Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мансууруулах бодисны төрөл агуулсан эм, бэлдмэл үйлдвэрлэх, хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэхийг хориглоно

2019-5-17
0
ЖИРГЭХ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.17) хуралдаан 10 цаг 34 минутад 57.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухайн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.

Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан.

Лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцааг боловсронгуй болгох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуулийг боловсруулжээ.

Өнөөдрийн байдлаар Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгохоор байгаа боловч салбарын бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгох, ерөнхий төрлийг задалж олгох байдал түгээмэл болсон байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл буюу тодорхой үйл ажиллагааг эрхлэхээр эрх олгосон, тэдгээртэй холбоотой нэгдсэн мэдээллийн сан байхгүй бөгөөд зөвшөөрөл олгож буй нэгж бүр мэдээллийн дэд сан үүсгэдэг байна. Түүнчлэн мэдээллийн сан үүсгэх, ямар мэдээллийг оруулах, лавлагаа мэдээллийг хэрхэн гаргах зэрэг асуудлуудын зохицуулалт тодорхой бус байдаг аж.

Иймд нэг удаагийн болон олон удаагийн шинжтэй бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан зөвшөөрлийн цахим нэгдсэн сантай байх ба зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог бий болгох шаардлага байна.

Түүнчлэн цаашид зөвшөөрлийг цахимаар олгох, олгосон зөвшөөрлийг цахимаар сунгах тохиолдолд "цахим гэрчилгээ” буюу “цахим код, эсхүл дугаар”-ыг олгох боломжтой буюу дээрх код, эсхүл дугаараар тухайн этгээд үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээд эсэхийг шалгах, нягтлах, цаашид зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн үзжээ.

Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох зохицуулалтыг тусгах бөгөөд хуулийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд хариуцлага хүлээх үндэслэл болохоор тусгасан байна. Мөн хуульд заасан тохиолдолд зөвшөөрлийг олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, түүнчлэн энэхүү харилцааг нэг цэгийн үйлчилгээний болон цахим хэлбэрээр зохион байгуулж болох ерөнхий зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Түүнчлэн зөвшөөрлийг 2 ангилах ба хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг 5 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 3 жилээс доошгүй хугацаагаар олгох зохицуулалтыг тусгажээ. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл, цахим сангийн талаар, долоодугаар бүлэгт Монгол Улсад нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглох үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрлийг тус тус тусгана. Энэ бүлэгт нэг удаагийн шинжтэй болон олон удаагийн шинжтэй зөвшөөрлөөр хийх үйл ажиллагааны чиглэл, төрөл, зөвшөөрөл олгох этгээдийг тодорхой заасан байна.

Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, О.Батнасан, Д.Лүндээжанцан, Н.Учрал, Д.Тогтохсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авлаа. Төрийн бус байгууллагууд зарим төрлийн зөвшөөрөл олгож байгаа талаар тодруулсан О.Батнасан гишүүний асуултад хариулт өгөв. Өнөөдрийн байдлаар хуулиар зөвшөөрөөгүй учраас хориглоно гэдэг агуулгаар төрийн албан хаагчид хандаж, аж ахуйн нэгжүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгээд байдаг.

Харин төслийн гол үзэл баримтлал нь Иргэний хуулийн үзэл баримтлалтай адил хуулиар хориглоогүй л бол зөвшөөрөх зарчим гэдгийг С.Бямбацогт гишүүн тайлбарлав.

Төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах 9 төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглохоор тусгасан байна. Тухайлбал, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, хар тамхи, хуульд өөрөөр заагаагүй бол мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн угтвар бодисыг агуулсан эм, бэлдмэлийг үйлдвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, худалдах, үйлчлэхийг хориглох аж. Мөн садар самуун явдлыг зохион байгуулах, түүнийг аливаа хэлбэрээр сурталчлах, дэмжих, хуульд өөрөөр заагаагүй бол казиногийн үйл ажиллагаа эрхлэх, олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар ашиг хонжоо олох үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглохоор заажээ. Түүнчлэн аюултай хог хаягдлыг ашиглах, хадгалах, түр байршуулах, устгах зорилгоор Монгол Улсад импортоор оруулах, аюултай хог хаягдлыг Монгол Улсын хил дамжуулан тээвэрлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх, төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг тус тус хориглохоор төсөлд тусгаад байгаа гэдгийг төсөл санаачлагч тайлбарлалаа.

Харин 13 төрлийн 448 төрлийн үйл ажиллагааг эрхлэх бол энгийн болон тусгай зөвшөөрөл авдаг байх зохицуулалтыг төсөлд тусгасан бөгөөд бусад төрлийн үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй гэдгийг хэлэв. Түүнчлэн хуульд заасан зөвшөөрлийг хуульд заасан хугацаанаас илүү хугацаагаар олгохыг, хуулиас давсан журам гаргах, хуулиас гадуур өөр хуулиар зөвшөөрөл олгох зохицуулалт бий болгохыг мөн хориглосон байна. Шинээр зөвшөөрөл олгох тухай асуудлыг хөндөх бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр шийдвэр гаргах юм байна. Энгийн зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 5 хоногийн дотор, тусгай зөвшөөрлийг өргөдөл хүлээн авснаас 10 хоногийн дотор шийдэх зохицуулалтыг тусгасан байгаа аж. Ингэхдээ хуульд заасан бүрдлээс илүү баримт, материал шаардах, нэмэлт төлбөр авахыг хориглосон гэлээ.

Төрөөс олгож буй зөвшөөрлийн үйл ажиллагаа нь төрийн хүнд суртал, авлигын нэг суурь болдог талаарх бусад орны жишээ, үүнийг шийдвэрлэсэн талаар Д.Лүндээжанцан гишүүн хэлж, Гүржийн туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. УИХ-ын гишүүн Н.Учрал төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэв. 110 хуулиар зохицуулагдаж байгаа харилцааг нэгтгэн, мэдээллийн нэгдсэн сан байгуулах нь зүйтэй хэмээн дэмжив. УИХ-аар хэлэлцэхийг нь дэмжсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөлд тухайлбал, франчайзийн болон мерчандайзийн гэрээгээр харилцаагаа зохицуулах эрхийг авах, олгохтой холбоотой заалт бий гэдгийг Н.Учрал гишүүн тайлбарлав. Мөн оюуны өмчийн арилжаа хийгдэх, зуучлалын үйл ажиллагаа явуулахыг төрийн захиргааны төв байгууллага нь зохицуулах хэлбэрээр тусгагдсан байна. Боловсролын салбарын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалт гэх мэт харилцаа байдгийг тэрбээр дурдаад Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэжлийн нэгдсэн холбоодын үйл ажиллагааны талаар тусгасан эсэхийг тодруулж хариулт авсан юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд эдгээрийн уялдааг хангахтай холбоотой саналыг хэлж байв. Бизнесийн орчин дахь оролцоогоо төр бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар илэрхийлээд, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг явуулахдаа хууль зөрчсөн төрийн албан хаагчид тооцох хариуцлагын талаарх төсөл дэх зохицуулалтыг лавлав.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараагаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Н.Оюундарь, Ж.Бат-Эрдэнэ нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэллээ. Авлига, төрийн хүнд суртлыг бууруулах ач холбогдолтой энэхүү төслийг дэмжиж буйгаа Б.Бат-Эрдэнэ гишүүн илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү зөвшөөрөл олгох үйл явцад хүний оролцоог багасгах, зөвшөөрөл олгох, хянан шалгах чиг үүргийг салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүд гүйцэтгэж байх шаардлагын талаар санал хэллээ.

Дараа нь төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжив.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Үндэсний аюулгүй байдал, улс орны болон нийтийн эрх ашиг, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, эдийн засгийн өсөлт, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, ил тод, нээлттэй байх зарчимд нийцүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна. Зөвшөөрлийн ангилал, төрлийг шинэчлэн тогтоож иргэдийг чирэгдэлгүй болгох, зөвшөөрөл бүрийг кодын системд оруулж, түүнийг олгох, бүртгэх, хянах үйл ажиллагааны нэгдсэн журмыг шинэчлэх, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг баталгаажуулах нөхцөлийг хангах зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг тодорхойлж, хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх, эрхээ бусдад шилжүүлэх үндэслэл, журмыг тогтоох, зөвшөөрөл олгох ажиллагааг хялбаршуулсан журмаар хэрэгжүүлэх, бүртгэлийн нэгдсэн сан бий болгох талаар төсөлд тусгажээ. Зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, дүгнэлт гаргах, хуульд холбогдох шинэчлэл хийх асуудлаар Зөвшөөрлийн хяналтын зөвлөлийн ажиллах эрх зүйн орчинг бий болгохоор хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Эдийн засгийн байнгын хороо 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгээс хариулт авсан.

Өнгөрсөн хугацаанд нэгдсэн зохицуулалтгүйн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж ирсэн төрийн үйлчилгээг цэгцлэх зорилгоор Засгийн газар хэд хэдэн хуулийн төслүүдийг боловсруулан ажиллаж байгаа гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ. Нэгдсэн зохион байгуулалтгүй явж ирсэн төрийн үйлчилгээний нэг нь зөвшөөрөл олгох үйл ажиллагаа болохыг жишээ дурдан тайлбарлав. Зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 22 гишүүн өргөн мэдүүлсэн, мөн Засгийн газраас төстэй агуулга бүхий төслүүдийг өргөн мэдүүлээд байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд зөвшөөрөл мэдээллийн нэгдсэн бүртгэл хийх асуудлыг хөндсөн нь УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслөөс ялгаатай юм байна. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд аль болох хүний оролцоог багасган, цахим хэлбэрт шилжүүлэх, хуулиар хориглоогүй үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх иргэний эрхийг баталгаажуулах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг төсөлд тусгасан гэлээ. Жил тутам олгож буй зөвшөөрлийн тооллого явуулах, гурван жил тутам хяналт шинжилгээ хийх, энэхүү төслөөс гадуур зөвшөөрөлтэй хамааралтай харилцаа үүссэн байвал үүнийг шууд зохицуулж байх асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Аль нэг төрийн албан хаагч өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлэх, зөвшөөрөлтэй хамааралтайг асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд татан авсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх зохицуулалтуудыг тусгажээ. Зөвшөөрлийг гурван хэлбэрээр ангилсан байна. Зарчмын хувьд 6 ялгаа бий гэдгийг сайд дэлгэрэнгүй тайлбарласан.

Гишүүд ийнхүү асуулт асууж, хариулт авсны дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Болд, А.Сүхбат нар үг хэллээ. Дараа нь хуралдаанд даргалж байу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар зарласнаар УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    8 цаг 34 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    8 цаг 42 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    13 цаг 59 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    14 цаг 11 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    14 цаг 49 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Өчигдөр 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Өчигдөр 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Өчигдөр 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК