нарыг чарлуулаад хонгилд нь хийж түгжээрэй.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.9.42.106)
    Ene Altankhuyag odoo uuruu tm tsever ariuhan hun v? Ger bul ohin hurgenteigee ulsiin mungiig uchnuun terbumaar idtsen novsh. Ter ger oron n zuragtaar garad bsan aimshgiin tuiliin bayan haanii ordon yum u haashain. Ulsiin said bsan hun , turiin ajil hj yavsan bj yamar munguuruu tgj bayjdiin baliar ih zalitai hun gj sossiin bn. Harin ch oird Erden chin harin bas mujik heleh gsen yumaa helchdeg hun bnalee ter 65n novsh doror bol helee zalgiad suuhgui bas zov yum zondoo l yarij bnalee. Novshiin Altanhuyag odoo chinii eelj hangalttai duussan. Muruuruu gertee ach zegee toiruulaad shorond orchihguihen shig suuj uz
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
    • ан
      чи ѳѳрѳѳ новш
      2019 оны 05 сарын 17
  • хоёр хар хэрээ зайгаа тавьж өгөө (122.201.22.190)
    Алтанхуяг Эрдэнэ хоёр залуучууддаа байраа тавьж өгөөчээ та нарт итгэх хүн алга шдээ Гантөмөр, Амаржаргал нар одоо гарч ирэх цаг болжээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
    • Максим
      Юуны чинь Амаржаргал, Гантөмөр вэ? Гарах үедээ гараад юу гийгүүлсэн юм вэ,Үеээ өнгөрөөсөн дуракууд бүгд зайгаа тавьж өгөх хэрэгтэй!!!
      2019 оны 05 сарын 16
  • Зочин (66.181.181.85)
    Алтанхуяг шудрага ариун хүн биш ээ.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Иргэн (64.119.24.124)
    2хар хэрээ яг адилхан
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (118.103.197.81)
    Эхнэрээ алсан байж магадгvй хулгайчыг шоронд илгээх ч багадана.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Ардчилал (202.21.126.210)
    Бантан хутгууш, алуурчин, шуналын тулам, бах Эрдэнэ шалгуулаад, хуулийн ѳмнѳ хариуцлагаа хүлээж ялаа эдлэх цаг болсон. Сурсан зангаараа аргалаад гардаг юм гэхэд нүгэл нь 9 сүвээрээ савирах байлгүй.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (64.119.16.78)
    Ал танхуяг өөрөө цэвэр юм шиг ярих юм Зальтай этгээд Өөрөө ч гэсэн удахгүй Эрдэнээгийнхээ араас орно доо
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Эрдэнэ (198.44.212.248)
    Арилжааны банкнуудын нэг жилийн хадгаламжийн хүү 16-18 хувийн хүүтэй байхад Эрдэнэ НДС-ийн хөрөнгийг 7-8 хувийн хүүтэй байршуулаад зөрүү 9-10 хувийг өөрөө завшдаг байсан гэсэн.240 тэрбум төгрөгийн 10 хувийг нэг жилд авдаг байсан гэхээр 2012-16 оны 4 жилд 96 тэрбум төгрөг идээд бах мэлхий цулайсан байгаа биз дээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • АН-н гишүүн (202.126.89.108)
    Энэ бах мэлхий ямар хөрөнгөтэй байсын аав нь гэж нэг сагсчин л байсан биз дээ одоо бүх хөрөнгийг нь хурааж аваад тэр шорон руу нь явуулбал таарна ард түмнийг дэндүү доромжилцон нөхөр дөа. Муу лаларын Хандгайтыг хураахгүй бол дэлбэлцгээе
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.10.23.159)
    Нийгмийн даатгал мөнгөггүй болчихсон гээ биздээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.10.23.159)
    Эрдэнэ гэдэг мангасыг аль эрт л нам дарах байсан юм.босоо ороолон.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
    • Zovhin
      Yag zuitei jihene luivarchi n ter huraldeere unen peedger durak shu yostoi hunig garlda chi durakaa gedgin bnlee sht yostoi har amia bodson durakchin erdene s
      2019 оны 05 сарын 16
  • Зочин (66.181.176.114)
    ж энхбаяр тэгж хэлж бсан. манагын хуулийнхан хөдлөөгүй. одоо энэ бах мэлхийг одонтуяатай нь хамт шалгах хэрэгтэй.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.107.99)
    Энэ дөрвөд Алтанхуяг бас л Нямка ах шигээ өшөрхүү нөхөр бололтой. Өөрөө нүүрсний хулгайч байж хэн нь хэнийгээ гэхэвдээ !!! .......,................ ...... ..дөрвөн шийр мах бишээ ...гэж.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.21.65)
    Эрдэнэ гахай яалт ч үгүй нийгмийн даатгалын мөнгийг олон жил идсэн.Хууль шүүх нь тогтоогоод шалгарчээ.ийм заваан луйвар байж болох уу...Яаж бурхан болсон хүний нэр дээр мөнгө завшиж чаддаг байнаа .үйлийн үр чинь ирж дээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Баянзүрх (202.179.24.224)
    Хохь чинь , үйлийн үрээ эдэл муу бах мэлхий.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Өндөр настан (202.126.89.209)
    Хүн бүр өндөр насны тэтгэвэрт гарна. Энд төлсөн даатгалын мөнгө маань Эрдэнэ даргын гараар ороод Хандгайт өөр энд тэнд түүний өмч болжээ дээ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
    • Zochin
      Tiishde jinkene bantan nairuulagch hutgagch hulgaich luivar hin sht
      2019 оны 05 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    3 цаг 30 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    3 цаг 53 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    4 цаг 30 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    4 цаг 31 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    4 цаг 55 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    5 цаг 0 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    5 цаг 3 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    5 цаг 20 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    5 цаг 22 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    5 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 43 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    6 цаг 38 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    7 цаг 23 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    7 цаг 59 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    8 цаг 26 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    8 цаг 45 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    9 цаг 9 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    9 цаг 15 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    10 цаг 28 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    10 цаг 46 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК