зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй

2019-5-16
0
ЖИРГЭХ

Монголын салоны нийт үсчиддээ зориулан "Үс арчилгаа, будагны өнгө гаргалт, цайруулалт, шинэ ур чадварын техник, “Tahe” Брендийн бүтээгдэхүүний талаар мэдлэг өгөх гурав хоногийн эрчимжүүлсэн  сургалт болох гэж байна.  Тус сургалтад Испани улсын “Tahe” компаниас сургагч багш нар ирж оролцохоос гадна “Tahe Mongolia” компаниас мэргэжлийн сургагч багш нар оролцох аж.


Тус сургалтын талаар “Tahe Mongolia” компанийн үүсгэн байгуулагч Т.Оюунжаргалтай ярилцлаа.

-Танай компанийн зүгээс үсчдэд  зориулсан гурав хоногийн сургалт явуулах гэж байгаа юм байна. Энэ сургалтын гол зорилго нь юу вэ?

-Би анх салонд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэгээд дагалдан үсчин хийж, чадвараа хөгжүүлсээр өнөөдөр өөрийн гэсэн салоноо байгуулаад явж байна. Энэ хугацаанд хүнд хамгийн дутмаг байдаг зүйл бол санхүүгийн асуудал, үйлчилгээний соёл, ур чадвар гэдгийг анзаарсан. Тэгээд өөрийгөө хөгжүүлэхээр өөрөө зардлаа гаргаад Ази, Европын орнуудад сургалтад сууж, гадаад дотоодын туршлагыг судалж, чадвараа дээшлүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Ингээд Монголдоо ирээд 21 аймаг, нийслэлийн зарим дүүргүүдэд сургалт явуулж, өөрийн сурч мэдсэн зүйлээ бусдад зааж эхэлсэн.

Тиймээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа маань их учиртай. Би гурван жилийн өмнө алдарт “Tahe” брэндийг үйлдвэрлэдэг Испанийн “Tahe”  компанитай хамтарч, тэдний бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирэн Монголын бүх салонуудад нийлүүлж байна. Ингэхдээ тус бүтээгдэхүүнийг танилцуулах, гадны улсын туршлагаас судлах, шинэ дэвшилтэт үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд гадны орноос энэ салбарын төлөөлөгчдийг урьж сургалт хийж байсан. Сургалтаа тайзан дээр шоу маягаар зохион байгуулж, тайзны ард 500 үсчин цугласан асар том шоу болсон. Шоуны дараа тус брэндийг сонирхсон хүн нэмэгдэж үйлчлүүлэгчид энэ бүтээгдэхүүний үнэ цэнийг мэдэрсэн.

 Гэхдээ шоу маягаар хийхээр хүмүүст юм үлддэггүй юм байна. Гоё юм байна гэхээс техникийг нь детальчилж заахгүй бол шоу гэдэг утгаар л хүлээж аваг юм байна гэдгийг харсан.  Харин одоо бид энэ сарын 20, 21, 22-нд  сургалт явуулах гэж байна.

-Энэ сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Энэхүү сургалтад хамрагдсанаар олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай органик эрүүл бүтээгдэхүүн дээр ажиллаж сурна. Дэлхийн жишиг өнгө гаргалтын техникийг сурч авна. Өнөөдөр үсний 50 хувьтай ажиллахад 50 хувь  нь эрүүл байлгах хэрэгтэй. 50 хувь нь эрүүл 50 хувьд нь гоё ганган өнгө хийгддэг. Мэргэжил нэгт нөхдүүд нэг дор цуглахаараа өөрийн туршлагаа их солилцдог. Хэрэглэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулах үр дүнтэй сургалт болно.

Ер нь сургалт хийхэд үсчид тодорхой хэмжээний бэрхшээл үүсэх нь бий.  Гэхдээ сурч авснаараа өндөр үр дүн хүртдэг. Үйлчлүүлэгчид дэвшилтэт үйлчилгээ хүсээд байхад бид өгч чадахгүй, сэтгэлд нь хүрэхгүй байж болохгүй шүү дээ. Тиймээс үсчид бид өөрсдийгөө хөгжүүлье. Дэлхий нийтэд шинээр хэрэглэгдэж байгаа шинэ үйлчилгээг сурч хэрэглэгчдэдээ бэлэг барья. Нэг ч үйлчлүүлэгч сэтгэл ханамж муутай гардаг баймааргүй байна.

-Би үсчдийг олон жил ажилласан бол туршлагатай сайн үсчин гэж боддог. Гэтэл таны ярьж байгаагаар бол илүү ихийг сурч мэдэж,  нийгмийн хөгжлийг дагаж хөгжиж байгаа нь сайн үсчин гэж ойлгож байна?

-Намайг дөнгөж үсчин болсны дараа хэрэглэгчид надаас миний чадахгүй зүйлийг хүсээд байдаг байсан. Тэгэхэд би “Энэ үйлчилгээ танд зохихгүй ээ” гээд гаргадаг байсан. Энэ бол аягүй муухай. Чаддаг болоод юу гэж хэлдэг болсон гэхээр “Ёстой гоё сонголт байна. Танд баяр хүргэе. Би сэтгэлд тань нийцтэл хийж өгье” гэдэг болсон.

Нэг удаа телевизийн нэвтрүүлэгт орж байхад нэг хүн залгаад чи том, том юм яриад л байх юм. Хаана ямар сургууль төгсөөд юу хийж чаддаг хүн бэ гэж асуухад надад үзүүлэх зүйл байгаагүй. Тэр үед би дөнгөж салоноо нээгээд л байсан үе. Тэгээд би тэр хүний үгнээс нэг зүйлийг ойлгож Бээжин рүү академид явж суралцсан.  Би тэнд нүүр хувиргалт, хуурай угаалга гэдэг зүйлийг сайн сурч ирсэн. Бизнесийн талаар, салон эрхлэх талаар хүртэл сургаж байсан.

Монголд сайн мундаг үсчид  олон байна. Гэхдээ төгс хүн гэж байхгүй шүү дээ. Тэд маань алхам тутамдаа өөрсдийгөө хөгжүүлж л байх    хэрэгтэй. Миний мэддэг үсчид хэдий чадварлаг сайн байдаг ч гэлээ бараг ашиггүйгээр үс будаад байдаг. Тиймээс санхүүгийн мэдлэг мэдээллийг олж авах хэрэгтэй. Үсчид  бид өөрсдөө хөгжиж байж л үйлчлүүлэгчийг татна. Үүнийгээ дагаад амжилт ирнэ. 

-Олон гадаадын оронд очиж суралцаж, туршлага судалж явдаг хүний хувьд манай улсынхтай харьцуулж байсан байх. Ямар ялгаатай зүйл ажиглагддаг вэ? 

- Сүүлийн гурван жил энэ талын хичээл зааж байгаа хүний хувьд манайд  үйлчилгээ хөгжиж байна. Үс арчилгаа нь үсний бүтцээ мэддэг байхаас эхэлдэг. Манай үсчдийн хамгийн том дутагдалтай тал нь өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Нэг зүйлд хэтэрхий дадах тал бий.   Гэтэл дэлхийн хөгжилд шинэ шинэ технологиуд зөндөө гарч байна шүү дээ. Бид тэрнээс хоцрох эрхгүй. Хэрэглэгчид маань биднээс давсан мэдлэгтэй болоод байгаа энэ үед бид суралцахгүй л бол хоцрогдоод байна гэдгийг дахин хэлье. 

-Гадаадын оронд үсчдийг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

-Гадаадын орнуудад 4 жил бэлтгэдэг. Ингэхдээ давхар давхар мэргэжлийг эзэмшээд төгсдөг. Эмч, сэтгэл судлаач зураач, гээд л. Үйлчилгээний стандартыг бий болгохын тулд бусад орнуудын адил сургах ёстой. Манайд бол үсчин мэргэжлээр 2,5 жилээр МСҮТ-үүд л мэргэжил эзэмшүүлдэг. Ганцхан Сити дээд сургуульд л 4 жилээр сургаж байгаа. Үсчин  үйлчлүүлэгчийнхээ үсийг будахдаа л будгаа хэмжихээс эхлээд л мэргэжлийн байх асуудал эхэлдэг. Хэрвээ таны үсийг будах будгаа хэмжихгүй таамгаар будгаа найруулж байх л юм бол тэр үсчин технологийн алдаа гаргаж байна  л гэсэн үг. 

-Энэ эрчимжүүлсэн сургалтад суухыг хүссэн, өөрийгөө хөгжүүлж, хүн бүрийн дурлаад байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн гэсэн үйлчлүүлэгчдэдээ хүргэхийг хүссэн хүн хэрхэн бүртгүүлэх вэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай “Tahe Mongolia” пэйж хуудсаар холбогдон бүртгүүлэх боломжтой. Хүний тоо хязгаартай байгаа.  Ерөнхийдөө эрчимжүүлсэн VIP сургалт гэж хэлж болно. Цөөн хүнд чанартай сургалт явуулахыг зорилго болгож байгаа. Олон улсын certificate олгоно. 

Эх сурвалж: Zaluu.com, Х.Соёл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
Борооны тухай тунгалаг мөртүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (182.160.3.87)
    Mini us turulhiin burjgar hamgiin sain gesen gazar oshood sh uugui tairsh shadaggui manaihan shadvar muu deer ni unetei
    2019 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.229.121.246)
    сэнсдээд хуураад гаргачихдаг гэдэг чинь үнэн.
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • emegtei (182.160.37.170)
    bi utgun shiruun ustei,bi lav 30 jil usiig maani setgeld hurtel zasaad uguh uschin mongoloos olsongui eeeeeeee,arai ch denduu chadvar muutai shu mongol uschid,hamgiin gol ni mash medemhii,uuriinhuuruu zutgeed l usiig maani muuhai bolgochihdog,bi uschind orohoos uneheer aidag dooo
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • ард (66.181.185.61)
    Уучларай. Манай лсад хүнийг толгойны хоёр талыг ижилхэн биш юмаа гэхэд арай ойролцоо тайрч чадах үсчин байхгүй шүүдээ. Тийм учраас дэмий юм битгий ярь. Гутмаар. Ямар гадагшаа явж үсээ тариулалтай биш. Хоёр өөр тарьчихаад муухай сэнсдээд хураад гаргачихна. ИЧЭЭЧ. ТАНЫГ Ч БАС ТИЙМ ГЭХЭД ОГТХОНЧ ЭРГЭЛЗЭХГҮЙ. САМ ХАЙЧАА УНГАЧИХАД АРИУТГАХГҮЙ ГАЗРААС АВААДЛ ХЭРЭГЛЭНЭ6 БУЗАРТАЙ
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл энэ сарын 28-нд эхэлнэ
    3 цаг 29 мин
  • Ирэх сард хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, гол мөрөн үерлэж болзошгүй байна
    3 цаг 52 мин
  • Эмээлт эко аж үйлдвэрийн парк төслийн ДЦС, бохир ус цэвэрлэх байгууламжийн ажил гүйцэтгэх ЕРС гэрээнд гарын үсэг зурлаа
    4 цаг 29 мин
  • Боловсролын яам болон МFF хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулна
    4 цаг 30 мин
  • Хилийн боомтуудын ирэх сарын цагийн хуваарь
    4 цаг 54 мин
  • НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч 1385 айлыг ЧИП дулаалгын төсөлд хамруулна
    4 цаг 59 мин
  • Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төвийг арваннэгдүгээр сард нээнэ
    5 цаг 2 мин
  • Д.Амгалан: Дуудлага худалдааны орлогыг 17 сургууль, 20 цэцэрлэгийн сандал, ширээ, зөөлөн эдлэл, тоног төхөөрөмжид зарцуулна
    5 цаг 19 мин
  • Улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хил заагийг тогтоох, УИХ-ын тогтоолын биелэлтийг хангах асуудлаар санал солилцов
    5 цаг 21 мин
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг 57 мянга гаруй иргэн дэмжээд байна
    5 цаг 27 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын удирдлагыг хүлээн авч уулзлаа
    5 цаг 42 мин
  • Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна
    6 цаг 37 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны бүртгэл пүрэв гарагт эхэлнэ
    7 цаг 22 мин
  • Б.Уянга: "Мандала Турс" компанид хулхидуулсан хүмүүс хамтдаа тэмцмээр байна
    7 цаг 58 мин
  • Дуудлага худалдаагаар Шуудангийн 24 дүгээр салбар байрлаж байсан барилгыг 1.6 тэрбум төгрөгөөр зарлаа
    8 цаг 25 мин
  • Манай улсын 17 аймгийн 137 сум ТАРВАГАН ТАХАЛ өвчний байгалийн голомттой
    8 цаг 44 мин
  • Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод монголын 350 гаруй ААН оролцож байна
    9 цаг 8 мин
  • Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн байна
    9 цаг 14 мин
  • Маргаашаас тэгш, сондгойгоор зорчино
    10 цаг 27 мин
  • "The Beatles"-ийн ард байсан хүн
    10 цаг 45 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “GCC ACADEMY-2025” хичээлийн шинэ жилийн “GO CLIENTS GO” марафоны бүртгэл эхэллээ
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК